Гурван тэсийн уурхайд ажилладаг 77 ажилтан хордлогод оржээ www.eguur.mn
Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад гуравдугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаа бүртгэгдлээ.
Өнөөдөр /2025.04.15/ Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас гэдэсний халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-д зөөвлөрлөгдөн иржээ.
Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа аж.
Өмнө нь Цогтцэций сумын уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компанийн 197 ажилтан хордлогод орж, ХӨСҮТ-ийн хяналтанд орсон.
Бид энэ талаар тодруулж, эргэн мэдээлэх болно.
Б.НОМТ
Нийтэлсэн огноо2025-04-15