1 MONGOLIA'S GDP UP 5.9 PCT IN Q3 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      2 AMBASSADOR REMARKS FOR 250TH BIRTHDAY OF THE U.S. MARINE CORPS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      3 MONGOLIA’S FOREIGN POPULATION EXCEEDS 37,000 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/17      4 UCHRAL NYAM-OSOR ELECTED CHAIRMAN OF MPP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/17      5 COPPER, POWER, PERIL: MONGOLIA ON THE GLOBAL CHESSBOARD – OPED WWW.EURASIAREVIEW.COM PUBLISHED:2025/11/16      6 OYU TOLGOI TO REHABILITATE ALL DEGRADED AND ABANDONED AREAS DUE TO IRRESPONSIBLE MINING IN SELENGE PROVINCE BY 2027 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      7 B.JAVKHLAN: APPROVED 2026 BUDGET WILL ADEQUATELY FINANCE OPERATIONS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      8 KH.GANKHUYAG: THE BUDGET HAS REDUCED THE STATE STRUCTURE AND MADE IT MORE BUSINESS-FRIENDLY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      9 INSULATED HOUSEHOLD COUNT GROWS AS 1,391 GER-AREA FAMILIES RECEIVE SUPPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      10 CASHMERE HOLDING EXPORTS TO 10 COUNTRIES UNDER 'WHITE GOLD' NATIONAL MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ТӨЛӨВЛӨСНӨӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ЕРӨНХИЙ САЙД “РИО ТИНТО” КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР ЖИЛД 35 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     "НООЛУУРААР "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ЖИЛИЙН ОРЛОГОТОЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖТОЙ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЗГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОХООР ӨНӨӨДӨР ОХУ-ЫГ ЗОРИНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     МОНГОЛД 132 ОРНЫ 37 МЯНГАН ГАДААДЫН ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГААР Н.УЧРАЛЫГ СОНГОЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     УИХ 2026 ОНЫ ТӨСӨВ БАТАЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМ БҮТЭН БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16    

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр жилд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ www.eagle.mn

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барьснаар жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.
НЗДТГ-ын мэдээлснээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар анх удаа хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын нэг хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээг өнгөрсөн сард байгуулсан. Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах компани шалгарсан. Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх аж. Бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ. 
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг барих юм. Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм.
Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ.



Нийтэлсэн огноо2025-11-17