1 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      2 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      3 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      4 ‘FUEL PRICE VOLATILITY POSES RISKS TO ECONOMIC STABILITY’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/24      5 KHARAKHORUM FESTIVAL: MONGOLIA WILL BUILD THE LARGEST 300-METER STAGE IN ASIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/24      6 MONGOLIA SEES 25.7% RISE IN FOREIGN ARRIVALS IN FIRST HALF OF 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/24      7 MONGOLIA BREAKS GROUND ON FIRST INDEPENDENT INSTITUTE OF INTERNATIONAL STUDIES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/24      8 MONGOLIA, EAEU ROLL OUT TARIFF CUTS AS NEW TRADE DEAL TAKES EFFECT WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/23      9 INDUSTRIAL PRODUCTION INCREASES BY 55.9% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      10 SEABUCKTHORN OIL STANDARD APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/23      МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     МОНГОЛ УЛСЫН COP17-ЫН МАНЛАЙЛЛЫГ ОЛОН УЛСЫН DIPLOMATIC WORLD СЭТГҮҮЛ ОНЦОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ТӨРИЙН ЗАРДЛЫН ТЭЛЭЛТ ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ 2 ДАХИН ӨСГӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА CITIBANK-ТАЙ ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     МОНГОЛ УЛС АНХ УДАА ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ЧУУЛГАНД ГИШҮҮНИЙ ХУВИАР ОРОЛЦОЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ ₮2.1 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ИПОТЕКТ ХАГАС ӨМЧЛӨЛИЙН ЗАГВАР НЭМЭГДСЭНЭЭР ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 50 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ 8 ДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төрийн зардлын тэлэлт төсвийн алдагдлыг 2 дахин өсгөжээ www.itoim.mn

Жилийн турш нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж тооцсон төсөв зургаан сарын дотор 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Сүүлийн хагаст зарлагаа хумихгүй бол төсвийн дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй байна.

УИХ 2026 оны улсын нэгдсэн төсвийг нэг их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Гэвч он дөнгөж дундаа орж байхад алдагдал төлөвлөснөөс хоёр дахин нэмэгдэж 2.1 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь цар тахлын үетэй дүйцэхүйц уналт болж байна. Тодруулбал, ковидын өвчлөл гарч хөл хорио тогтоосон 2020 оны эхний хагаст төсвийн алдагдал түүхэнд байгаагүй дээд түвшинд буюу 2.198 их наяд төгрөгт хүрч байсан юм. Энэ удаагийн төсвийн алдагдал нь орлого тасарснаас бус зарлага орлогоос илүү хурдацтай өссөнөөс шалтгаалжээ. Татварын орлого өмнөх оныхоос нэмэгдэж эдийн засагт мөнгө орж ирсэн ч төрийн зардал үүнээс илүү хурдтай тэлсэн байна. 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний хагаст улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өссөн байна. Тэнцвэржүүлсэн орлого, тусламж мөн 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 14.6 их наяд төгрөг болсон байна. Татварын орлого нийтдээ 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өсжээ. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татварын төвлөрөл нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн бол онцгой албан татварын орлого буурсан байна.

Харин төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсөж, 16.8 их наяд төгрөгт хүрчээ. Ялангуяа хөрөнгө оруулалтын зардал нэг их наяд төгрөгөөр буюу 58.2 хувиар нэмэгдсэн бол бараа, үйлчилгээний зардал ч мөн 20 хувиар өссөн байна. Үүнд төрийн албан хаагчдын цалин, түлш, эрчим хүч, засвар үйлчилгээ, худалдан авалт зэрэг урсгал зардлууд багтаж байгаа юм.

Төсвийн алдагдлыг богино хугацаанд бууруулах хамгийн бодит арга нь төсвийн тодотгол. Засгийн газар ч тодотгол хийхээ мэдэгдээд байгаа бөгөөд урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг хойшлуулж танахаар төлөвлөжээ. Гэхдээ зөвхөн хөрөнгө оруулалтыг танаад л асуудал шийдэгдэхгүй. Жилийн үлдсэн хугацаанд урсгал зарлагын сахилга батыг чангатгаж чадахгүй бол төсвийн алдагдал анх төлөвлөснөөс улам холдох эрсдэлтэй. Салбарын зарим шинжээч оны эцэс гэхэд алдагдал 3-4 их наяд төгрөгт хүрч болзошгүй гэж анхааруулж байна. Нэг үгээр энэ удаагийн тодотгол нь төсвийн сахилга батаа сэргээж чадах уу гэх сорилт болохоор байна.

Манай улсын төсөв жил бүр шахам алдагдалтай гардаг шалтгаан нь эдийн засгийн мөчлөгтэй уялдуулахгүй, байнга зарлагаа нэмэгдүүлж төсөв баталдагтай холбоотой. Тэтгэврийн сан нь алдагдалтай хэвээр байхад улстөрчид нь цалин, тэтгэврийг нэмнэ гэж амладаг. Ийм амлалт урсгал зардлыг танах боломжийг хязгаарлаж, төсвийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Төсвөө алдагдалгүй байлгая гэвэл төсвийг аль болох хөрөнгө оруулалт руу чиглүүлэх ёстой.


Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ



Нийтэлсэн огноо2026-07-24