1 IMF WARNS OVER DEBT, DEFICITS IF MONGOLIA SPENDS MINING WINDFALL WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/10/12      2 MONGOLIA’S ANNUAL INFLATION RATE REACHES 12.9% IN SEPTEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      3 PM URGES COPPER SMELTER ACCELERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      4 MONGOLIA'S EXPORTS SURPASS USD 16 BILLION IN FIRST NINE MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      5 INFRASTRUCTURE FOR MINING-METALLURGICAL-CHEMICAL COMPLEX REACHES 70 PERCENT COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      6 MONGOLIA OPENS 127-KILOMETER RAILWAY TO BYPASS CAPITAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      7 MONGOLIA’S FIRST ORGANIC LIVESTOCK FEED PLANT EXPANDS PRODUCTION TENFOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      8 MONGOLIA 'BB-' LONG-TERM RATING AFFIRMED; OUTLOOK STABLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/11      9 INSIDE THE LUXURY RESORT MONGOLIA’S FUEL CRISIS NEVER REACHED WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/10/11      10 WORLD'S MOST EXPENSIVE MONGOLIAN FALCON SELLS FOR RECORD SR1.4 MILLION AT SAUDI AUCTION WWW.GULFNEWS.COM PUBLISHED:2026/10/11      ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 17.08 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     "ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ЭХЭН ГЭХЭД ШАТАХУУН БОРЛУУЛЖ БУЙ ШТС-УУД, ГАДААХ ДАРААЛЛЫГ НЬ БОДИТ ЦАГИЙН ГОРИМООР ХАРУУЛДАГ БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 80 ХУВЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     АҮЭБЯ: ЭНЭ САРД ШАТАХУУНЫ ҮНЭ ТОНН ТУТАМДАА 190 АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЭЖ ИРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     ЭКСПОРТ 51.2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БЕНЗИНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМААРЧ ИНФЛЯЦ 12.9 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     Н.УЧРАЛ: БИДНИЙ СОНГОСОН ЗАМ ЗӨВ ГЭДГИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД БАТАЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно www.ikon.mn

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч монгол аж ахуйн нэгжүүд энэ сард 78,000 тонн АИ-92 болон АИ-95 шатахуун авахаар гэрээлэн, татан авч байна. 

Энэ нь манай улсын нэг сарын хэрэглээнд хангалттай хүрнэ хэмээн шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабаас өмнө мэдээлж байв. Гэвч Шатахуун Түгээх Станц(ШТС)-ын гадаах дараалал багасахгүй байгаа нь бодит байдал дээр тод байгаа. 

Иймд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудын борлуулж буй бүтээгдэхүүний үлдэгдэл хэмжээ, гадаах дараалал зэргийг бодит цагийн горимоор харуулдаг болохоор ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр "Ашигт Малтмал Газрын Тосны Газар(АМГТГ)-аас хувийн хэвшлийн benzin.mn аппликэйшнтэй хамтран ШТС-ын орлогын тодорхой мэдээллийн хүрээнд бодит цагийн горимоор хаана, хаана шатахуун олгож байгаа тухай харуулдаг болохоор ажиллаж байна.
Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхэн гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-ын шатахууны үлдэгдлийн мэдээллийг харуулдаг болно. Мөн benzin.mn нь Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн камеруудтай холбогдсон байгаа тул дараалал үүссэн эсэхийг харах боломжтой болно.

АМГТГ улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийг хардаг агуулахын системийг хөгжүүлж байгаа. Энэ нь арванхоёрдугаар сарын дундуур бэлэн болно. Ингэснээр бодлого хэрэгжүүлэгч агентлаг маань аль аж ахуйн нэгжүүд хэр хэмжээний үлдэгдэлтэй байгааг хянах боломжтой болж, хиймэл хомсдол болон дараалал зохиомлоор үүсгэх зэрэг асуудлыг арилгана гэж үзэж байна" гэв.

Одоогийн байдлаар АИ-92 шатахууны 14 хоногийн нөөцтэй, дизель түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа аж.



Нийтэлсэн огноо2026-10-12