1 INDIA AND MONGOLIA FORGE A NEW ENERGY AXIS WWW.NATIONALINTEREST.ORG PUBLISHED:2025/11/25      2 TEHRAN CELEBRATES MONGOLIAN NATIONAL PRIDE DAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/25      3 MONGOLIA, SWITZERLAND SIGN CLIMATE AGREEMENT AT COP 30 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/25      4 OSCE STRENGTHENS MONGOLIA’S CAPACITIES TO ADDRESS CORRUPTION AND MONEY-LAUNDERING RISKS LINKED TO VIRTUAL ASSETS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/11/25      5 GDP PER WORKER REACHES MNT 6.2 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/24      6 THIS WEDNESDAY IS PUBLIC HOLIDAY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/24      7 SILK WAY STAR WINNER FROM MONGOLIA PLANS TO RELEASE A SONG IN KAZAKH WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/11/24      8 WAR REFUGEE AONISHIKI BECOMES FIRST UKRAINIAN TO WIN SUMO TOURNAMENT WWW.JAPANTIMES.CO.JP  PUBLISHED:2025/11/24      9 MONGOLIA CELEBRATES NATIONAL PRIDE DAY HONORING CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/23      10 MONGOLIA LAUNCHES NEW SOUTH–SOUTH COOPERATION PROJECT TO STRENGTHEN SUSTAINABLE SOIL MANAGEMENT WWW.FAO.ORG PUBLISHED:2025/11/23      БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН 28 НЭР ТӨРЛИЙН ТУСГАЙ БОЛОН ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     С.НАРАНЦОГТЫГ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     ДЦС-5 ТӨСӨЛД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     "ОЮУТОЛГОЙ"-Н СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     АН: 74,389 КОМПАНИ 6.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     ЦЕГ: ДАНСАА БУСДАД АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     ӨНГӨРСӨН САРД 240 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     ЛХАГВА ГАРИГТ БҮХ НИЙТЭЭР АМАРНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/23     БОЛОМЖИТ АЖИЛЛАХ ХҮЧ 2024 ОНЫХООС 6.1 МЯНГАН ХҮНЭЭР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/23     НЭГ АЖИЛЛАГЧИД НОГДОХ ДНБ 6.2 САЯ ТӨГРӨГ БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/23    

ДЦС-5 төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ www.montsame.mn

Эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй анхны стратегийн бүтээн байгуулалт Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, тус станц нь 2x150МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай /CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх юм.
Утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байна.
ДЦС-5 төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж сайжрахаас гадна агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулна. Үүнд, Шивээ-Овоо, Багануур, Бөөрөлжүүтийн хүхэр бага, чанарын хувьд илчлэг сайтай хүрэн нүүрс ашигласнаар шаталтын процессын үр ашиг нэмэгдэж, утааны хийн бохирдуулагч бодисын ялгаралт одоо ашиглаж буй зарим станцтай харьцуулахад бага байна. 
Эргэлтэд буцлах үет шаталттай зуух сонгосноор утааны хийн дахь SOx, NOx төрлийн хий ялгаруулалт техникийн зохицуулалтын нормд нийцэж, олон улсын жишигт хүрэх юм. Түүнчлэн станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаанд холбогдох хэрэглэгчийн тоо өсөж, гэр хорооллын яндангийн ачаалал буурч, түүхий нүүрс түлдэг айл өрхийн тоо цөөрөх үндсэн нөхцөл бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн утааны хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох гэр хорооллын зуухнаас ялгарах утаа огцом багасаж, өвлийн улирлын утааны оргил цагийн бохирдол буурах тооцоололтой. Хотын дэд бүтэц, эрчим хүчний найдвартай байдлыг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах урт хугацааны шийдлийн нэг хэсэг болж байгаа ажээ.



Нийтэлсэн огноо2025-11-25