1 MONGOLIA HARVESTS NEARLY 90% OF GRAIN AND VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/23      2 JAPANESE COMPANY ADMITS SUBSIDIARY ACTIVITIES CAUSED GRASSLAND FIRE ON CHINA-MONGOLIA BORDER WWW.ENGLISH.DOTDOTNEWS.COM PUBLISHED:2026/10/22      3 THIESS WINS TWO LONG-TERM MINING SERVICES CONTRACTS IN MONGOLIA WWW.THIESS.COM PUBLISHED:2026/10/22      4 EXPORT MICRO-BUSINESSES TO RECEIVE 2.4 BILLION MNT IN LOANS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/22      5 PRESIDENT KHURELSUKH MEETS GERMAN FEDERAL CHANCELLOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      6 MONGOLIA DEEPENS EUROPEAN TIES WITH GERMAN DIPLOMATIC SUMMIT WWW.THEOWP.ORG/ PUBLISHED:2026/10/22      7 MONGOLIA-GERMANY BUSINESS FORUM DRAWS OVER 270 PARTICIPANTS IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      8 MONGOLIA AND GERMANY SIGN DECLARATION TO STRENGTHEN STRATEGIC PARTNERSHIP WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/21      9 MONGOLIAN CAPITAL'S HOTLINE RECEIVES 5000 COMPLAINTS IN TWO MONTHS WWW.THESTAR.COM.MY/ PUBLISHED:2026/10/21      10 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ЯПОНЫ ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ, ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 79.8 ХУВЬ ТҮЙМЭРТ ШАТСАН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ИРГЭДЭД ОЛГОСОН 300 МЯНГА ГАРУЙ ВИЗИЙГ ЦУЦАЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     МОНГОЛБАНК, БУНДЕСБАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ЗУРГААН БҮЛГИЙН 34 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     Н.УЧРАЛ: 40 МЯНГАН АЙЛЫГ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ц.Тод-Эрдэнэ: Бичигт боомтын ерөнхий төлөвлөгөө батлагдвал бусад бүтээн байгуулалтын ажлууд эхлэх боломж бүрдэнэ www.montsame.mn

Бичигт боомтод өрнөж буй шинэ цогцолборын ажил, цаг үеийн нөхцөл байдлын талаар боомт хариуцсан төлөөлөгч Ц.Тод-Эрдэнээс тодрууллаа.
-Бичигт боомтын шинэ цогцолборын ажил хэрхэн үргэлжилж байна вэ?
-Бичигт боомтын шинэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад дуусах шатандаа явж байна. Төлөвлөлт батлагдсаны дараа төлөвлөлтийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудад газар ашиглуулах гэрээ байгуулахаас эхлээд бусад төлөвлөлт, бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. Боомтын асуудал маш олон талаараа хүлээлт үүсгэж байгаа ч эхнээс нь эхлээд бүх ажлыг дүрэм журмынх нь дагуу явуулж байгаа учир хугацаа их орж байна.
-Бичигт боомтын хөгжил Сүхбаатар аймагт яагаад чухал вэ?
-Боомтын үйл ажиллагаа сайжирснаар эдийн засгийн эргэлт хурдасна. Ингэснээр аймгийн нийт өрхийн орлого, бизнесийн ашигт ажиллагаа өснө.Энэ нь зөвхөн Бичигт боомт бус Эрдэнэцагаан сум болон Сүхбаатар аймаг, цаашлаад зэргэлдээ бүс нутагт, Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Бичигт боомт бол Сүхбаатар аймгийн гадаад худалдааны үндсэн гарц. Энэ боомтоор дамжуулан уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Ингэснээр орон нутгийн ДНБ өснө. Бичигт боомтын хүчин чадал нэмэгдсэнээр экспортын хэмжээ өсөж, татварын орлого нэмэгдэнэ.
Бичигт боомтыг хөгжүүлэхийн тулд авто зам, төмөр зам, цахилгаан, усан хангамж, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах ажлуудыг хийнэ. Энэ дэд бүтэц зөвхөн боомтын бүсэд биш, Сүхбаатар аймгийн бусад суманд ч дам нөлөө үзүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ. Боомтын үйл ажиллагаа өргөжихөд хил, гааль, мэргэжлийн хяналт, логистик, тээвэр, үйлчилгээний чиглэлээр олон ажлын байр шинээр бий болно. Дотоодын хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэж, иргэдийн орлого сайжирна. Бичигт боомт тэлж хөгжсөнөөр логистик төвүүд, экспортын боловсруулах үйлдвэрүүд байгуулах боломж нэмэгдэнэ. Үүнийг дагаад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт Сүхбаатар аймагт төвлөрнө. Бүс нутгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж ч үүснэ.
-Тэгвэл иргэд болон ААНБ-уудад ямар боломж бий болох вэ?
-Иргэдэд бий болох давуу тал гэвэл мэдээж наад зах нь ажлын байр нэмэгдэнэ. Боомт дээр болон түүнийг дагасан худалдаа үйлчилгээний салбарт олон шинэ ажлын байр бий болж, иргэд орон нутагтаа тогтвортой орлоготой ажиллах боломжтой болно. Хөдөлмөрийн үнэлэмж өсөж, орлого тогтвортой нэмэгдэнэ. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд гадаад зах зээлд гарах шинэ боломж бүрдэж экспортын хүчин чадал сайжирч, орон нутгийн уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг Бичигт боомтоор дамжуулан богино хугацаанд, бага зардлаар Хятадын зах зээлд гаргах боломж бүрдэх юм. Тээвэр ложистикийн зардал буурч боомтод хийх хөрөнгө оруулалт, шинэчлэлүүд нь бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хугацаа, зардлыг бууруулж үйлдвэрлэл, экспортын өртөг багасаж, ашиг нэмэгдэнэ.
-Боомтын сэргэлт уул уурхайн компаниудад хамгийн чухал нөлөөлөх нь тийм үү?
-Бичигт боомт бол Хятадын зах зээлд хамгийн богино хугацаанд хүрэх боломж. Боомтын тээврийн урсгал сайжирснаар нүүрс, жонш, алтны баяжмал гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл рүү богино хугацаанд бага өртгөөр тээвэрлэх боломжтой болно. Бичигт боомтын хүчин чадал нэмэгдсэнээр уурхайнуудаас экспортын боомт хүртэлх замын ачаалал буурч, логистикийн сүлжээ оновчтой болох юм. Ингэснээр бүтээгдэхүүнээ хурдан эргэлтэд оруулах, бэлэн мөнгөний урсгалаа сайжруулах нөхцөл бүрдэх учраас хөрөнгө оруулалтын орчин таатай болж Бичигт боомтын хөгжил нь уул уурхай, боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Өмнө нь логистикийн хүндрэлээс болоод эдийн засгийн үр ашиггүй байсан зарим ордын ашиглалт эдийн засгийн хувьд боломжтой болно.
-Боомтын шинэ цогцолборын ажилтай зэрэгцээд нөгөө авто замын ажлууд өрнөх учиртай. Ер нь боомт чиглэлд замын яг ямар ямар ажлууд хийгдэх нь тоорхой болоод байгаа юм бэ?
-Бичигт боомт руу чиглэсэн авто замын бүтээн байгуулалтын хэд хэдэн томоохон төслүүд 2025 онд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам улсын төсвийн 324 тэрбум төгрөгөөр хийнэ. Мөн “Эрээн толгой” нүүрсний уурхайгаас Бичигт боомт чиглэлийн тусгай зориулалтын авто замын ажил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслүүд хэрэгжсэнээр ААНБ-ууд дээр хэлсэнчлэн гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ богино хугацаанд гаргах боломж нээгдэнэ. Зам дагаж хөгжил ирдэг. Эдгээр замын ажлыг бүрэн хийснээр бүх зүйл өөрчлөгдөнө гэж харж байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.



Нийтэлсэн огноо2025-04-29