1 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      2 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      3 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      4 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      5 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      7 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      8 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      9 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      10 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     420 БИЗНЕСТ ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     МОНГОЛЫН МЕТАН ХИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ “JADE GAS” -ЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ БАРИМТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эдийн засгийн өсөлт 1-2 пунктээр буурна www.zgm.mn

Хямралын нөлөөлөл нэг, хоёрдугаар улирлаар тогтохгүй
Тодорхой салбаруудыг бага хүүтэй, эсвэл хүүгүй зээлээр дэмжих шаардлагатай болов уу гэж бодож байна
Эдийн засгийн хохирол багатай давъя гэвэл инфляц, вальютын ханш дээр бага зэрэг золиос гаргах шаардлага үүсэх байх. Түүнээс болгоомжлоод байвал эдийн засаг руу мөнгийг зоригтойгоор оруулах боломжгүй
Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдвар эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар СЭЗИС-ийн профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. “Тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас гарч чадахгүй энэ оныг дуусгах магадлалтай тул эдийн засгийн өсөлтөд томоохон сорилт ирж байна” хэмээн тэрбээр ирээдүйн төлөвийг тодорхойлов.
 
-Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын талаар яриагаа эхэлье. Та өмнө нь төсөвт тодотгол хийх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийг тодотгож, нэн яаралтай бус зардлыг дахин хуваарилах санаачилгыг гаргалаа. Та үүнийг хэр зохимжтой гэж үзэж байна вэ?
 
-Ерөнхийлөгчийн уриалга хоёр үндсэн чиглэлтэй байх шиг байсан. Эдийн засгийн чиг баримжаатай хэлсэн зүйлийг нь дэмжиж байна. Төсвийг эргэн харах нь зүйтэй. Ингэхдээ тэвчиж болох зардлаа багасгах, мөн нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг бууруулах зэргээр суларсан эх үүсвэрийг зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Тухайлбал, эдийн засгийг сэргээх, дэмжих, ажлын байрыг хадгалах, гол нь иргэдийн орлогыг бууруулахгүй байх чиглэлд зарцуулах нь зүйтэй. Гэвч өнөөг хүртэл Засгийн газрын зүгээс эдийн засгийн баримжаатай хариу үйлдлийг хийх тал дээр салбарын яамдуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаагүй байгаа нь харьцангуй сул талтай. Өнөөдөр эдийн засгийн байдал хаана сулраад, хаана илүү доройтоод дэмжлэг туслалцаа шаардлагатай байна, аль хэсэгт мөнгөн дэмжлэг үзүүлбэл Монгол Улсын эдийн засгийг харьцангуй хохирол багатайгаар авч үлдэж чадах вэ гэсэн асуудлыг судалж байгаа нөхцөл байдал, түүн дээр хийсэн дүгнэлт, шинжилгээ харагдахгүй байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачилагыг зөв гэж харж байна.
 
-Төр бол хамгийн том худалдан авагч байдаг. Гэхдээ ажил олгогчид бол хувийн хэвшил дээр байгаа. Тэгэхээр төрөөс бизнесийн орчныг ямар байдлаар дэмжвэл илүү зохистой гэж бодож байна вэ?
 
-Төсөв 14 орчим их наяд төгрөгийн зардалтай. Тиймээс зардлыг тодорхой хэмжээгээр танаж чадвал зарим хөрөнгийн эх үүсвэр суларна. Тиймээс тодорхой салбаруудыг бага хүүтэй, эсвэл хүүгүй зээлээр дэмжих шаардлагатай болов уу гэж бодож байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны хүндрэлийг даван туулах эргэлтийн хөрөнгийн зээл, эргэлтийн санхүүжилтийн зээл, эдийн засгийн суурийг дэмжихүйц тодорхой салбаруудын суурь санхүүжилтийн зээл зэргийг гаргах боломж байгаа юм болов уу гэж харж байна.
 
-Инфляцид хамгийн их жин дардаг бараа бүтээгдэхүүний үнэ энэ сарын дундаас өсөж эхэлсэн. Төв банкны хувьд инфляцыг найман хувьд барих сонирхолтой байна. Одоогийн нөхцөл байдалтай холбоотой энэ зорилго өөрчлөгдөх шаардлагатай юу?
 
-Эдийн засгийн хохирол багатай давъя гэвэл инфляц, вальютын ханш дээр бага зэрэг золиос гаргах шаардлага үүсэх байх. Түүнээс болгоомжлоод байвал эдийн засаг руу мөнгийг зоригтойгоор оруулах боломжгүй. Тэгэхээр инфляц, вальютын ханш хоёрын зорилго дээр хэт хатуу зогсоод байвал энэ нь эдийн засгийг тэтгэх боломжоо алдах нөхцөл байдалд хүргэнэ.
 
-Ер нь 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөв ямар байна вэ. Өсөж чадах уу?
 
-Өнгөрсөн оны эдийн засгийн гүйцэтгэл өмнөх онуудаас саарсан үзүүлэлттэй гарсан. Гадаад худалдаа, мөнгөний нийлүүлэлт, зээлийн болон эдийн засгийн өсөлт зэрэг бүх үзүүлэлт тав орчим хувь байгаа. Гэтэл 2017, 2018 онд эдгээр үзүүлэлт 20 орчим хувиар хэмжигдэж байсан. Энэ нь эдийн засаг харьцангуй суларсан байсан гэсэн үг. Гэтэл шинэ коронавирусийн халдвар тархаж, үүн дээр нэмээд томоохон хэмжээний эрсдэл тулгарлаа. Сүүлийн хоёр сард гадаад худалдаа, тээврийн салбар, экспортын салбарт томоохон алдагдал хүлээчихээд байна. Энэхүү хямралын нөлөөлөл зөвхөн нэг, хоёрдугаар улирлаар тогтохгүй юм байна гэдэгт томоохон судалгааны багууд санал нэгдчихлээ. Миний хувьд ч гэсэн санал нэг байна. Энэ хямралаас бүрэн гарч чадахгүй 2020 оныг дуусгах магадлалтай. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн өсөлт дээр томоохон сорилт ирж байна. Өнөөгийн байдлаар эдийн засгийн өсөлт 1-2 пунктээр буурах нь тодорхой. Үйл явц яаж өрнөхөөс хамаараад дөрөв, тавдугаар сараас тодорхой чиг баримжаа харагдах байх.


Нийтэлсэн огноо2020-03-30