Ураны хайгуулийн гурав, ашиглалтын найман лиценз олгожээ www.eagle.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны газрын дарга Г. Намчинсүрэн манай улс ураны ашиглалтын болон хайгуулийн хэдэн лиценз олгоод байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Цацараг идэвхит бодис, газрын ховор элемент эрэн хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг Засгийн газраас олгодог. Одоогийн байдлаар ураны хайгуулийн гурав, ашиглалтын найман зөвшөөрөл олгоод байна. Ураны ашиглалтын найман лицензийг дөрвөн компани, хайгуулийн гурван лицензийг нэг компани эзэмшиж байна" гэлээ.
Нийтэлсэн огноо2024-11-12