Нийгмийн даатгалын багц хууль: Ажил олгогчдын төлдөг НДШ-ээс 2 хүртэлх хувийг хөнгөлнө www.eguur.mn
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Хуулийн төсөлд тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхдээ дараах байдлаар буюу,
Олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг боломжийг нээх
Ажил олгогчдын төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хүртэл хувийг хөнгөлөх
Иргэний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулна
Оюутан, залуучууд, ахмад настнууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.
Татварын багц хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор ийн Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2025-06-05