1 CONSTRUCTION OF GASHUUNSUKHAIT–GANTSMOD PORT RAILWAY BEGINS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/16      2 EVERYONE’S FRIEND: HOW MONGOLIA STAYS ON GOOD TERMS WITH RUSSIA, CHINA AND WESTERN POWERS WWW.IRISHTIMES.COM PUBLISHED:2025/06/16      3 RECONSTRUCTION OF KHARKHORIN CITY BEGINS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/16      4 MONGOLIA PICKS REFORMER TO LEAD CABINET AFTER FORMER PM EXITS IN SCANDAL WWW.MSN.COM PUBLISHED:2025/06/16      5 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS BENCHMARK INTEREST RATE UNCHANGED AT 12 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/16      6 KHAAN QUEST 2025 INT'L PEACEKEEPING EXERCISE KICKS OFF IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/16      7 MONGOLIA AND RUSSIA JOINTLY DEVELOP E-COMMERCE AND LOGISTICS AS FREE TRADE AGREEMENT NEARS WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM  PUBLISHED:2025/06/16      8 ZANDANSHATAR GOMBOJAV APPOINTED AS PRIME MINISTER OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/13      9 WHAT MONGOLIA’S NEW PRIME MINISTER MEANS FOR ITS DEMOCRACY WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/13      10 ULAANBAATAR DIALOGUE SHOWS MONGOLIA’S FOREIGN POLICY CONTINUITY AMID POLITICAL UNREST WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/06/13      THETIMES.COM ДЭЭРХ "В.ПУТИНИЙ ХАМСААТАН ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЕРӨНХИЙ САЙДАА ОГЦРУУЛЛАА" ГЭСЭН НИЙТЛЭЛ ЗАХИАЛГАТ БАЙВ УУ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     1 М.КВ ТАЛБАЙ СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 5.49 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ 21.6 КМ ҮЕРИЙН ДАЛАН, ТОХИЖИЛТ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН II БЛОКИЙГ 12 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/15     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 14.3 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/15     МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     SXCOAL: МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛИЙН СҮҮДЭРТ ХУМИГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     МОНГОЛ БАНК: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВИХ ӨР ОРЛОГЫН ХАРЬЦААГ 50:50 БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13    

Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ www.news.mn

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг өчигдөр /2025.06.15/ хоёр улсын хилийн шугам дээр хоёр талаас баганат гүүрний анхны шон суурийн өрөмдлөгийг хийснээр албан ёс эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулан, Монгол Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Зам тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулан, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолыг хятадын талтай хамтран зохион байгуулсан нь Монгол, Хятад хоёр улс 1955 оноос хойш 70 жилийн дараа 2 дахь боомтыг төмөр замаар холбох түүхэн үйл явдал болсон билээ.
Мөн 2025 оны зургадугаар сарын 9-ний өдөр "Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-иуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний төслийг эцэслэн тохирч, гарын үсэг зурж баталгаажуулсан.
Энэхүү хил дамнасан төмөр зам нь инженерчлэлийн төвөгшил ихтэй, хилийн бүс дотор хийгдэж байгаа зэрэг нь барилгын ажилд нилээд олон бэрхшээл, сорилттой байх хэдий ч 22 сарын дотор дуусгаж төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлнэ. Уг төмөр зам байгуулагдсанаар 80 гаруй жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол, Хятад хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болж, хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн олон салбарын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөгжлийг хөдөлгөх гүүр болох юм. Цаашид Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, улмаар Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.долларт хүрэхэд чухал ач холбогдолтой.

 



Нийтэлсэн огноо2025-06-16