Дотоодын мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн 18.2 хувиар өссөн нь инфляцид нөлөөлжээ www.eguur.mn
Монголбанкны 2024 оны жилийн тайлангаа танилцуулав. Үүнээс харвал, импортын барааны үнийн өсөлт инфляцын 2.6 нэгж хувийг бүрдүүлж, жилийн 5.6 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн орчимд байна. Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ жилийн 25.5 хувиар өсөж, инфляцын 1.9 нэгж хувийг бүрдүүлэв. Ийнхүү инфляцид эзлэх хувь өмнөх оноос 1.5 нэгж хувиар нэмэгдсэн байна. Ийн нэмэгдэхэд
Өрхийн цахилгааны төлбөр жилийн 60-100 хувиар өссөн
Улсын их сургуулийн төлбөр жилийн 15.4 хувиар өссөн нь нөлөөлсөн гэжээ.
Мөн дотоодын мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн 18.2 хувиар өсөж инфляцад үзүүлэх нөлөө өндөр байсан бөгөөд махны үнэ өсөхөд цагаан зуд тохиож, олон мал хорогдсон болон цаг агаарын байдлаас намрын мах бэлтгэл хойшилсон зэрэг нь нөлөөлсөн байна. Махнаас бусад хүнсний үнэ жилийн 6.5 хувиар өсөж, инфляцын 0.9 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүнээс 0.6 нэгж хувь нь зөвхөн гурилан болон сүүн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Энэ нь ААН-ын үйлдвэрлэлийн зардал, цахилгааны үнийн өсөлттэй холбоотой" хэмээн тайланд дурджээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-06-05