Financial Analyst (Tavan Bogd Group)
Гүйцэтгэх үүрэг:
1. Компанийн санхүүгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, тайлагнах;
2. Төсөв, төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих;
3. Орлого, зардал, ашигт ажиллагааны тайлан гаргах;
4. Мөнгөн хөрөнгийн орлого зарлагын гүйлгээг бүртгэх;
5. Борлуулалттай холбоотой авлагын бүртгэл, барагдуулалт, үлдэгдлийг хянах, баталгаажуулалт;
6. Хариуцсан салбарын борлуулалтын багийн ажилд хяналт тавих;
7. Борлуулалтын авлага барагдуулах гүйлгээг систем хийх, авлагын мэдээ тайлан гаргах.
Тавигдах шаардлага:
1. Нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
2. Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай;
3. Санхүүгийн Diamond программ болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
4. Ажлын ачаалалтай орчинд үр дүнтэй ажиллах чадвартай;
5. Хариуцлагатай, ажлын зохион байгуулалттай;
6. Эерэг хандлагатай, тогтвортой ажиллах хүсэлтэй.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, ХААН Банк цамхаг Чингисийн өргөн чөлөө-6
Төлөв: Нээлттэй





