1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюу толгой: 2009-2019 оны II улирал хүртэл Монголын компаниудтай хийсэн худалдан авалт , татвар, хураамж, цалинд 9.5 тэрбум ам.доллар зарцуулсан www.bloombergtv.mn

Монгол Улсын Засгийн газар, “Turquoise Hill Resources”, “Rio Tinto” компани “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 10 жил өнгөрөөд байна.
“Оюу Толгой” ХХК 2010-2019 оны II улирлын байдлаар Монголын компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлсөн татвар, хураамж, ажилчдын цалин зэрэгт 9.5 тэрбум ам.доллар зарцуулсан талаар мэдээлсэн юм. Үүнээс 2.4 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн бол үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тухайлбал: зөвхөн Өмнөговь аймгийн хэмжээнд 488 сая ам.доллар зарцуулсан талаар онцоллоо. 2019 оны эхний хоёр улиралд “Оюу Толгой” төсөлд 689 компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлсэн байна. Үүнээс 484 нь үндэсний компани байжээ.
Үүнээс гадна II улирлын эцсийн байдлаар “Оюу Толгой”-ийн ил уурхайн олборлолт болон гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж байгаа нийт ажиллах хүчний тоо 15 мянга 500 хүрсэн бөгөөд 92 хувь нь монголчууд байжээ.
 
Мөн “Оюу Толгой”-ийн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын төслийг Тавантолгойн нүүрсний уурхайд түшиглэн байгуулахаар Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай тохиролцсон юм. Хэдий тийм боловч "Нүүрсний станцын төсөлд санхүүжилт татах амаргүй байгаа" гэж “Rio Tinto”-ийн Зэс, очир эрдэнийн группийн захирал Арнауд Суарат “Bloomberg”-т ярилцлага өгөх үедээ хэлж байлаа. Энэхүү төслийн санхүүжилт нэг тэрбум ам.доллар гэж Монголын талын төсөл хэрэгжүүлэгч нэгж 2018 онд мэдээлж байсан юм.
 
Түүнчлэн “Оюу Толгой” ордын нийт баялгийн 80 хувь нь байдаг гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Хэдий тийм боловч уурхайн гүн дэх чулуулгийн өвөрмөц тогтцоос болж техникийн хүндрэл үүсэж, анхны олборлолтоо эхлэх хугацаа 2020 он байсныг 16-30 сараар хойшлуулж байгаагаа хөрөнгө оруулагч тал зарласан юм. Үүний улмаас 5.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна. Энэ нь цаашид Монгол Улсын Засгийн газрын өр, төлбөрт яаж нөлөөлөх нь тодорхойгүй байгаа ажээ. Одоогоор Монголын талын өр, хүүгийн хамт 1.7 тэрбум ам.доллар болсон гэж “Эрдэнэс Оюу Толгой” ХХК мэдээлсэн юм.
 
Гүний уурхайн олборлолт хойшлох тухай мэдэгдэл гарахаас өмнө “Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд "Монголын тал ирээдүйд ногдол ашгаа суутгаснаар 2039 онд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй байна" гэжээ. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлт, Дубайн гэрээг хүчингүй болгох зэргийг дүгнэлтдээ оруулсан юм. Одоогоор УИХ ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна. Үүн дээр нэмээд Татварын ерөнхий газар “Оюу Толгой” ХХК-д акт тавьж, 150 сая ам.долларын татвар хураамж нэхэмжилж байгаа юм. Хөрөнгө оруулагч тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.


Нийтэлсэн огноо2019-10-08