1 ACWA AND SUN STEPPE POWER EXPLORE 4.5GW PROJECT IN MONGOLIA WWW.ASIAN-POWER.COM PUBLISHED:2026/10/15      2 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO GERMANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      3 ZAMIIN-UUD LOGISTICS CENTER TO HANDLE 111,000 CONTAINERS THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      4 VEHICLE MAY HAVE SPARKED MONGOLIA WILDFIRE, PUTTING CHINA RESCUERS ON HIGH ALERT WWW.SCMP.COM PUBLISHED:2026/10/15      5 CHINA-MONGOLIA TRADE DEEPENS WIN-WIN COOPERATION, STRENGTHENING GOOD-NEIGHBORLY TIES WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/10/15      6 TAKHI POPULATION REACHES 160 IN KHOMIIN TAL THROUGH INTERNATIONAL COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      7 DUNDGOBI BUILDS 1.5-HECTARE POND TO BOOST WATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      8 AZZURO RESOURCES SECURES STRATEGIC A$3.06M INVESTMENT TO ADVANCE MONGOLIAN PROJECTS WWW.THEASSAY.COM PUBLISHED:2026/10/14      9 MONGOLIA'S INFLATION RATE RISES TO 12.9 PCT IN SEPTEMBER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      10 BEAR SIGHTINGS RISE IN MONGOLIA'S RESIDENTIAL AREAS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ III УЛИРАЛД 27 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МАРГААШНААС ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     “МОНГОЛ, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ФИФА-ГААС ҮНДЭСНИЙ ХОЛБОО БҮРД 25 САЯ ДОЛЛАР ОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5.3 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 14 ЖИЛИЙН ДАРАА ГЕРМАНД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     “ОНТРЭ”-ТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙГ САЙД Г.ТЭМҮҮЛЭН АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     Н.НОМТОЙБАЯР: ЭРХҮҮД ГАРСАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДЭГ ӨМӨЗО-Ы ХӨЛӨНБУЙР ХОТОД ИЛЭРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Өмнөд хөрш Монголын хамгийн том ажил олгогч болоход ойрхон байна www.zgm.mn

Эрчүүд нь Солонгос, эмэгтэйчүүд нь Хятад руу явах уу
Австрали орныг зорих монголчуудын тоо сүүлийн гурван жилд эрс нэмэгджээ. Тодруулбал, 6500 гаруй монгол хүн ногоон тив улсад өнөөдөр ажиллаж, амьдарч байна. Тэдний дийлэнх нь Сидней хотод төвхнөсөн бөгөөд ажлын олдоц их байдаг нь хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг тийш чиглүүлжээ. Өнөөдөр хаана ажлын байр, ажиллах таатай нөхцөл, амьдралд хүрэлцэх цалин мөнгө, урамшуулал байна тэнд л хүмүүс очдогийн бодит жишээ энэ. Австрали дотроо Сидней илүү боломж олгодог учраас энд илүү олон монгол хүн байна гэсэн үг. Тэгвэл удахгүй бусад хот нь их ажлын төв цэг болж мэдэхээр байгаа. Учир нь Австралийн Засгийн газар Сиднейтэй зэрэгцэн дүйх хэмжээнд бусад хотоо хөгжүүлэх зорилт тавин хөрөнгө, санхүүгийн асуудлаа шийдэж байна. Австрали явж л байвал хэрэг бүтнэ гээд визний хариу хүлээж байгаа нь Улаанбаатарт бас цөөнгүй.
 
Өмнөд Солонгос руу гурван сараар явах гэж манайхан бүхэл бүтэн гурван сар визний хариу хүлээдэг байсныг саяхан долоо хоног болгож, наашлуулсан. Манай улсад хамгийн том ажил олгогч нь одоогоор Солонгос болоод байгаа. Солонгос явсан нь байр, машины мөнгөтэй ирж байгаа болохоор залуус хошуурах нь аргагүй. Цалингийн ахиу харж жилд хэдэн зуугаараа хайртай бүхнээ орхин байж харь орны шинэ нийгэмд хөл тавьдаг. Амьдрахын тулд, амьдралаа сайжруулахын төлөө өр зээл үлдээн далай тэнгис гатлан нисэх нь олширсон. Хаана ч очсон ажлын сайн мууг ялгалгүй хийж, олж байгаа хэддээ бас урамшдаг. Төгрөгтэй харьцах гадаад валютын ханш өндөр байгаа нь нэг талаар харьд ажиллах монголчуудад боломж.
 
Өнөөдөр уул уурхайн томоохон төслүүд дотоодод царцаж, зарим аж ахуйн нэгж төрийн хүнд суртал, авлигаас болж үүд хаалгаа барихад хүрээд байна. Энэ болгоны цаана эх орондоо ажиллаж, амьдрах монгол хүний мянга мянган боломжийг Монголын төр өөрөө дэвслэх нь гачлантай. Гэр бүл салалт өндөр байгаа нь нэг талаар хүмүүсээ ажиллах боломжоор хангаж чадахгүй төрийн муугийнх. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр гадаадад амьдарч буй манай улсын нийт хүн амын тоо 160 мянгад дөхөж байна. Ерөнхийлөгчийн засаглал, газар шороо гэж ярих яах вэ. Өнөөдрийн нийгмийн хамгийн халуун сэдэв ажилгүйдэл хэвээр гэдгийг мартаж боломгүй.
 
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын байдлаар гэхэд 30 мянга давжээ. Бүртгэлгүй ажилгүйдэл нь хэдэн мянга гэдгийг багцаалах боломж үнэндээ алга. НҮБ-ын хийсэн судалгаагаар, гурван монгол хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өссөн хэдий ч ажилгүйдэл дорвитой буурч чадсангүй. Нээлтээ хийсэн, ашиглалтад орсон үйлдвэр, үйлчилгээний байгууллагаас илүүтэй үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон нь олон байна. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан, хураасан гэх мэдээлэл голчлон хөвөрнө. Хүмүүс гэнэт ажилгүй боллоо гэх сэтгэгдэл цахим орчинд үе үе бус байн байн гарч ирдэг болов.
 
Ажилтай, орлоготой нь цөөрч, ажилгүй, орлогогүй монгол хүний эгнээ улам тэлсээр. Монголчууд гадагш гарах буюу ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой орныг зорих сонирхол тэр хэрээр нэмэгдэж, шударга бус байдлаас холдохын хүслэнд автана.
 
Их, дээд сургууль төгссөн ч, олон жилийн туршлагатай байсан ч ажлын байр гэгч хэр баргийн хүнд олдоод байдаггүй эрдэнэ мэт болжээ. Үүнийг ажилгүйдлийн түвшин хэлээд өгнө. 6.6 хувь гэдэг манайх шиг цөөн хүн амьтай, хөгжиж буй улсад өндөр үзүүлэлт гэдгийг олон улсын байгууллагынхан хэлдэг. Төрийн алба нь танил тал, нам засаг, үзэл бодлын хайрцаг дотор орж, шалгуур нь ах, эгч, нутгийн зөвлөл, мөнгөний босгоор хэмжигдэх болсон тул хүмүүс эх орондоо эргэж ирэх бус өөр орны иргэншил хүсэх, цагаачлах замыг эрхгүй сонгоход хүрч байна. Монголчууд Монголоосоо дүрвэх шалтгааныг улстөрчид хамгийн хоржоонтой аргаар биелүүлэх болсон. Үүний нэг тод жишээ нь ЖДҮ. Бизнесээ эхлүүлэх, төслөө ажил болгох гэсэн олон залуусын урмыг төр засаг маань хугалж орхисон. Иргэншлээсээ татгалзах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэх болов. Албаны мэдээллээр, өнгөрсөн онд 500 гаруй хүн иргэншлээсээ татгалзсан байна.
 
Өвөр Монголд хүүхэд асрагчийн сарын цалин хамгийн багадаа 1.5 сая төгрөг байна
 
АНУ, Австрали, Өмнөд Солонгос, Швед, Япон улс олон монгол хүний очих, очоод амьдрах, ажиллах хамгийн боломж бүхий оронд тооцогдоно. Эх орондоо ажиллаж, амьдрах гэтэл ажил олдохгүй, агаар болон хөрсний бохирдол, нэмээд шударга бус байдал нь улсаа орхин явахад хүргэж буй. Үүнийг Сидней хотод ажиллаж, амьдарч буй монгол хүн бүр хэлж байсан юм. Тэгвэл дээрх орны тоо нэгээр нэмэгдэж байна. Энэ улс бидэнтэй хил залгаа бөгөөд очих гэж далай тэнгис гатлахгүй. Агаараар эсвэл авто замаар очих нөхцөл нь цөм бүрдсэн.
 
Хойд биш ээ, өмнөд хөрш өнөөдөр ажлын олдоц, цалингийн үзүүлэлтээрээ олон хүний анхаарлыг татаад эхэлчихлээ. Замын-Үүдтэй хиллэх Эрээн хотод гэхэд монголчууд хэзээний суурьшин, ажилтай, орлоготой болж амжсан байна. Эрээн хотын худалдааны хэд хэдэн захаар ороход монголчууд лангууны ард сууж байх нь түгээмэл үзэгдэл болсныг явсан нэг нь илт анзаарсан байх. 2017 оноос хойш Эрээн төдийгүй Хөх хотод ажиллаж, амьдрах монголчуудын тоо нэмэгдэж байна. Албан ёсны тоог төрийн байгууллагаас лавлах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөхөөс цааргалсан юм.
 
Өмнөд хөршийг үзэн ядах, гутаан доромжлох хандлага, төлөвшил гэгчийг ард түмэндээ олгож байсан зарим улстөрч өнөөдөр тэдэнтэй бизнест хамтарч, худалдаа наймаагаа орд газар болгон өргөжүүлж сууна. Хятадад сүүлийн жилүүдэд цагийн ажил эрс нэмэгдэж, хүмүүсийн амьжиргааны түвшин сайжрах хэрээр хямд ажиллах хүч импортлох явдал дэлгэрч буй. Тухайлбал, хүүхэд асрагчийн ажил хамгийн эрэлт хэрэгцээтэй аж. Хятадын зах хязгаар бүс нутаг Өвөр Монголд хүүхэд асрагчийн сарын цалин хамгийн багадаа 1.5 сая төгрөг байна. Байрны урьдчилгаагаа нэг жил ажиллаад бүрдүүлэх боломж хажууд байгааг цахим орчинд зарлах нь шинэ бус.
 
Таван сартай болон дөрвөн настай хоёр хүүхэд ээжийнх нь хамт асрах 25-35 насны эмэгтэйг энэхүү ажилд авна гэж Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвөөс саяхан мэдээлсэн юм. 1.5 сая төгрөгийн цалинг манайхан хүний наймаатай холбож ойлгосон тохиолдол хүртэл гарчээ.
 
Өмнөд хөршид гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хамгийн эрэлттэй ажлын байр гэж болно. 1991 онд Хятадын нэг хүнд ногдох ДНБ 330 ам.доллар байсан бол 2011 онд энэ дүн 5430 ам.доллар болж өссөн байна. Харин өнгөрсөн онд 13 мянган ам.долларт хүрч, энэ тоо баримтын цаана хэдэн зуун сая хүний амьжиргааны түвшин сайжирч, иргэд нь биедээ ахадсан хүнд хүчир ажил хийх нь багасаж, эцэг эхэд нь мөрөөдөл төдий байсан орчин цагийн тав тухтай амьдралд шинэ мянганы хятадууд умбах болов.
 
Баячуудын тоогоороо өнөөдөр өмнөд хөрш дэлхийд тэргүүлж, баянаа мэдрэх гэсэн хятадууд өртөг өндөр дэлхийн томоохон хотуудад орон сууц худалдан авч, үл хөдлөх болон үйлчилгээний салбарт хүч түрэн гарч ирлээ. Үүний нэг жишээ нь Австрали. Тус улсын хамгийн өртөг ихтэй Сидней хотод хятадууд хамгийн аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдарна. Австраличуудаас илүү үнэтэй орон сууцанд тухалж, шинэ загварын хөнгөн тэргүүд хөлөглөнө. Тансаг брэндийн дэлгүүрүүд нь хятад жуулчинд зориулж нэрийн бүтээгдэхүүн хүртэл гаргаж, худалдагчаа заавал хятад хэлтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Хятад нэгэн цагт хямд ажиллах хүчний “хар зах” байсан бол одоо бусдыг өөрсдийн төлөө ажиллуулах хэмжээнд санхүүгийн “эрх чөлөө”-г олж байна.
 
Business Insider сэтгүүлийн хийсэн дэлхийн өндөр технологийн 25 хотын жагсаалтад Хятадын таван хот багтсан бол дэлхийн шилдэг 500 компанийн 109 нь өмнөд хөршид байна. Урд хөрш хүний нөөцийн хөгжилд ихээхэн анхаарч, хар ажилчин бэлтгэх бус ирээдүйд бусдыг удирдан манлайлах хүмүүсийг олноор сургаж, олон улсад хамгийн олон оюутан илгээх болсон. Тэрчлэн 2030 он гэхэд БНХАУ дэлхийн хамгийн том эдийн засаг болох төлөвтэй байна. Энэ эриний эдийн засгийн хамгийн гайхалтай чиг хандлагыг өмнөд хөрш тодорхойлж байна гэхэд өнөө маргах хүн цөөн биз ээ. Хэд хэдэн судалгааны байгууллагын тооцооллоор, өмнөд хөрш энэ дэлхийн хамгийн том ажил олгогч болоход тун ойртжээ. Монголчуудын хувьд хаяа нийлэх учраас энэ олдох боломжоос буцахгүй гэх л байх. Хэрэв бид орд баялаг дагасан мега төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа эрчимтэй өсгөж, бодит өсөлт хүмүүсийн амьдралд хүрч, иргэдийнхээ амьжиргаа, цалин хангамжийг дээшлүүлж чадахгүй бол хүүхнүүд нь Хятад, эрчүүд нь Солонгос гарч ажиллах бодит байдал нэгэнт нүүрлэжээ.


Нийтэлсэн огноо2019-09-20