1 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      2 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      3 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      4 ‘FUEL PRICE VOLATILITY POSES RISKS TO ECONOMIC STABILITY’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/24      5 KHARAKHORUM FESTIVAL: MONGOLIA WILL BUILD THE LARGEST 300-METER STAGE IN ASIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/24      6 MONGOLIA SEES 25.7% RISE IN FOREIGN ARRIVALS IN FIRST HALF OF 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/24      7 MONGOLIA BREAKS GROUND ON FIRST INDEPENDENT INSTITUTE OF INTERNATIONAL STUDIES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/24      8 MONGOLIA, EAEU ROLL OUT TARIFF CUTS AS NEW TRADE DEAL TAKES EFFECT WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/23      9 INDUSTRIAL PRODUCTION INCREASES BY 55.9% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      10 SEABUCKTHORN OIL STANDARD APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/23      МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     МОНГОЛ УЛСЫН COP17-ЫН МАНЛАЙЛЛЫГ ОЛОН УЛСЫН DIPLOMATIC WORLD СЭТГҮҮЛ ОНЦОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ТӨРИЙН ЗАРДЛЫН ТЭЛЭЛТ ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ 2 ДАХИН ӨСГӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА CITIBANK-ТАЙ ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     МОНГОЛ УЛС АНХ УДАА ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ЧУУЛГАНД ГИШҮҮНИЙ ХУВИАР ОРОЛЦОЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ ₮2.1 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ИПОТЕКТ ХАГАС ӨМЧЛӨЛИЙН ЗАГВАР НЭМЭГДСЭНЭЭР ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 50 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ 8 ДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгоно www.montsame.mn

Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радманы Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаанд дараах баримт бичгүүдэд өчигдөр гарын үсэг зурав.
Үүнд: “Олон улсад автозамаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж буй чухал ач холбогдолтой юм.
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг идэвхжүүлж, хоёр улсын дэвшүүлсэн санал санаачилгыг сурталчлан таниулж, харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.
Мөн “Ойн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Ойн газар болон Бүгд Найрамдах Хорват Улсын “Хорватын Ой” компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т ойн салбарт тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуйн, ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах юм. Үүний хүрээнд цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх зорилгоор мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх арга зүйн харилцан туршлага солилцох аж. 
“Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хорватын Эдийн засгийн танхим хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т танхим хоорондын харилцааг идэвхжүүлж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн санал, санаачилгыг дэмжих, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны таатай нөхцөлийг бүрдүүлж, яриа хэлэлцээг эрчимжүүлэх юм.



Нийтэлсэн огноо2025-07-18