1 MONGOLIA FORCES RIO TINTO INTO MAJOR ENGINEERING CHANGE AT COPPER MINE WWW.AFR.COM PUBLISHED:2025/06/09      2 ANCIENT WALL IN MONGOLIA'S GOBI DESERT DID MORE THAN DEFEND WWW.NEWSER.COM PUBLISHED:2025/06/09      3 INDIA, MONGOLIA HOLD JOINT MILITARY EXERCISE 'NOMADIC ELEPHANT' IN IN ULAANBAATAR WWW.NEWINDIANEXPRESS.COM  PUBLISHED:2025/06/09      4 THE "CZECH VILLADOM" PROJECT TO PROVIDE GREEN HOUSING FOR 40 HOUSEHOLDS LAUNCHES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/09      5 LEGAL REGULATIONS PROTECTING TAXPAYERS’ RIGHTS AND INTERESTS ENFORCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/09      6 THIRD STATE CENTRAL HOSPITAL INTRODUCES SURGERY FOR DEEP-SEATED BRAIN TUMORS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/09      7 INT'L MOTORSPORTS FESTIVAL IN MONGOLIA ATTRACTS 2,500 PARTICIPANTS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/08      8 BEIJING-ULAANBAATAR TRAIN RESUMES AFTER 5-YEAR HIATUS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/06      9 ENVIRONMENTAL AND SOCIAL IMPACT OF ULAANBAATAR METRO PROJECT UNDER ASSESSMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/06      10 SECOND PHASE OF THE IFC GREEN FINANCE MARKET DEVELOPMENT PROJECT LAUNCHES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/06      УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/09     ОНТРЭ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СТИВЕН СКОТТ: МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ 34 ХУВИА ӨГЬЕ ГЭЖ УДАА ДАРАА ХАНДСАН. ХЭН Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/09     ОН ГАРСНААС ХОЙШ 59.6 САЯ ШИРХЭГ ӨНДӨГ ИМПОРТОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/09     Б.ДЭЛГЭРСАЙХАН: УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫГ ВАГОНГҮЙГ ДАЛИМДУУЛЖ ТҮРЭЭСЭЭР ГАДАГШАА МӨНГӨ УРСГАЖ БАЙСАН ШҮҮ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/09     НИЙСЛЭЛИЙНХНИЙ НААДМААР ЗУРГААН НАСНЫ МОРЬ УРАЛДАЖ, 256 БӨХ БАРИЛДАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/08     V ЦАХИЛГААН СТАНЦЫН САНХҮҮЖИЛТ БОЛОХ 658.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН 20 ХУВИЙГ НИЙСЛЭЛ, ҮЛДСЭНИЙГ ТӨР ГАРГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/08     "ТЭРБУМ МОД" ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЧЕХ УЛСТАЙ НОГООН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/08     У.ХҮРЭЛСҮХ, БАН ГИ МҮН НАР ДУРСГАЛЫН МОД ТАРИЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06     МАН БАГА ХУРЛАА ИРЭХ ДАВАА ГАРИГТ ХУРАЛДУУЛАХААР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06     "ДЦС-5"-ЫГ БАРИХАД 600 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ХЭРЭГТЭЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06    

Дөрвөн улирлын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.montsame.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолыг тус тус баталлаа.
Тогтоолын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Үүнд,
-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.
-Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.
-Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан-Баян-Агт болон Гурванбулаг-Элсэнтасархай чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулна.
-Дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-Булган, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын барилга барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
-Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улс-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөнө.
-“Хойд бүсийн тээвэр логистикийн төв”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.
-“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг гарааны бизнесийг дэмжих төв болгон Хойд бүсийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлнэ.
-Ханх-Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ.
-Хойд бүсэд хамаарах орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженерийн дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
-Хойд бүсийн “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулна.
-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Орхон, Хөвсгөл, Булган аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж, дэд бүтцийн төслийн хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх, давтан сургах чиглэлээр Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн дэргэд салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.
-Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ.
-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.
-Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын цэнгэг усны нөөц, ойн сан, хүлэрт намаг, мөнх цэвдгийг хамгаалах газрын судалгааг үе шаттайгаар хийж, улсын тусгай хамгаалалтад авна.
-Монголын Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ.
-Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдаа, үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

 



Нийтэлсэн огноо2025-04-30