1 MUNKHSUKH SUKHBAATAR APPOINTED AS OYU TOLGOI CHIEF EXECUTIVE OFFICER WWW.EN.MININGINSIGHT.MN  PUBLISHED:2025/11/26      2 MONGOLIA EMBRACES FOREIGN CAPITAL WWW.IFRE.COM PUBLISHED:2025/11/26      3 THERMAL POWER PLANT 5 TARGETS CLEANER AIR, RELIABLE ENERGY FOR ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      4 MONGOLIA, CHINA TO COOPERATE IN ANIMAL-DERIVED RAW MATERIAL PROCESSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      5 MONGOLIA ELECTED TO UNESCO WORLD HERITAGE COMMITTEE FOR 2025-2029 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/11/26      6 GIEWS COUNTRY BRIEF: MONGOLIA 25-NOVEMBER-2025 WWW.RELIEFWEB.INT PUBLISHED:2025/11/26      7 ULAANBAATAR RECEIVES 2,200-4,400 TONS OF SEMI-COKE FUEL DAILY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      8 UNAUTHORIZED PARKING FACILITY DISMANTLED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/11/25      9 AT COP30, MONGOLIA ONE OF THE ONLY COUNTRIES WITHOUT A PAVILION WWW.EARTHJOURNALISM.NET  PUBLISHED:2025/11/25      10 LOCAL EQUESTRIAN PREPARES FOR 1,000-KILOMETER MONGOL DERBY RACE ACROSS MONGOLIA WWW.KBZK.COM PUBLISHED:2025/11/25      "ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.МӨНХСҮХИЙГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ХАГАС КОКСОН ТҮЛШИНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖАА 226 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДААР Ж.ЭНХБАЯРЫГ, ХХААХҮ-ИЙН САЙДААР М.БАДАМСҮРЭНГ ТОМИЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ЗАСГИЙН ГАЗАРТ ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН, МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ГААЛИЙН ТАТВАР ТОГТООХ ЭРХ ОЛГОХЫГ ДЭМЖИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     МОРИНГИЙН ДАВААНД ӨДӨРТ 1500 ТН ХОГ ШАТААЖ, 35 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     ЭРЭЭН ХОТЫН ГААЛИЙН ТАЛБАЙД 8000 ТОНН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ 35 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ НӨӨЦӨЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 13.663 БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25    

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг дэмжих хуулийн төслийг өргөн мэдүүллээ www.eagle.mn

УИХ-ын дарга Н.Учралд өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.  
Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс тогтмол нөөцтэй байлгах зорилтын хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх, бодит шаардлага зүй ёсоор тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байна. Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 оны есдүгээр сарын 31-ний байдлаар импортын хэмжээ 2.2 сая тонн болсон нь өмнөх оноос 21 хувиар өссөн үзүүлэлттэй гэв.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжиж, бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадал нэмэгдэх, агаарын бохирдол бууруулах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2025-11-26