1 EMPEROR'S VISIT TO MONGOLIA REAWAKENS HISTORY, HEALS OLD WOUNDS WWW.JAPAN-FORWARD.COM  PUBLISHED:2025/08/06      2 MONGOLIA TO STUDY CHINA’S PENSION REFORM EXPERIENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      3 CIVIL SERVANTS' PERFORMANCE EVALUATIONS TO BE MADE PUBLIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      4 ENTRÉE RESOURCES MINING OPERATIONS PAUSED AMID MONGOLIA LICENSE TRANSFER DELAY WWW.STOCKTITAN.NET  PUBLISHED:2025/08/06      5 GREENHOUSE COMPLEX PROJECT TO BE IMPLEMENTED IN SHUVUUN FABRIK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      6 PRIME MINISTER OF MONGOLIA RESOLVES TO ESTABLISH ECONOMIC DEVELOPMENT BOARD AS PERMANENT BODY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      7 DRILLING RESUMES AT OVAL COPPER-NICKEL PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2025/08/06      8 FINANCING MODEL FOR AFFORDABLE HOUSING TO BE PRESENTED TO CABINET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      9 WORKING GROUP ESTABLISHED TO INTENSIFY IMPLEMENTATION OF LAW ON NATIONAL SOVEREIGN WEALTH FUND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      10 MONGOLIA GROWTH GROUP ANNOUNCES PLAN TO RETURN CAPITAL TO SHAREHOLDERS WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/08/06      ДЦС-5 ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН БОГИНО ЖАГСААЛТАД ОРСОН 2 ОРОЛЦОГЧ ТӨСЛИЙН САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХААР 21 ОРНЫ 43 БАГ САНАЛАА ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     Б.ЦЭНГЭЛ: ТӨК-ИУД ОХИН КОМПАНИУДТАЙГАА НИЙЛЭЭД 109 БАЙГААГ 87 БОЛГОЖ БУУРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     БОГД ХААНЫ ОРДОН БОЛОН ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     БӨӨРӨЛЖҮҮТИЙН СТАНЦ 350 САЯ КИЛОВАТТ ЦАГ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ДАРХАН-УУЛ: ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 36.7 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙН ӨСӨЛТИЙГ БҮТЦИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД АШИГЛАХ ЁСТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     МОНГОЛБАНК ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 7.0 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 2.6 ТОНН БОЛЖ ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06    

Дэлхийн банк: Монгол Улс уул уурхайн өсөлтийг бүтцийн шинэчлэл хийхэд ашиглах ёстой www.itoim.mn

Дэлхийн банкнаас гаргасан шинэ тайланд Монгол Улс өнөөгийн уул уурхайн өсөлтийн үеийг ашиглан төсвийн олон жил үргэлжилсэн хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх, өмнөх эдийн засгийн алдаагаа давтахгүй байхыг анхааруулжээ.
Гурван жил гадны хүндрэлүүдийг даван туулсны дараа нүүрсний экспортын өсөлт эдийн засгийн өсөлтийг эргүүлэн авчирсан ч, энэ удаад дахин өсөлт-бууралт давтагдах эрсдэл байгааг анхааруулсан байна.
Сүүлийн хэдэн жилийнхтэй харьцуулахад Монгол Улсын санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирсан. Төрийн өр буурч, Засгийн газар сангийн нөөц хуримтлуулж, бондын зах зээлд Монголд итгэх итгэл нэмэгджээ. Уул уурхайн өндөр орлого нь төсвийн зарцуулалтыг санхүүжүүлэхэд ихээхэн тус болсон ч, үүний зэрэгцээ Дэлхийн банкны анхааруулж буй зарим асуудал ч гарч ирсэн байна.
Тайланд дурдсанаар, Монголын төрийн зардал цар тахлын өмнөх үеэс хэт давсан бөгөөд ижил түвшний бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Жишээлбэл, ипотекийн зээлийн хөнгөлөлт болон төрийн өмчит компаниудаар дамжуулан хийдэг шилжүүлэг зэрэг нь зардлыг улам өсгөж буй ажээ.
“Монгол Улс шийдвэрлэх чухал үедээ ирээд байна” гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ли Тэ Хён онцоллоо. Тэрээр “Одоогийн эдийн засгийн өсөлт нь төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэх ховор боломж боловч, хэрэв шинэчлэлүүд хойшлогдвол өмнөх шиг эдийн засгийн өсөлт-сулралын мөчлөг дахин давтагдах аюултай” гэжээ.
Монголын нийгмийн хөтөлбөрүүд нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад чухал үүрэгтэй ч, өндөр өртөгтэй байдаг бөгөөд тусламжийг илүү оновчтой, хамгийн хэрэгтэй хүмүүст чиглүүлж болох боломжтой гэж тайланд дурджээ. Мөн эрүүл мэнд, боловсролын хүртээмж, ялангуяа хөдөө орон нутагт хангалтгүй байгааг сайжруулах шаардлагатай. Түүнчлэн Засгийн газар дэд бүтцийн зардлаа нэмэхийг зорьж буй энэ үед төрийн хөрөнгө оруулалтын төслүүдийг илүү нарийн төлөвлөх, хяналттай хэрэгжүүлэх нь чухал гэж үзжээ.
Дэлхийн банкны зөвлөж буйгаар Монгол Улс уул уурхайн орлогоос хэт хамааралтай байдалд цэг тавьж, татварын тогтолцоог илүү шударга, эдийн засгийн өсөлтөд дэмжлэгтэй болгох шинэчлэл хийх хэрэгтэй аж. Ийм өөрчлөлтүүд нь эдийн засгийг тогтворжуулах, зөвхөн уул уурхайн өсөлтийн үеэр биш, урт хугацаанд нийт ард иргэдэд ашигтай дэд бүтэц, хүний хөгжилд хөрөнгө оруулах боломжийг бий болгоно гэж Дэлхийн банк онцолж байна.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-08-06