1 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      2 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      3 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      4 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      5 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      8 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      9 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      10 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕСӨН УЛСЫН 129 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕС, АРАВДУГААР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ИРГЭН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     РИО ТИНТО 2027 ОНД ОЮУ ТОЛГОЙГООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭДГЭЭ БАТЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголд оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын 65%-ийг Канад улсаас хийсэн ХО эзэлж байна www.ikon.mn

Монгол Улсад 2010-2019 оны хугацаанд нийтдээ 83.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэний:
36.6 их наяд (43.9 хувь) төгрөг нь дотоодын хөрөнгө оруулалт,
46.7 их наяд (56.1 хувь) төгрөг нь гадаадын хөрөнгө оруулалт байна.
Дотоодын хөрөнгө оруулалтын 36.1 хувийг 2010-2019 онд дунджаар төсвийн хөрөнгө оруулалт бүрдүүлж байсан бол нийт гадаадын хөрөнгө оруулалтын 81.8 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) бүрдүүлсэн талаар Үндэсний Статистикийн хорооны "Эдийн засгийн аюулгүй байдал" судалгаанд нийтэлжээ.
Судалгаанд дурдсанаар Монгол Улсад 2010-2019 онд нийтдээ 37.2 их наяд төгрөгийн ГШХО хийгдсэн нь нийт хөрөнгө оруулалтын 44.7 хувийг эзэлж байгаа ч тогтворгүй, савлагаа ихтэй байна гэжээ.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ДНБ-ий 37.5%-ийг эзэлж байна
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь 2011-2012 онд ДНБ-ны 63.7-56.3 хувьтай тэнцэж байсан бол 2015 онд 22.4 болж буурсан.
Харин сүүлийн жилүүдэд нэмэгдэн ДНБ-ий 37.5 хувьтай тэнцэж байна.
Оюу Толгойн (ОТ) ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан 2011 онд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал орж ирсэн бөгөөд 2011, 2012 хийгдсэн ГШХО нь сүүлийн 10 жилийн нийт хөрөнгө оруулалтын 24.7%-тай тэнцэж байна.
Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ 2012 оноос хойш унасан байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалт суларсан нь 2013, 2014 онд ГШХО-ын хэмжээ огцом буурахад нөлөөлсөн байна.
Канад улс 2011 онд хийгдсэн ГШХО-ын 47.5 хувийг санхүүжүүлж байсан бол 2019 онд 65.7 хувь болж, 18.2 пунктээр нэмэгджээ.
Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлалын 3.2.2.2 дахь хэсэгт "Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээ нь гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална" гэж заасан байдаг ч энэ хэмжээ Канад улсын хувьд гуравны хоёр хувьтай тэнцэж байна.
Манай улсад Япон улсаас хийсэн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлт саарсан 2014 онд 132.3 сая ам.доллар (ГШХО-ын 6.6 хувь), 2016 онд 94.3 сая ам.доллар (ГШХО-ын 6.3 хувь) байсан бөгөөд 2018 онд нийт ГШХО-ын 8.9 хувь, 2019 онд 4.3 хувийг бүрдүүлж байна. Энэ нь нэг талаас, 2015 оноос эхлэн Япон улс гадаад хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх бодлого баримталж эхэлсэн, нөгөө талаас тус улсын хөрөнгө оруулалт нь манай улсын уул уурхайн бус салбарт буюу дэд бүтэц, бүтээн байгуулалт, инженер технологи зэрэг салбарт хийгдэж байгаатай холбоотой байна.
Хөрөнгө оруулалт нь нэг талаар ирээдүйд ашиг олох зорилгоор өнөөдөр зарцуулж буй хөрөнгө ч, нөгөө талаар эдийн засгийн буюу ДНБ-ий өсөлтийг хангахад чиглэгддэг.
Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох нэг арга нь нэмэгдүүлсэн хөрөнгө – гарцын харьцааны арга гэж үздэг.
Уг аргыг ашигласнаар ДНБ-ий хэмжээг нэгжээр (төгрөгөөр) нэмэгдүүлэхийн тулд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатайг тодорхойлно. ДНБ-ийг 100 төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд 2011 онд 434 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж, хөрөнгө оруулалтын өгөөж 0.23 байсан бол 2013 онд 342 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн өндөр буюу 0.29 байжээ.
Харин 2016 онд 2,631 төгрөгийн хөрөнгө оруулалтаар ДНБ-ийг 100 төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн бага буюу 0.04 болсон байна. Харин 2019 онд ДНБ-ийг 100 төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд 888 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдсан байна. Харин өгөөжийн хэмжээ гарч амжаагүй байна.


Нийтэлсэн огноо2020-08-11