1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Сэлбэ дэд төвийн 820 тэрбумын тендерт Монгол компани оролцуулаагүй" www.news.mn

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулахыг шаардаж, Монголын барилгачдын нэгдсэн холбооноос өнөөдөр /2025.04.28/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад Монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон, гадаадын компанид давуу эрх олгосон асуудлаар Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлж, төрийн бодлогоо эргэж харахыг хүсч байна гэлээ.
Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл: 
-Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендерийг дөрөвдүгээр сарын 23-нд нээсэн. Үүнийг нээхтэй зэрэгцээд бид тухайн тендерийг сонирхож үзэхэд тус тендерт нэг ч Монгол компани оролцоогүй байна. Тухайлбал хоёр багц тендер зарлагдсан. Нэгдүгээр багц нь 350 тэрбум төгрөг, хоёрдугаар багц нь 470 тэрбум төгрөг байхаар зарласан. Тендерт Монгол компани ороогүй шалтгаан нь хэтэрхий өндөр үнийн дүнгээр зарлаад, анхнаасаа Монгол ААН-үүдийг тендерт орох боломжгүй нөхцөл заасан гэж бид үзэж байна. Монгол төрийн үүрэг бол монголынхоо ААН-үүдийг ажилтай, орлоготой байлгах. Энэ тал дээр төрийн бодлого тулгуурлаж явдаг. Гэтэл төр энэ үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзэн шаардлага хүргүүлж байна.
Монгол Улсын ард түмэн “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж", "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэж Монгол Улсын Үндсэн хуулиар тунхаглан баталсан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, улс төрийн намуудаас үндэсний үйлдвэрлэл, үндэсний аж ахуй нэгжийг төрийн бүхий л шатанд дэмжих талаар үе үеийн мөрийн хөтөлбөр, төрийн бодлого, үзэл баримтлалд тусгасан, мөн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль баталсан байдаг боловч бодит нөхцөл байдалд хэрэгждэггүй, хий хоосон амлалт, баримт бичиг болсоор ирсэн нь ард түмэн, аж ахуй нэгжүүдэд илэрхий болоод байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт Монгол Улсын барилгын салбараас нэг ч Монгол компани оролцох нөхцөл боломж байсангүй. Техникийн өгөгдлийн хүснэгтийн 18.1 Санхүүгийн чадавхын шаардлага, борлуулалтын орлогын хэмжээ нэгдүгээрт, сүүлийн 5 жил буюу 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Хоёрдугаарт түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна гэж заасан. Энэ нь хоёрдугаар багцын хувьд гэхэд 136 тэрбум гаруй төгрөг болж байна. Бид тус тендерт оролцохын тулд хоорондоо нэгдэж, байж болох арга замыг судалсан. Гэвч санхүүгийн шалгуурыг давж чадсангүй. Тухайн шалгуур үзүүлэлт анхнаасаа Монгол компаниудад зориулагдаагүй. Монгол ААН-үүдийг оруулах зорилгогүй байсан.
Тендерийг зарлахдаа бүхэл том дүнгээр биш 40-50 нээж өгөх байсан. Хэрэв тендерийн дүнг хэсэгчлэн зарласан тохиолдолд дотоодын компаниуд өргөнөөр оролцох боломжтой байсан. Мөн барилга байгууламжийг дотоодын компаниуд гүйцэтгэх бүрэн чадамжтай. Тус төслийн барилга байгууламж энгийн хийц бүхий 9 болон 12 давхар орон сууц.
Монгол барилгачид, аж ахуй нэгжүүд бид Монгол Улсын Засгийн газраас зарласан 20 минутын хотын анхны бүтээн байгуулалтыг өөрсдийн гараар бүтээн босгож, шинэ зууны эхэнд хөгжил цэцэглэлтийн өнгийг тодорхойлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж Монгол барилгачдын хувьд түүхэн бахархал бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан энэхүү тендер сонгон шалгаруулалтад анхаарал хандуулж, тухайн тендерийг судалж энэхүү тендер болон цаашид зарлагдах томоохон тендер сонгон шалгаруулалтад үндэсний компаниудаа, Монгол барилгачдаа ажилтай, орлоготой байлгах тал дээр анхаарч ажиллах шаардлага хүргүүлж байна гэлээ.



Нийтэлсэн огноо2025-04-28