1 JAPAN EMPEROR, EMPRESS ARRIVE IN MONGOLIA WWW.NIPPON.COM PUBLISHED:2025/07/07      2 KFAED SUPPORTS MONGOLIA AIRPORT EXPANSION WWW.KUWAITTIMES.COM PUBLISHED:2025/07/07      3 DIPLOMATIC TIES ESTABLISHED WITH ALL UN MEMBER STATES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/07      4 MONGOLIA TRANSPORTS COAL TO CHINA BY RAIL AND ROAD UNTIL CROSS-BORDER RAILWAY COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/07      5 MININGWEEK & MINEPRO 2025: “MINING MOMENTUM IN MONGOLIA: DRIVING PROGRESS AND RESPONSIBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/07      6 DALAI LAMA CELEBRATES 90TH BIRTHDAY WITH FOLLOWERS IN NORTH INDIAN TOWN WWW.ALJAZEERA.COM PUBLISHED:2025/07/07      7 HOW TRUMP'S TARIFF CHAOS COULD RESHAPE ASIA'S BUSINESSES WWW.BBC.COM PUBLISHED:2025/07/07      8 MONGOLIA’S “TOP-100” BUSINESSES OF 2024 RECOGNIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/04      9 MONGOLIA’S WWII LEGACY: ASSET OR LIABILITY IN 2025? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/04      10 UNDP LAUNCHES GRANTS TO STRENGTHEN CIVIC PARTICIPATION AND PUBLIC SERVICE INTEGRITY IN MONGOLIA WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/07/04      ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     МОНГОЛ УЛС НҮБ-ЫН БҮХ ГИШҮҮН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ЗОРИЛТОО БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЦУЦЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ДАЛАЙ ЛАМЫН ХОЙД ДҮРИЙН АСУУДЛЫГ ГАДНЫН ТОМ ХЭВЛЭЛҮҮД ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     НААДМЫН НЭЭЛТИЙГ ОРОЙН 21:00 ЦАГТ ДАВТАН ТОГЛОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ОУВС: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ СЭРГЭЛТИЙН ДАРААХ ЭРСДЭЛҮҮД НЭМЭГДЭЖ, БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ШААРДЛАГАТАЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ МУУ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХУРЛААР БУС, ХУУЛИАР УРЬДАГ ЮМ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     НҮҮРС ТЭЭВРИЙГ ХОЛИМОГ ТЭЭВРЭЭР ГҮЙЦЭТГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     ВАЛЮТЫН НӨӨЦ 5.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04    

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд-Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцов www.itoim.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд-Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож байна
Баруун бүсийн хил хоорондын чухал ач холбогдолтой Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон жил хүлээгдсэн хоёр аймгийг авто замаар холбох уг бүтээн байгуулалтыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж, үг хэллээ. Тодруулбал, Ховд-Улаангом чиглэлийн авто зам ашиглалтад орсноор: 1-рт, аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох замаар бүс нутгийн тээвэр, логистикийн тогтолцоо шинэ түвшинд хүрч, хөгжлийн томоохон суурь тавигдана. 2-рт, Увсын Боршоо, Ховдын Булган боомтыг холбох баруун бүсийн хоёр дахь тэнхлэгийн замын нэг хэсэг болж, улсын боомтын хөгжил, олон улсын тээврийн сүлжээтэй уялдах боломжийг нээнэ. 3-рт, Ховд, Увс аймгийн хэд хэдэн сумыг хамарч, орон нутгийн хөгжилд шууд болон шууд бус байдлаар чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод байна. Нийт 163 км үргэлжлэх уг авто замын бүтээн байгуулалт гурван хэсгээс бүрдэж байна. Төслийн нийт төсөв нь 55.63 сая ам.доллар бол 2025 онд 5.56 сая ам.долларын санхүүжилт тавигджээ.  
Монгол Улс, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хөтөлбөр дагуу уг төсөл 2028 оны 6-р сарын 22-нд бүрэн ашиглалтад орох төлөвлөгдөж байна.  Аймгийн иргэдийн зүгээс уг авто замын бүтээн байгуулалтыг олон жил хүлээсэн, хатуу хучилттай авто замгүйн улмаас тээвэр явахад хүндрэлтэй, эвдрэл гэмтэл их тохиолддог талаар ярьж байна. Тиймээс уг зам ашиглалтад орвол юун түрүүнд тээврийн зардал буурахаас эхлээд зам дагасан худалдаа үйлчилгээ ч өргөжин тэлэх боломжтой гэлээ. Баруун бүсийн иргэдийн хувьд зах зээл рүү буюу Улаанбаатар, Замын-Үүд орохын тулд 1500-2000 км-ыг туулдаг.
Харин авто замын бүтээн байгуулалтуудыг ийнхүү даруй эхлүүлж чадснаар өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, боомтуудаараа дамжуулан хөгжих боломжтой юм. Төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Лонг жиан роуд энд Бридж ХХК-ийн хувьд Ховд-Говь-Алтай, Сонгино – Тосонцэнгэл зэрэг улсын болон аймгийн чанартай 4 авто замын нийт 800 гаруй км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай гэлээ. Уг бүтээн байгуулалтад 160 гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцож, 3 жилийн хугацаанд чанарын шаардлагад нийцсэн авто замаа хүлээлгэн өгнө гэдгийг онцоллоо.



Нийтэлсэн огноо2025-06-23