1 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      2 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      3 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      4 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      5 ERDENEBUREN HYDROPOWER PLANT WILL GUARANTEE ENERGY INDEPENDENCE FOR WESTERN PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      6 NEW FLOOD RESERVE FUND TO SAVE ULAANBAATAR MNT 2.4 TRILLION IN DAMAGES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      7 PRESIDENT KHURELSUKH AND PRESIDENT LEE JAE MYUNG HOLD OFFICIAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/10      8 KHAAN QUEST 26 ENDS WITH CLOSING CEREMONY IN MONGOLIA WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/09      9 HEALTHILIFE — BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN DARKHAN WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/07/09      10 MONGOLIA’S AMBASSADOR SEES LEE VISIT OPENING NEW 'GOLDEN ERA' IN SEOUL-ULAANBAATAR TIES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/09      МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АНГЛИ АМИН ДЭМ "HEALTHILIFE" ДАРХАН ХОТОД БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/07/09     ОХУ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ройтерс: Rio Tinto компани Монголын уурхайн маргааныг 138.75 сая доллароор зохицууллаа www.itoim.mn

Англи-Австралийн уул уурхайн томоохон компани Rio Tinto Монголын Оюу толгой ордын газрын доорх өргөтгөлийн явцад үүссэн асуудлыг нуун дарагдуулсан гэх хэрэгт холбогдон, хөрөнгө оруулагчдын гаргасан шүүхийн нэхэмжлэлийг 138.75 сая ам.доллароор зохицуулахаар боллоо.
Энэхүү хамтын нэхэмжлэлийн анхны шатны тохиролцоог АНУ-ын Нью-Йорк хотын Өмнөд тойргийн холбооны шүүхэд лхагва гарагийн орой бүртгүүлсэн бөгөөд шүүгчийн баталгаажуулалт шаардлагатай байна.
Нэхэмжлэлийг 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сар хүртэлх хугацаанд Канадын Монреаль хотод төвтэй Turquoise Hill Resources компанийн хувьцааг эзэмшиж байсан хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс гаргасан юм. Тэднийг АНУ-ын Чикаго хотод төвтэй Pentwater Capital Management-ийн удирддаг сангууд төлөөлсөн байна. Уг компани тухайн үед Rio Tinto-ийн олонхийн эзэмшилд байсан билээ.
Тохиролцоо нь мөн Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал асан Жан-Себастьян Жакийн эсрэг нэхэмжлэлийг ч хамарчээ. Тэрээр 2021 оны гуравдугаар сард албан тушаалаасаа огцорсон билээ. Нэхэмжлэгдэгчид буруутай гэдгээ хүлээгээгүй ч шүүхийн маргаан үргэлжлэхээс зайлсхийж, тодорхойгүй байдал, зардал, эрсдэлийг арилгах үүднээс тохиролцоонд хүрсэн гэж шүүхийн баримтад дурджээ. Rio Tinto болон Pentwater компаниуд аль аль нь энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Turquoise Hill нь зөвхөн нэг хөрөнгөтэй компанийн хувьд Оюу толгойн уурхайн 66 хувийг эзэмшдэг байсан бол үлдсэн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.
Нэхэмжлэгч Pentwater-ийн зүгээс Rio Tinto болон Turquoise Hill компанийг Оюу толгойн төсөл “төлөвлөгөөний дагуу, төсвийн хүрээнд” явагдаж байгаа хэмээн хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн гэж буруутгажээ. Гэтэл бодит байдал дээр төслийн ажил 2.5 жилээр хоцорч, төсөв 1.9 тэрбум ам.доллароор давсан байжээ.
2022 онд Rio Tinto компани Turquoise Hill-ийн эзэмшдэггүй 49 хувийг 3.3 тэрбум ам.доллароор худалдан авч, Оюу толгойн ордыг бүрэн өөрийн мэдэлд нэгтгэсэн.
Шүүхийн нэхэмжлэл нь уурхайн ажилтнаар ажиллаж байсан мэдээлэгч Ричард Боулигийн гаргасан гомдлоос үүдэлтэй. Тэрээр Rio Tinto компани өргөтгөлийн асуудлыг олон нийтэд зарлахаасаа өмнө мэдэж байсан хэмээн мэдүүлсэн.
Rio Tinto компани 2019 онд өргөтгөлийн зардал 1.9 тэрбум ам.доллароор хэтэрч болзошгүйг анх удаа зарлаж, нийт хөрөнгө оруулалтын зардлыг 6.5–7.2 тэрбум ам.доллар гэж тооцоолж байв. 
Хувьцаа эзэмшигчдийн хуульчид энэхүү тохиролцооноос 13 хувь буюу хүүг эс тооцвол 18 сая ам.доллар хүртэлх хууль зүйн хөлс, түүнчлэн 2.6 сая ам.долларын зардлыг нөхөн төлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэхүү хэрэг АНУ-ын Нью-Йорк хот дахь Өмнөд тойргийн холбооны шүүхэд хэлэлцэгдэж буй 20-08585 дугаартай In re Turquoise Hill Resources Ltd Securities Litigation нэрт хэрэг юм.
BY: 
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-06-19