1 MONGOLIA REAFFIRMS COMMITMENT TO DEMOCRATIC GOVERNANCE AND INCLUSIVE REPRESENTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      2 MONGOLIA 2024 PARLIAMENTARY ELECTIONS: ODIHR EXPERTS PRESENT FINAL REPORT AND DISCUSS ELECTORAL RECOMMENDATIONS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/08/01      3 SECOND-STAGE TENDER FOR ULAANBAATAR METRO PROJECT TO BE ANNOUNCED IN AUGUST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      4 JAPANESE STUDY ABROAD EXPERIENCE AND THE MONGOLIAN VERSION OF “JAPANESE-STYLE” EDUCATION WWW.JICA.GO.JP  PUBLISHED:2025/08/01      5 MONGOLIA AND TÜRKIYE PLAN TO EXPAND HISTORICAL AND CULTURAL COOPERATION WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/01      6 PEOPLE’S ARTIST E. AMARTUVSHIN RANKED WORLD’S TOP OPERA BARITONE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      7 SEMI-COKE BRIQUETTES TO BE USED IN ULAANBAATAR THIS WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/01      8 MONGOLIA’S CLIMATE TRANSITION: EMPOWERING CITIZENS FOR A JUST AND SUSTAINABLE FUTURE WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2025/07/31      9 MONGOLIA RENEWABLE ENERGY TARGET: POWERFUL 2030 VISION WWW.PVKNOWHOW.COM  PUBLISHED:2025/07/31      10 MINISTER FOR FOREIGN AFFAIRS OF MONGOLIA BATMUNKH BATTSETSEG TO VISIT FINLAND WWW.VALTIONEUVOSTO.FI  PUBLISHED:2025/07/31      2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХУВААРЬ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     “ЭККО-ФАРМ” ТӨСЛИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ТОП ТАВАН БАНКНЫ НИЙТ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ ӨМНӨХ ОНЫХООС 27 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ОЮУ ТОЛГОЙ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ БОЛОН ЯПОНЫ ОРОН СУУЦ САНХҮҮЖИЛТИЙН АГЕНТЛАГ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     Х.НЯМБААТАР: ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРТ АЛЬ Ч УЛСЫН КОМПАНИ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖТОЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРЭЭР ИРЭХ ӨВӨЛ ХАГАС КОКС БУЮУ ХӨХ НҮҮРСЭЭР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ЗАСГИЙН ГАЗАР: УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИД СХЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     "АЛТ 3" АЯН ГАЦААНД ОРОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31    

Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ www.itoim.mn

2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ.
Гурав дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр “Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу “CO”-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхий эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэлжлүүлэх”-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ. Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.



Нийтэлсэн огноо2025-07-31