Ам.долларын ханш тогтворжиж 3595 төгрөг байна www.eguur.mn
Өнгөрсөн оны 10-р сард 3390 төгрөгийн ханштай байсан ам.доллар 2025 оны эхэнд 3430 төгрөг болж өссөн билээ. Он гарснаас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг эрчимтэй чангарч өнгөрсөн долоо хоногт түүхэн дээд түвшин буюу 3598 төгрөгт хүрээд байсан юм.
Өнгөрсөн баасан гарагт ам.доллар 3595 төгрөг буюу 3 төгрөгөөр суларсан нь өнөөдөр хэвийн хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 3570 төгрөг бол валют арилжааны зах дээр ам.доллар 3590-3595 төгрөг, арилжааны банкуудад 3586-3590 төгрөгийн хооронд байна.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-04-29