2026 оны Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулна www.eagle.mn
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Халифа Аль Нэхьян бин Шакбүт болон удирдлагуудтай Арабын нэгдсэн Эмират улсын Аль-Эйн хотноо албан уулзалт хийж, стратегийн түвшинд хамтран ажиллахаар санал солилцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад тивийн чанартай олон улсын тэмцээнүүдийг тогтмол хийхээс гадна Ази тивд шатрын спорт их хөгжсөн орнуудтай холбоо тогтоож, туршлага солилцох зэрэг төлөвлөгөөнүүд багтжээ.
Түүнчлэн энэхүү уулзалтын үеэр 2026 онд Монголын шатрын холбоо өндөр зэрэглэлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 70 жилийн түүхэндээ анх удаа зохион байгуулах эрх авсан байна.
Энэхүү өндөр ач холбогдолтой тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар ОХУ, БНХАУ, БНЭУ зэрэг орнуудын супер их мастеруудтай манай шатарчид өрсөлдөж, дэлхийд танигдах боломж нээгдэх юм.
Нийтэлсэн огноо2025-06-05