1 MONGOLIA HARVESTS NEARLY 90% OF GRAIN AND VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/23      2 JAPANESE COMPANY ADMITS SUBSIDIARY ACTIVITIES CAUSED GRASSLAND FIRE ON CHINA-MONGOLIA BORDER WWW.ENGLISH.DOTDOTNEWS.COM PUBLISHED:2026/10/22      3 THIESS WINS TWO LONG-TERM MINING SERVICES CONTRACTS IN MONGOLIA WWW.THIESS.COM PUBLISHED:2026/10/22      4 EXPORT MICRO-BUSINESSES TO RECEIVE 2.4 BILLION MNT IN LOANS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/22      5 PRESIDENT KHURELSUKH MEETS GERMAN FEDERAL CHANCELLOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      6 MONGOLIA DEEPENS EUROPEAN TIES WITH GERMAN DIPLOMATIC SUMMIT WWW.THEOWP.ORG/ PUBLISHED:2026/10/22      7 MONGOLIA-GERMANY BUSINESS FORUM DRAWS OVER 270 PARTICIPANTS IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      8 MONGOLIA AND GERMANY SIGN DECLARATION TO STRENGTHEN STRATEGIC PARTNERSHIP WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/21      9 MONGOLIAN CAPITAL'S HOTLINE RECEIVES 5000 COMPLAINTS IN TWO MONTHS WWW.THESTAR.COM.MY/ PUBLISHED:2026/10/21      10 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ЯПОНЫ ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ, ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 79.8 ХУВЬ ТҮЙМЭРТ ШАТСАН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ИРГЭДЭД ОЛГОСОН 300 МЯНГА ГАРУЙ ВИЗИЙГ ЦУЦАЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     МОНГОЛБАНК, БУНДЕСБАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ЗУРГААН БҮЛГИЙН 34 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     Н.УЧРАЛ: 40 МЯНГАН АЙЛЫГ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

А.Тлейхан: Цахилгааны үнийг нэмээгүй бол эрчим хүчний салбар зогсохоор байна www.zgm.mn

“Оюутолгой”-г эрчим хүчээр хангах цахилгаан станцын өртөг $1.3 тэрбум болохоор байгаа
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхантай ярилцлаа. Шөнийн тарифын хөнгөлөлт, цахилгааны үнийн өсөлт, Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын ажлын явц зэрэг асуудлаар тэрбээр дараах тайлбарыг өгсөн юм.
 
СУДАЛГААГААР ДӨРВӨН АМ БҮЛТЭЙ ӨРХ САРДАА ХЭРЭГЛЭСЭН ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ ТООЦОЖ ҮЗЭХЭД НЭГ ХҮН ӨДӨРТ 263 ТӨГРӨГИЙН ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭЖ БАЙНА. ГЭТЭЛ ТЭР ХҮН ГАР УТАСНЫ НЭГЖ, ӨДРИЙН ХООЛ, НИЙТИЙН ТЭЭВЭРТ ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ БИЛЭЭ. ТЭГЭХЭЭР ХАМГИЙН БАГА ӨРТГӨӨР АВЧ БУЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ЦАХИЛГААН.
 
Энэ бүхнийг харгалзан үзэж цахилгааны үнийг дөрөв хувааж, бага багаар нэмсэн. 2018 хувьд 16 хувь, 2019 онд 17 хувиар цахилгааны үнийг нэмсэн. Гэхдээ үнэ нэмэгдсэн ч иргэд хөнгөлөлт хэрэглэдэг. Эхнийх нь нийт хэрэглэгчид (650 мянган) бодит үнээс багаар эрчим хүч авч байгаа. Ингээд бодохоор нэг өрх сардаа 220 кВт хэрэглэдэг бол 5­9 мянга, жилдээ 100 орчим мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж байна.
 
-Шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэр гарсан. Сүүлийн хоёр жилийн тайланг харахад шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа өрхийн тоо бараг нэмэгдээгүй ч хөнгөлж буй үнийн дүн нь хоёр дахин өссөн байна. Энэ юутай холбоотой вэ?
 
-2017 оноос шөнийн тарифыг хөнгөлж эхэлсэн. Айлууд гэр, байшингаа аль болох нүүрс түлэхгүйгээр халааж, агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Анх зургаан тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол дараа нь ес, энэ жил 20, ирэх жил 21 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэхээр болж байна. Энэ бол иргэд халаах хэрэгслээ бэлдэж, их хэмжээний цахилгаан хэрэглэж буйтай холбоотой. Нөгөө талаар Улаанбааатарын 42 мянган өрхийг дөрвөн кВТ-­ын цахилгаанаар халаах технологийн шинэчлэл хийсэн учраас хөнгөлөлт нэмэгдсэн гэж ойлгож болно. Өнөөдөр улсын хэмжээнд 160 мянган өрх цахилгааны хөнгөлөлт авч байгаагийн 110 мянга нь Улаанбаатарт байна.
 
-Шөнө цахилгаан станцууд өмнөхөөсөө илүү ачаалалтай ажиллана гэсэн үг үү?
 
-21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл эрчим хүчний ачаалал буурдаг. Харин энэ хугацаанд байгаа цахилгаанаа халаал­тад ашиглана гэсэн бодлого учраас хөнгөлөлтийг 21:00 ца­гаас эхлүүлж байгаа юм. Гэхдээ сүүлийн үед шөнийн хэрэглээ нэмэгдсэн нь мэдэгдэж байна. Энэ нь иргэд орон байраа ца­хилгаанаар халаах болсонтой холбоотой.
 
-Таны ажигласнаар энэ жил Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар авч буй арга хэмжээ нүүд хэр үр дүнд хүрэх бол?
 
-Би энэ чиглэлээр олон жил судалгаа хийж, ажилласан. Нүүрсийг шингэрүүлж, хагас кокс болгож үзлээ. Хамгийн гол нь нүүрсийг гүн боловсруулж, тэнд байгаа дэгдэмхий бодисыг нь салгаж авснаар шахмал түлш үйлдвэрлэдэг. Харин энэ ажлыг Засгийн газар хийж чадлаа. Агаарын бохирдлыг бууруулах гол арга нь шахмал түлш. Ямар ч байсан агаарын бохирдол 50­70 хувь бууруулна гэж тооцож байгаа. Үр дүн яаж гарах нь удахгүй харагдана. Мэдээж энэ бол агаарын бохирдлыг бууруулах эцсийн арга биш. Орон сууцжуулах ажлыг урт хугацаандаа хийх нь хамгийн үр дүнтэй арга.
 
-Цахилгааны төл бөр өндөр гарч байгааг иргэд хэлж буй. Мөн сэр гээгдэх эрчим хүч ний үнийг хэрэг лэгчийн үнэ дээр шин гээж өгдөг. Энэ асуудлуудад тайл бар өгөхгүй юу?
 
-Эрчим хүчний суурь үнэ 2015 оноос хойш хөдлөөгүй. 2017 онд до лоон төгрөг 93 мөн­гөөр дэмжих тариф нэмэгдсэн. Гэвч эрчим хүчний салбар 2018 оноос эхлэн алдагдалд орсон. 2018 онд 29 тэрбум, энэ жил 69 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Энэ хэвээрээ байгаад байвал эрчим хүчний салбар зогсоно. Үүнд нэг талдаа сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифын нөлөө бий. Мөн нүүрсний үнэ өссөн. Хамгийн гол нь валютын өсөлт эрчим хүчний үнэд нөлөөлж байна. Энэ бүхнийг харгалзан үзэж цахилгааны үнийг дөрөв хувааж, бага багаар нэмсэн. 2018 оны хувьд 16 хувь, 2019 онд 17 хувиар цахилгааны үнийг нэмсэн. Гэхдээ үнэ нэмэгдсэн ч иргэд хөнгөлөлт хэрэглэдэг. Эхнийх нь нийт хэрэглэгчид (650 мянга) бодит үнээс багаар эрчим хүч авч байгаа. Ингээд бодохоор нэг өрх сардаа 220 кВт хэрэглэдэг бол 5­9 мянга, жилдээ 100 орчим мянган төг­рөгийн хөнгөлөлт эдэлж байна. Нөгөөх нь шөнийн тарифын хөнгөлөлт. Судалгаагаар дөрвөн ам бүлтэй өрх сардаа хэрэглэ сэн цахилгааны үнийг тооцож үзэхэд нэг хүн өдөрт 263 төгрөгийн цахилгаан хэрэглэж байна. Гэтэл тэр хүн гар утасны нэгж, өдрийн хоол, нийтийн тээвэрт хэдэн төгрөг зар­цуулдаг билээ. Тэгэ­хээр хамгийн бага өртгөөр авч буй хэрэглээ нь цахил­гаан юм.
 
-“Оюутолгой” төслийг эрчим хүчээр хангах “Таван толгой” цахилгаан станцыг барих талаар Засгийн газар хөрөнгө оруулагч талтай тохирсон байгаа. Энэ төсөл хэр явж байна вэ?
 
-”Тавантолгой”-­н уурхайг түшиг­лэж 300 мегават (мВт)­ын станц бариад, 200 кВт­ын шугамаар хангах гэрээг өнгөрсөн жил байгуулсан. Харамсалтай нь ажлын үр дүн тааруухан байна. Саяхан “Оюутолгой” компанийнхтай бид уулзсан. Гэвч 300 кВт­-ын станцын үндсэн үйлдвэрлэлийг бараг нэг тэрбум ам.доллараар барина гэж хэлсэн. Бусад нэмэгдэлтэй нийлээд 1.3 тэрбумд хүрнэ. Нэг кВт ца­хилгааны үнэ 16 цент байх юм билээ. Энэ нь бидний хувьд өндөр тоо. Дэлхийд байхгүй тоог хэлж байх шиг байна. Нөгөө талаар үн­дэс ний компаниуд “Оюутолгой”­г ца­хилгаанаар хангах хоёр хувилбар хэлсэн. Эхнийх нь Нью­ком компани нар, салхины цахилгаан станцаар хангая гэж байгаа. Гэхдээ энэ нь цахилгаан тасал­далгүй, тогтвортой байх баталгаа биш. Гэрээн дээ ч гэсэн нүүрсний станцаар эрчим хүчээ хангана гэж тусгасан. Нөгөөх нь М Си Эс тэргүүтэй үндэсний компаниуд консерциум болж, 500 орчим сая ам.доллараар цахилгаан станц баръя гэсэн. Тиймээс бид энэ чигийг барьж, ярилцах байр суурьтай байна.
 
-Энэ байр сууриа хөрөнгө оруулагч талд илэрхийлсэн үү?
 
-Илэрхийлээгүй


Нийтэлсэн огноо2019-11-12