МАН Бага хурлаа ирэх даваа гаригт хуралдуулахаар боллоо www.eagle.mn
УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзаж огцруулсан. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байна. Гэхдээ дараагийн Засгийн газар байгуулагдтал үүрэг гүйцэтгэгч Засгийн газар ажиллаж байгаа юм.
Үндсэн хуульд заасны дагуу дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Тодруулбал, эрх баригч МАН, УИХ дараагийн Ерөнхий сайдыг ирэх долоодугаар сарын 3-наас өмнө томилох учиртай. Үүний дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Бага хурлаа товлолоо. Энэ сарын 9 буюу ирэх даваа гаригт МАН Бага хурлаа хуралдуулахаар товлов. Шинэ Ерөнхий сайдын нэр ирэх даваа гаригт тодорхой болох нь.
Нийтэлсэн огноо2025-06-06