1 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER RISES OVER 36 PCT IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/07/21      2 JADE GAS SECURES A$1BN FUNDING FOR COAL BED METHANE GAS, LNG DEVELOPMENT IN MONGOLIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/07/21      3 PRESIDENT OF TAJIKISTAN ARRIVES ON AN OFFICIAL STATE VISIT TO MONGOLIA WWW.TREND.AZ PUBLISHED:2026/07/21      4 FESTIVAL DIPLOMACY LESSONS FROM MONGOLIA'S NAADAM WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/07/21      5 AI-92 GASOLINE PRICES INCREASE AS RUSSIAN IMPORT COSTS REACH USD 800 PER TON WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/21      6 COP17 VENUE EXTERIOR WORKS REACH 90 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/21      7 ISRAELI TOURISTS ATTACKED WITH AXES AND KNIVES BY MEN SHOUTING ‘HEIL HITLER’ AT MONGOLIA CAMPSITE WWW.COMBATANTISEMITISM.ORG PUBLISHED:2026/07/21      8 KOREA'S MONGOLIAN MINERAL BET MAY BECOME A GEOPOLITICAL TIGHTROPE WALK BETWEEN CHINA, RUSSIA AND THE U.S. WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/20      9 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      10 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      ХЯТАДЫН АРДЫН БАНКТАЙ БАЙГУУЛСАН СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦААГ 5 ДАХЬ УДААГАА СУНГАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ХЯТАДЫН C919 ОНГОЦ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭ УЛААНБААТАРААС ЭХЛҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     НААДМЫН АМРАЛТААР 11 ТОМ ХҮН, 2 ХҮҮХЭД УСАНД ОСОЛДОЖ, ЭНДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     АҮЭБЯ:"БАДРАХ ЭНЕРЖИ"-ИЙН ЗӨВШӨӨРШЛИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 57.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     2030 ОН ГЭХЭД ГАЗАР НУТГИЙНХАА 30 ХУВИЙГ ХАМГААЛАЛТАД АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/20     МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хятадын үйлдвэрлэлийн өсөлт Монгол руу ойртож Дэлгүүрийн лангуун дээр шүр байна www.zgm.mn

Урд хөрш зах зээл тэлэх дэд бүтцийн хэлхээ холбооноос ашиг хүртэхээр бэлтгэж эхэлжээ
 
Урд хөрш үйлдвэрлэлийн тэнхлэгээ өөрчилж байна. Сүүлийн 20 жилд далай хэмээх давуу талтай ойр оршдог хятадын өмнөд бүс нутгууд усан замын хямд тээвэрт түшиглэн үйлдвэрлэлийн салбараа үлэмж хөгжүүлсэн. Гэтэл аж үйлдвэр өндөр хөгжсөн Хэбэй, Таншань зэрэг муж нь урд хөршийн эдийн засгийн өсөлтийн зүрх болсон ч эргээд утаа зэрэг орчны бохирдлын голомт болсон юм. Тиймээс бээжинг тойрсон аж үйлдвэрийн төвлөрлийг сааруулж, хөгжлийг хязгаар нутгуудад түгээхийн тулд хятадын Засгийн газар бодлогын хараагаа баруун хойд зүгт чиглүүлж эхэллээ. Бусад мужтай жишихэд үйлдвэрлэл харьцангуй сул хөгжсөн Шиньжян-уйгур, ӨМӨЗО зэрэг баруун хойд бүс нутгийг чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа юм.
 
Эдгээр бүс нь хятадын дарга Ши Жиньпиний эхлүүлсэн “Бүс ба зам” санаачилгыг урагшлуулах эх газрын гарц болох учиртай. Тиймээс “Бүс ба зам” дагасан бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүд буцалж байна.
 
2020 он гэхэд БНХАУ үндэсний төмөр замын сүлжээгээ 150 мянган километрт хүргэж, 200 мянгаас дээш хүн амтай бүх хотоо галт тэргээр холбохоор төлөвлөжээ. Үүнд урд хөрш 732 тэрбум юанийн (112 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд ӨМӨЗО-ыг БНХАУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын өрнийг чиглэх үүд болгохоор зурагласан. Тиймээс тус өөртөө засах орны хотууд ар араасаа өндөр хурдны авто болон төмөр замтай холбогдсоор байна.
 
Зам дагасан зах зээлийн тэлэлт, өрсөлдөх чадварын ахиц ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчдэд хэдийн хүлээлт үүсгэж, тэд өндөр өсөлтөд бэлтгээд эхэлжээ. Тухайлбал, ӨМӨЗО-ы улаанцав хотын гэр ахуйн хэрэгслийн бүтээгдэхүүний хүрээлэн сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2020 он гэхэд 10 мянган ажилтантай том хэмжээний компани болохоор зорьж байна. 17 жижиг аж ахуйн нэгжээс бүрдсэн энэ компани зам дагасан хөгжлийн үр дүнд зах зээлээ тэлж, Монгол, ОХУ, Зүүн Европыг чиглэх экспортоо нэмэгдүүлнэ хэмээн төлөвлөж байна.
 
Тэгвэл Евразийн хооронд бараа бүтээгдэхүүн зөөдөг БНХАУ, Европын олон улсын галт тэрэгний ачаа тээврийн компани мөн л удирдагчийнхаа бодлоготой үйл ажиллагааны төлөвлөгөөгөө уяж, 2017 оноос хүчин чадлаа нэмэгдүүлсээр ирсэн. Ирэх он гэхэд төлөвлөгөөт хүчин чадалдаа хүрснээр өрнө, дорныг холбосон бараа эргэлтийн багагүй хэсгийг нугалахаар зэхэж байгаа аж.
 
Ийнхүү урд хөршийн бизнес эрхлэгчид зах зээл тэлэх дэд бүтцийн хэлхээ холбооноос ашиг хүртэхээр бэлтгэж эхэлсэн нь энэ. Урд хөршийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын өсөлт баруун хойд бүсийг чиглэж, Монгол Улс руу ойртсоноор манай улстай хийх худалдаа, эдийн засгийн харилцаа улам тэлэх төлөвтэй. Энэ бүс нутагт бүтээн байгуулалт эрчимжсэнээр манай голлох түүхий эдийн эрэлт өсөх, экспорт нэмэгдэх зэрэг боломжийг Монгол улсад олгох нь.
 
Гэтэл үүнд нь Монгол Улс бэлэн үү. Эдүгээ бид урд хөрштэй холбодог зам дэд бүтцээ сайжруулж чадсан бил үү. Монгол Улсын дэд бүтэц, ложистикийн шинэчлэл дөнгөж одоо л эхэлж байна. Замын-үүд болон Гашуунсухайт боомтын шинэчлэл энэ оноос л эхэлсэн. Үүнээс гадна олон жил яриа хэлэлцээнээс хэтрээгүй гол төмөр замуудын шинэчлэл өнөө хэр шийдэл хийгээд хөрөнгө оруулалтаа хүлээсээр. Гэтэл урд хөршийн дэд бүтцийн төслүүд эхнээсээ ашиглалтад орж, үйлдвэрлэлийн өсөлт нь хаяанд ирлээ. Хэдхэн жилийн өмнө уриа лоозон төдий сонсогдож байсан Евразийг хэрсэн хэлхээ холбоо байгуулах Ши Жиньпиний санаачилга эдүгээ бодит болж, бүс нутаг даяар зам дэд бүтцийн хэлхээ холбоо уртассаар Монгол Улсад тулж ирлээ. Гэтэл “бүс ба зам” дагасан хөгжил, өөрчлөлтөөс Монгол Улс хоцорч магадгүй байна.
 
Уг нь урд хөрш хэзээ хэзээнээсээ илүү эдийн засгийн цонхоо нээж, эдийн засгийн коридорыг урагшлуулах эрмэлзлээ өнгөрсөн долоо хоногт болсон “Монгол, Хятадын гурав дахь экспо”-гийн үеэр илэрхийлснийг хоёр улсын албаныхан хэлж байсан юм.
 
“Хятад, Монголын худалдааны цар хүрээг тасралтгүй тэлж, хоёр улсын чөлөөт худалдааны бүсийн тухай хамтарсан судалгааг идэвхтэй ахиулан, хоёр талт худалдааны нөөц боломжийг улам нээнэ” хэмээн БНХАУ-ын худалдааны дэд сайд Ван Биннань мэдэгдсэн.
 
• Урд хөршийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын өсөлт баруун хойд бүсийг чиглэж, Монгол Улс руу ойртсоноор манай улстай хийх худалдаа, эдийн засгийн харилцаа улам тэлэх төлөвтэй.
 
• Өвдөг боомтын Хятад, Монголын хил дамнасан гүүрийг нэн тэргүүнд барина.
 
• Эрээн, Замын-Үүдийг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Ганц модыг хоёр улсын үйлдвэржилтийн парк болгох зураглалыг хоёр тал боловсруулаад байна.
 
Тиймээс эхний ээлжинд гурван улсыг холбодог зангилаа цэгүүдээ засахаар зэхэж байна. Тодруулбал, Өвдөг боомтын Хятад, Монголын хил дамнасан гүүрийг нэн тэргүүнд барих бол Эрээн, Замын-Үүдийг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, ганц модыг хоёр улсын үйлдвэржилтийн парк болгох зураглалыг хоёр тал боловсруулаад байна. Мөн Эрээн, Улаанбаатар чиглэл болон ар хашаат боомтоос Чойбалсан хот хүрэх хил дамнасан автозамыг яаравчлахаар төлөвлөжээ. Ингэж Замын-үүд, Манжуур, Эрээн-хот Гашуунсухайт, Улаанцав, Цэгээ зэрэг дэд бүтцийн зангилааг хөгжүүлснээр гурван эдийн засгийн коридорыг бий болгох зураглал боловсруулаад байна. Ийнхүү хатуу дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна зөөлөн хэлхээ холбоог бэхжүүлж, улаанцав хотын дата мэдээллийн бааз сууриар дамжуулан худалдааны бүртгэл мэдээллийг сайжруулах төлөвлөгөө боловсруулжээ. Дашрамд дурдахад улаанцав нь хятадын баруун хойд бүс нутгийн дата мэдээллийн гол бааз болоод буй бөгөөд технологиор түүчээлэгч Apple энэ хотод 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэх дата төв байгуулах зөвшөөрлөө энэ онд авсан бол урд хөршийн инновацын тэргүүлэх компани болох Huawei салбараа байгуулаад буй. Мөн нэг цонхны үйлчилгээг хоёр улсын боомтуудад нэвтрүүлж, худалдааг хөнгөвчилснөөр хоёр улсын худалдаа 10 тэрбум ам.долларт хүргэхэд түлхэц үзүүлэх аж.
 
Ийнхүү Хятад улс худалдааг тэлж, “Бүс ба зам”-аар бүс нутгийг хэлхэх ажилдаа ханцуй шамласаар байна. Тэгвэл энэ аварга санаачилгын зургаан коридорын нэгд нь багтаж буй Монгол улс “Бүс ба зам”-ын ахицтай хөл нийлүүлэн алхаж байгаа бил үү. Ялангуяа, энэ санаачилгын эх газрын хэлхээ холбооны амин судас нь Монгол Улсаар дайрч байгаа. Евразийг холбосон энэ интеграцид бид нэгдэж чадвал дэлхийн худалдаа эргэлтийн 70 хувийг хамардаг мөнгөний их урсгалд нэгдэнэ. Улмаар үүнийг дагасан худалдааны өсөлт, дамжин өнгөрөх тээврийн ахиц гээд дурдаад байвал дуусахгүй олон боломжийг хятадын аж үйлдвэрийн өөрчлөлт болон “Бүс ба зам” санаачилга Монголын алган дээр тавих юм. Гэвч өрнө, дорныг холбосон эх газрын хамгийн дөт замын нэг дээр оршдог Монголын талын төслүүд яриа хэлэлцээ, замын зураглалаас ахиагүй хэвээр байгаа нь харамсалтай.


Нийтэлсэн огноо2019-09-11