1 RIO TINTO REACHES $138.75 MILLION SETTLEMENT OVER MONGOLIAN MINE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      2 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT: AS ONE CHAPTER CLOSES, ANOTHER OPENS WWW.ARCTUSANALYTICS.COM PUBLISHED:2025/06/19      3 PETRO MATAD SEES KEY MILESTONE IN MONGOLIA AS IT BANKS FIRST OIL PAYMENTS WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2025/06/19      4 GOVERNMENT DISCUSSES AMENDMENTS TO STATE BUDGET AT ITS FIRST SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/19      5 CROSS-PLATFORM INTEGRATION IN ASIAN GADGETS WWW.TRADEFLOCK.COM  PUBLISHED:2025/06/19      6 MONGOLIA’S ‘DRAGON PRINCE’ DINOSAUR WAS FORERUNNER OF TYRANNOSAURUS REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      7 16 KILLED IN WATER-RELATED ACCIDENTS IN MONGOLIA SO FAR THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/19      8 ADB LAUNCHES 2ND MONGOLIAN TOGROG BOND IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/18      9 G.ZANDANSHATAR: ONE-THIRD OF PREVIOUS GOVERNMENT RETAINED TO CONTINUE MEGA PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/18      10 EBRD LENDING UP TO MNT 26.2 BILLION TO SUPPORT MONGOLIA’S AUTOMOTIVE SECTOR WWW.EBRD.COM PUBLISHED:2025/06/18      РОЙТЕРС: RIO TINTO КОМПАНИ МОНГОЛЫН УУРХАЙН МАРГААНЫГ 138.75 САЯ ДОЛЛАРООР ЗОХИЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Г.ЗАНДАНШАТАРТ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯН БАЯР ХҮРГЭЖ, ЗАХИДАЛ ИЛГЭЭВ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     “МОНГОЛ ШУУДАН” ХК БОЛОН “НЬЮКОМ” ГРУПП ХАМТРАН ДРОНООР ХҮРГЭЛТ ХИЙХ ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     УЛААНБААТАРЫН ХОЁР ДАХЬ ТОМ ЗАДГАЙ ТАЛБАЙ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АШИГЛАЛТАД ОРНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Б.ЖАВХЛАН: 2025 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ 535 ТЭРБУМ, УРСГАЛ ЗАРДЛЫГ 1.8 ИХ НАЯДААР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     А.ТӨМӨРИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХГҮЙ БАЙСААР БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАЖ, ТАЛИЙГААЧИЙН ХЭРЭГ МАРТАГДАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     БНХАУ-ААС КОКОСЖСОН НҮҮРС ТАТВАЛ АДАГЛААД БАРЬЦАЛДУУЛАГЧИД 300 ТЭРБУМ ЗАРАХГҮЙ, УГААРТАХ ЭРСДЭЛ+АГААРЫН БОХИРДОЛ БУУРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     МОНГОЛБАНК БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЛТАН ГУЛДМАЙГ ХУДАЛДААНД ГАРГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫН БОЛОВСРОЛ, НАМТАР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗЭСИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ 701.8 САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18    

Рио Тинто группийн дараагийн гүйцэтгэх захирал монгол хүн болох уу www.itoim.mn

Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн олборлогч Рио Тинто компани энэ пүрэв гарагт мэдэгдэл гаргаж, гүйцэтгэх захирал Якоб Стаушолмыг 2025 онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсныг албан ёсоор зарлалаа. Дараагийн гүйцэтгэх захирлыг сонгох үйл явц эхэлсэн бөгөөд энэ ажлыг тусгай нэр дэвшүүлэх хороо хариуцан явуулах аж.
Одоогийн гүйцэтгэх захиарл Якоб Стаушолм
Стаушолм 2021 оны эхээр гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд шинэ захирал томилогдох хүртэл үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. Түүний удирдсан дөрвөн жил хагасын хугацаанд тус компани литийн салбарт стратегийн томоохон хөрөнгө оруулалт хийж, мөн ажлын байрны соёл, ажилтнуудын сайн сайхан байдлыг сайжруулах чиглэлээр чухал алхмууд хийжээ. 2022 онд нийтэлсэн компанийн ажлын байрны соёлын тайланд дарамт, ялгаварлан гадуурхалт зэрэг ноцтой асуудлуудыг илчилсэн нь шинэчлэл хийх шаардлагын үндэс болсон юм.
Хэдийгээр компанийн зүгээс Стаушолмын ажлаа өгөх болсон шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч “захирлын залгамжлалд тохиромжтой цаг үе” хэмээн тодорхойлсон байна. Гэсэн ч хөрөнгө оруулагчдын зүгээс энэ шийдвэрийг гэнэтийн зүйл хэмээн хүлээн авчээ.
Боломжит нэр дэвшигчдэд хэн хэн багтав
Эх сурвалжуудын мэдээлснээр тус компанийн ТУЗ сүүлийн саруудад гүйцэтгэх захирлын томилгооны талаар MWM Consulting компанийн зөвлөмжтэйгээр хуралдаж, дотоод нэр дэвшигчдийг үнэлэн шалгаруулж байгаа аж. Боломжит нэр дэвшигчдэд Баатарын Болд, Саймон Тротт, Жером Пекресс нар багтаж байгаа бол гаднаас ч шинэ хүн хайж эхэлжээ.
Салбарын шинжээчид шинэ үеийн уул уурхайн удирдагчид илүү зоримог шийдвэр гаргах шаардлагатайг онцолж байна. Мөн зэсийн хомсдол нэмэгдэж буй энэ үед эрсдэлийг зөв тооцоолох чадвар чухал болохыг дурдав.
Рио Тинто группийн Арилжаа, бизнес хөгжлийн захирал Б.Болд
Компанийн дотоод нэр дэвшигчдийн дунд, Сингапурт төвтэй Арилжаа, бизнес хөгжлийн захирал Баатарын Болд өндөр үнэлгээ авч байгаа бөгөөд RBC-ийн шинжээчид түүний харилцааны ур чадвар, стратегич сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх туршлагыг онцолжээ. Тэрээр Оюу толгойн төсөл (Монгол), Симандоу (Гвиней) зэрэг томоохон уурхайнуудад ажиллаж байсан туршлагатай.
Б.Болд нь 2013 оноос хойш "Рио Тинто"-д ажиллаж, далайн тээвэр, төмрийн хүдрийн борлуулалт, зэсийн салбар зэрэгт удирдах албан тушаал хашсан. 2016 онд компанийн Гүйцэтгэх хороонд орж, эхлээд Энерги ба Ашигт малтмалын бүтээгдэхүүний группыг удирдаж, 2021 онд Зэсийн группын гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Харин 2024 оны есдүгээр сард Арилжаа, бизнес хөгжлийн захирлын албан тушаалд шилжжээ.
Түүний хувьд олон улсад ажилласан туршлагатай, түүхий эдийн олон төрлийн зах зээлийг гүнзгий мэддэг. Түүнчлэн компанийн шийдвэр гаргалтад ESG (байгаль орчин, нийгэм, засаглал)-ийн зарчмуудыг нэгтгэхийг тууштай дэмждэг бөгөөд арилжаа, бизнес хөгжүүлэлтийн өндөр мэдлэгээ хөгжиж буй зах зээл, орон нутгийн хамтын ажиллагаанд чиглүүлж иржээ.
Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт
Саймон 2021 онд Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрээр Рио Тинто компанид 20 гаруй жил ажиллах хугацаандаа төрөл бүрийн түүхий эдийн салбарт үйл ажиллагаа, худалдаа болон бизнес хөгжлийн чиглэлээр олон чухал албан тушаал хашиж иржээ. Одоогийн албан тушаалдаа томилогдохоос өмнө 2018–2021 онд Худалдааны Ерөнхий захирлаар ажиллаж байв.
Түүний хувьд Баруун Австрали нутгийг сайн мэддэг бөгөөд төмрийн хүдрийн салбар, дэлхийн хэрэглэгчдийн талаар гүн гүнзгий ойлголттой. Тэрээр төмрийн хүдрийн бизнесийн аюулгүй, найдвартай ажиллагааг шинэ түвшинд хүргэх, ирээдүйн уурхайнуудыг бий болгох, Пилбара бүсийг ногоон гангийн ирээдүйд бэлтгэх, мөн гол оролцогч талуудтай бат бөх түншлэлүүдийг хөгжүүлэхэд төвлөрөн ажилладаг.
Хөнгөн цагааны группийн Гүйцэтгэх захирал Жером Пекресс
Жером 2023 оны аравдугаар сард Хөнгөн цагааны группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Рио Тинтод элсэхээсээ өмнө тэрээр General Electric (GE) компанийн Сэргээгдэх эрчим хүчний салбарын Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж, эрчим хүчний салбарыг нүүрстөрөгчгүй болгох GE-ийн стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Түүнчлэн GE, Alstom, Imerys зэрэг дэлхийн томоохон компаниудад ажиллаж байхдаа эрчим хүч, уул уурхай, бизнесийн хөгжил, стратегийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан.
Жером эрчим хүчний шилжилтийг тууштай дэмждэг бөгөөд үйл ажиллагаагаа нүүрстөрөгчгүй болгохын зэрэгцээ ирээдүйн материалын хэрэгцээг хангахын тулд бизнесийн цар хүрээгээ тэлэхэд анхаарч байгаа аж.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-05-23