1 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      2 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      3 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      4 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      5 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      6 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      7 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      8 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      9 PROTESTERS BLOCK COPPER EXPORTS TO CHINA FROM RIO TINTO MINE IN MONGOLIA WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/06/17      10 GOVERNMENT RESTRUCTURES ERDENES MONGOL, DISSOLVES 14 COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Г.ДАМДИННЯМ: ОЮУ ТОЛГОЙН ТЭЭВРИЙГ ЗОГСООВОЛ ӨДӨРТ 5 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТАСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙГ "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ" БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Т.ДАВААДАЛАЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ 1 САРААР СУНГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

KIGAM: Монгол Улс ховор металлын нөөц ихтэй ч боловсруулах технологи, хүний нөөц дутмаг www.bloombergtv.mn

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улс, БНСУ-ын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулна
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улс-БНСУ-ын хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлснийг УУХҮЯ мэдээллээ. Төслийг 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт 9.7 тэрбум вон буюу 6.9 сая ам.долларын санхүүжилт хийх юм байна.

Энэхүү төслийн хүрээнд шинжилгээ болон баяжуулалтын тоног, төхөөрөмжүүд нийлүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг Солонгос улсад Магистр болон Докторын хөтөлбөрт хамруулах зэрэг ажил хийнэ гэж БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ онцолсон юм.

Монгол Улсын хувьд одоогоор ховор металлын судалгаа хийх тоног төхөөрөмж, боловсон хүчин хомсдолтой байгааг "Геологийн судалгаа шинжилгээний төв" ТӨҮГ мэдээлж байв.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Геологийн судалгаа шинжилгээний төв" ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах Ховор металлын судалгааны төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн ажиллаж байна.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү

“Монгол Улс, БНСУ-ын хамтарсан Ховор металлын судалгааны төв нээгдэж байгаад их баяртай байна. Энэхүү төв нээгдсэнээр Монгол Улс-БНСУ-ын харилцаанд чухал ач холбогдолтой. БНСУ лити, графит зэрэг ховор металлуудаар цэнэг хураагуур үйлдвэрлэдэг. Цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт улам нэмэгдэж, хоёр орны хоорондын эдийн засгийн харилцаа илүү хөгжиж, идэвхэжнэ гэж найдаж байна”

БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн төслийн Ерөнхий менежер Чон Хү Сок

“БНСУ-ын дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн хүрээнд ховор металлын хэрэгцээ их байдаг. Манай улсын дэвшилтэт технологийн хөгжил бусад улс оронтой харьцуулахад өндөр түвшинд байгаа. Харин Монгол Улс ховор металлын нөөц баялаг ихтэй. Гэхдээ түүнийгээ нийлүүлэх зах зээл, боловсруулах шатны технологи байхгүй. Эсрэгээрээ БНСУ-д ховор металлын хэрэгцээ шаардлага их.

БНСУ-ын хувьд ховор металлын зах зээл ойролцоогоор 40 их наяд воноор хэмжигдэж байгаа ч энэ нь зөвхөн импортоос бүрддэг. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийн бүтээгдэхүүнээр 100 хувь импортын хамааралтай. Тиймээс Монгол Улс БНСУ-д газрын ховор металл нийлүүлснээр эдийн засгаа хөгжүүлнэ, мөн манай улсын хувьд илүү найдвартай, тогтвортой ханган нийлүүлэгчтэй болно. Ингэснээр хоёр улс нэг нэгэндээ тохирсон, харилцан ашигтай түншүүд болж чадна гэсэн хүлээлттэй байна"



Нийтэлсэн огноо2023-11-26