1 MONGOLIA’S EXPORTS SURGE 45.3% IN FIRST 10 MONTHS OF 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/11/18      2 KAKAO BANK BECOMES SECOND-LARGEST SHAREHOLDER IN MONGOLIA’S M BANK WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/11/18      3 MOLYBDENUM CONCENTRATE PRICE RISES 18.75% IN EXCHANGE TRADING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      4 COLD WEATHER EXPECTED ACROSS MOST OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      5 PRESIDENT KHURELSUKH: I WILL BRING THOSE WHO ARE DEFAMING ME BEFORE THE RELEVANT AUTHORITIES AND HAVE MY HONOR RESTORED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      6 MONGOLIAN PRESIDENT TO RESIGN OVER CORRUPTION ALLEGATIONS, VOWS TO CLEAR HIS NAME WWW.TRTWORLD.COM PUBLISHED:2026/11/17      7 BREAKING: PRESIDENT KHURELSUKH STEPS DOWN FROM HIS POSITION PENDING INVESTIGATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      8 MONGOLIA’S PRESIDENT SAYS HE WILL STEP DOWN AFTER FACING ACCUSATIONS OF CORRUPTION WWW.APNEWS.COM PUBLISHED:2026/11/17      9 EBRD PROVIDES ITS FIRST LOAN TO MONGOLIAN FINTECH COMPANY WWW.EBRD.COM PUBLISHED:2026/11/17      10 JAPAN NAMES AMBASSADORS TO RUSSIA, MONGOLIA, BAHRAIN, ICELAND WWW.MAINICHI.JP PUBLISHED:2026/11/17      Н.УЧРАЛ: БАЯЛГИЙН ХУЛГАЙД НЭР ХОЛБОГДСОН ХҮМҮҮС БҮГД ШАЛГУУЛАХ ЁСТОЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ГАДНЫН ХЭВЛЭЛҮҮД МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ, АВЛИГА, ЭРХ БАРИГЧ НАМЫН ДОТООД ТЭМЦЭЛ ЗЭРГИЙГ ХӨНДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТООГ 85 БОЛГОН ЦӨӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮСЭЭС ЭРТНИЙ ЧУЛУУН ХАЙРЦАГТАЙ БУЛШ ОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ХУУЛЬ БУС МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН 10 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     Ц.ИДЭРБАТ: ЭНЭ ОНД 1990-ЭЭД ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН ӨНДӨР УРГАЦ ХУРААН АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛБАНКНЫ ДЭВШҮҮЛСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     У.ХҮРЭЛСҮХ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     РИЧАРД БОУЛЕЙ: МОНГОЛ УЛС ДОТРООСОО НУРЖ, АВЛИГА, ЭРХ МЭДЛИЙН ТЭМЦЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ц.Идэрбат: Энэ онд 1990-ээд оноос хойших хамгийн өндөр ургац хураан авлаа www.news.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.17/ -аас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Г.Дамдинням: Ирэх сард шатахуун хангалт тасалдахгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нь Ерөнхий сайдаас өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын дагуу Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хамтран шатахууны үнийг бууруулах, тогтворжуулах чиглэлд авах арга хэмжээний талаар саналыг танилцуулж, Засгийн газрын тогтоол гарсныг танилцууллаа. Энэ хүрээнд өнөө шөнийн 00:00 цагаас буюу маргаашнаас эхлэн  энгийн АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр, евро 3-аас дээш төрлийн АИ-92 автобензиний үнийг 1000 төгрөгөөр тус тус бууруулна.  Холбогдох байгууллагад хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Өнгөрсөн хугацаанд шатахууны хангалтын асуудал хүнд байлаа. Долоодугаар сард бид захиалга хийсэн шатахууныхаа 50 хувийг, наймдугаар сард 60 орчим, есдүгээр сард 70 орчим хувийг авч байсан.  Аравдугаар сард мөн дутагдалтай байлаа. Энэ сарын тухайд импортын мэдээллээс харвал хангалт харьцангуй гайгүй байна. АИ-92 шатахуунд дугаарлах байдал буурсан байна. Энэ бол биет шатахууны олдоц нэмэгдэж, олон улсын нөхцөл сайжирч байна гэсэн үг.  Ирэх сард мөн хангалт тасалдахгүй  төлөвтэй байна.

Тогтоолын хүрээнд, санхүүжилттэй холбоотойгоор Монголбанкнаас 7 хувийн хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банканд өгч, Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд барьцаатай зээл олгож байгаа. Ингэснээр санхүүжилт хямдарч, шатахууны нөөц бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлд шатахууны үнэ бууж орж ирсэн. Гуравт, тодорхой эх үүсвэрийн зохицуулалт хийнэ.

Ц.ИДЭРБАТ: ХҮН АМЫН ТӨМС, ГУРИЛЫН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАХУЙЦ УРГАЦ АВЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны намрын ургац хураалтын талаар мэдээлэл өглөө.Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 1 сая 403.1 мянган тонн ургац хураан авсан нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж, 2026-2027 оны дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Энэ оны тав, зургаадугаар сард тариалангийн зарим бүс нутагт үргэлжилсэн хур тунадас, нойтон цас орсны улмаас тариалалт 5-7 хоног, ургац хураалтын ажил өмнөх жилүүдээс 10-14 хоногоор хойшилсон. Гэсэн хэдий ч 6-9 дүгээр саруудад хур тунадас элбэг байсан нь арвин ургац авах гол нөхцөл болжээ.

Ургац хураалтын урьдчилсан дүн болон өмнөх онуудтай харьцуулсан түвшингээс үзвэл:

348.1 мянган га-гаас 574.8 мянган тонн үр тариа (үүнээс улаанбуудай 302.7 мянган га-гаас 519.8 мянган тонн) хураан авсан.
110.5 мянган га-гаас 394.3 мянган тонн таримал тэжээл хураан авч, мөн 1990 оноос хойших хамгийн өндөр дээд амжилтыг тогтоов.
13.6 мянган га-гаас 204.8 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь 2023-2025 оноос бага ч 1960-2022 оны аль ч жилийн ургацаас өндөр үзүүлэлт юм.
12.9 мянган га-гаас 171.4 мянган тонн төмс хураан авсан нь өнгөрсөн 2025 оноос өссөн боловч 2019-2024 оны түвшинд хүрээгүй байна.
82.3 мянган га-гаас 57.7 мянган тонн тосны ургамал хураасан нь 2024 оны 59.4 мянган тонноос бага хэдий ч 2014-2023 болон 2025 оны ургацаас өндөр байна.
Монгол Улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай байдаг. Намрын ургацаас стратегийн нөөцөд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 124.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 204.5 мянган тонн буюу нийт 329.0 мянган тонн улаанбуудайг гурил үйлдвэрлэлийн зориулалтаар нийлүүлж байна. Мөн 74.0 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатанд байна. Үүнээс гадна спиртийн үйлдвэрт 15.0 мянган тонн, тэжээлийн үйлдвэрт 48.8 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдсэн бол дараа оны тариалалтад зориулж нийт 53.0 мянган тонн үрийн улаанбуудай нөөцөлсөн байна.

Төрөөс газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр 2026 онд “Атар-4” аяны хүрээнд 910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 49 иргэн, ААН-д 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ.

Мөн 1245 тариаланчид 6.98 сая литр дизель түлшийг литрийг нь 3400 төгрөгөөр нийлүүлж, 548 иргэн, ААН-д 14.5 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар олгосон байна.

Түүнчлэн улсын төсвийн 13.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн 7 суманд 2,300 тоннын багтаамжтай механикжсан агуулах барьж ашиглалтад оруулсан бол 7.6 тэрбум төгрөгөөр 5 аймагт 85 трактор, 147 хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж, зүтгэх хүчний техникийн хүчин чадлыг 70 хувьд хүргэлээ.

Салбарын яамнаас цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор усалгаатай тариаланг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мөн усалгаатай тариалан болон механикжсан агуулахуудад цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ.



Нийтэлсэн огноо2026-11-18