1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Зэсийн уналт төсвийн алдагдлыг гүнзгийрүүлнэ www.zgm.mn

Дэлхийн эдийн засгийн уналт даамжирвал зэсийн баяжмал үйлдвэрлэгч орнуудад энэ нь хүндээр тусна
2019 онд 6250 ам.долларт хүрч байсан зэсийн ханш он гарснаас хойш 25 хувиар буурав. Шинжээчдийн дийлэнх нь таамгаа өөрчилж, зэсийн үнэ энэ оны турш 4500-5000 ам.долларт хэлбэлзэх шинэ төлөв танилцуулж эхэллээ
Төсөв эрсдэлтэй нүүр тулснаар эдийн засгийн өсөлт саарах дохио анивчиж эхэлсэн. Нүд ирмэх зуур таваарын ханш огцом уруудаж, оны өмнөх өөдрөг тооцооллуурын ач холбогдол бүдгэрлээ
Монголын эдийн засгийн өсөлт, уналтыг тодорхойлох таваарын нэг нь зэс. Энэ он гарснаас хойш улбар металлын ханш улам доошиллоо. Өндөр зарлагатай 2020 оны төсвийн орлогын найдвар болсон түүхий эдийн байр суурь ийнхүү ганхаж, төлөвлөгөө түүхийрч байна. Тонн тутмыг нь 5991 ам.доллар гэж төсөвт тооцоолж, зэсийн баяжмалын экспортоос 1.1 их наяд төгрөгийн орлого олохоор эрх баригчид төлөвлөсөн. Гэтэл манай улсын экспортын орлогын 30 хувийг бүрдүүлэх зэсийн ханшийн уналт үргэлжилсээр. Лондоны металлын биржид 4789 ам.доллар болж, өөдрөг төсөөллүүд салхинд хийслээ. 2019 онд 6250 ам.долларт хүрч байсан зэсийн ханш он гарснаас хойш 25 хувиар буурав. Шинжээчдийн дийлэнх нь таамгаа өөрчилж, зэсийн үнэ энэ оны турш 4500-5000 ам.долларт хэлбэлзэх шинэ төлөв танилцуулж эхэллээ. Дэлхийн эдийн засаг цаашид доройтсоор байвал зэсийн ханш 4500 ам.доллараар тогтохгүй уруудах нь. COVID 19 вирусийн халдварын тархалтын улмаас дэлхийн эдийн засаг хямралд ороход ойртож, түүхий эдийн зах зээлд металлууд, түүний дотор зэсийн ханш буурч байгааг эдийн засагч Н.Энхбаяр сануулсан. Монгол Улс зэсийн баяжмалын экспортоос олох орлогоо зөвхөн үнийн өөрчлөлтөөс хамаарч 15-20 хувиар буурах магадлалтай байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн юм. Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн орлого тасрах эрсдэл зах зээлд бий болж, Засгийн газар эс хүссэн ч энэ оны төсөвт тодотгол хийхээс аргагүй нөхцөл байдал үүсэв. Өөрөөр хэлбэл, зэсийн ханшийн уналт зардлаа бууруулж, төсвөө эргэж харахад улс орнуудыг хүргэж байна.
Хэрэв тодотгол хийхгүй гэж үзвэл дээрх алдагдал улам гүнзгийрэх нь. Алдагдал нь өр бөгөөд энэ тохиолдолд Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн үг. Төсвийн орлого эрсдэлтэй нүүр тулснаар эдийн засгийн өсөлт саарах дохио анивчиж эхэлсэн. Нүд ирмэх зуур таваарын ханш огцом уруудаж, оны өмнөх өөдрөг тооцооллуудын ач холбогдол бүдгэрлээ. Үүгээр ч зогсохгүй уул уурхайн төслүүд зогсож, компаниудын төлөвлөгөө өөрчлөгдөж байна. Тухайлбал, “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удаашрах болов. Таваарын зах зээлийн уналтын давлагаа намжихад хол байна. Тасралтгүй унах зэсийн ханш өндийх эсэх нь COVID 19 вирусийн халдварын тархалтаас шалтгаалах бололтой. Эрдсийн зах зээлд тодорхойгүй байдал ноёрхож, БНХАУ-ын эдийн засаг хэдий хугацаанд эргэн сэргэхээс үлэмж хамаарахаар байна. Зэсийн зах зээлийн эрэлт хумигдаж, компаниуд хүнд үеийг давж гарахын тулд няхуур хандахад хүрэв. Дэлхийн эдийн засгийн уналт даамжирвал зэсийн баяжмал үйлдвэрлэгч орнуудад энэ нь хүндхэн тусахаар байна. Төсвийн орлого бүрдэхгүй бол хөрөнгө оруулалт гэж хийгдэхгүй. Хийх ч боломжгүй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ л хүргэж байвал энэ нь аз болох гээд байна. Нүүрс, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ болон зах зээлийн үнийг өндөр тооцсоны горыг улсаараа амсаж болзошгүй нь. 2020 оны төсвийн орлого 11.7 их наяд бол зардал нь 13.7 их наяд төгрөг. Гадаад худалдааны ашгийг төсөвт 1.1 тэрбум ам.доллар гэж тооцсон. Гэвч өнгөрсөн онтой харьцуулахад энэ оны хоёрдугаар сарын байдлаар гадаад худалдааны ашиг 10 дахин буурчээ. Гадаад худалдааны эргэлт мөн адил агшихаар байна.
Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төсөөллийг сонордуулсан. Тухайлбал, 2019 онд 2.9 хувиар өсөн дэлхийн эдийн засаг COVID 19 вирусийн уршгаар энэ онд өсөлт нь 1.5 хувь болж буурах аж. Bloomberg болон McKinsey тэргүүтэй агентлагууд дэлхийн эдийн засагт үл ялиг өсөлт байхаар төсөөлж байна. Хятадын эдийн засаг энэ онд 4.4 хувиар өсөх таамгийг OECD дэвшүүлсэн. Эдгээр нь зэс үнэгүйдэх эрсдэлийг улам нэмэгдүүлсээр. Хятадын эдийн засаг энэ оны гуравдугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 80 хувиар ажиллаж байна. Өмнөд хөршийн үндэсний статистикийн хорооны зарласан мэдээллээр оны эхний хоёр сард Хятадын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилийн өмнөх үетэй харьцуулахад 13.5 хувиар буурч, хөрөнгө оруулалт 24.5 хувиар агшсан. Зэсийн зах зээлийг жолоодоход нөлөө бүхий хэрэглэгч өмнөд хөршийн эдийн засаг хумигдсан нь манай улсын төсвийн орлого тасрах бодит эрсдэл болов. Жилийн өмнө зэсийн үнэ 10 гаруй хувиар өсөж, 6500 ам.долларт хүрч байсан бол өнөөдөр дүр зураг эсрэгээрээ байна.


Нийтэлсэн огноо2020-03-26