“Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 57 тэрбум төгрөгөөр тасарсан” www.eagle.mn
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2021 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлсэн хөрөнгийн талаар тодруулав.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “2020 онд Эрүүл мэндийн даатгалын санд 506.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Үүнээс 57 тэрбум төгрөг тасраад байна. Энэ оныг дуустал 78 тэрбум төгрөгөөр тасрах төсөөлөлтэй байна. Мөн ирэх оны төсвөөс ийм хэмжээний орлого тасалдах төсөөлөлтэй байгаа. Ирэх оны эрүүл мэндийн салбарын төсөвт Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 287 төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Вакцинжуулалтын зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болсон. Мөн эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний төрлийг нэмэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Өөрөөр хэлбэл, анхан шатны тусламж үйлчилгээ тэр дундаа алслагдсан сум, тосгоны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарна” гэлээ.
Нийтэлсэн огноо2020-10-29