1 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      2 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      3 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      4 ‘FUEL PRICE VOLATILITY POSES RISKS TO ECONOMIC STABILITY’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/24      5 KHARAKHORUM FESTIVAL: MONGOLIA WILL BUILD THE LARGEST 300-METER STAGE IN ASIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/24      6 MONGOLIA SEES 25.7% RISE IN FOREIGN ARRIVALS IN FIRST HALF OF 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/24      7 MONGOLIA BREAKS GROUND ON FIRST INDEPENDENT INSTITUTE OF INTERNATIONAL STUDIES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/24      8 MONGOLIA, EAEU ROLL OUT TARIFF CUTS AS NEW TRADE DEAL TAKES EFFECT WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/23      9 INDUSTRIAL PRODUCTION INCREASES BY 55.9% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      10 SEABUCKTHORN OIL STANDARD APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/23      МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     МОНГОЛ УЛСЫН COP17-ЫН МАНЛАЙЛЛЫГ ОЛОН УЛСЫН DIPLOMATIC WORLD СЭТГҮҮЛ ОНЦОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ТӨРИЙН ЗАРДЛЫН ТЭЛЭЛТ ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ 2 ДАХИН ӨСГӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА CITIBANK-ТАЙ ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     МОНГОЛ УЛС АНХ УДАА ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ЧУУЛГАНД ГИШҮҮНИЙ ХУВИАР ОРОЛЦОЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ ₮2.1 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ИПОТЕКТ ХАГАС ӨМЧЛӨЛИЙН ЗАГВАР НЭМЭГДСЭНЭЭР ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 50 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ 8 ДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Рио Тинто группийн шинэ гүйцэтгэх захирал Монгол Улсад ажиллаж байна www.itoim.mn

Ажлаа аваад хэдхэн хонож буй Рио Тинтогийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ирээд байна. Саймон 8-р сарын 25-ны өдөр ажлаа авсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж тус улс дахь Резолюшн зэсийн төслийн ажлыг урагшлуулахтай холбоотой уулзалтуудад оролцсоныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байв.  Үүний дараа бүтээн байгуулалт нь идэвхтэй өрнөж буй Гвиней дэх дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхайгаар орчихоод Монгол Улсад ирж байгаа юм байна.
Тэрээр Монгол дахь ажилтнуудтайгаа уулзаж, Оюу толгойн уурхайтай танилцах төлөвлөгөөтэй байгаа аж. 
Саймон Тротт гэж хэн бэ
Өмнөх захирал Якоб Стаусхолмыг ажлаа өгөх тухай мэдээллийн дараа олон улсын хэвлэлүүдээр дараагийн гүйцэтгэх захирал болох өндөр магадлалтай хүний жагсаалтад Б.Болд захиралтай хамт идэвхтэй яригдаж байсан хүний нэг билээ. Саймон нь Рио Тинтогийн орлогын 60-70 хувийг бүрдүүлдэг нүсэр том Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирлын албанаас дэвшин томилогдсон юм. Тэрээр Риод 20 гаруй жил ажиллахдаа төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн группуудэд удирдах түвшний ажлууд хийсэн гүйцэтгэх удирдлагын багт бүтээгдэхүүний групп төдийгүй Арилжаа хариуцсан захирлаар ажиллаж байсан өргөн хүрээний туршлагатай юм байна.
Түүний сүүлд удирдаж байсан Төмрийн хүдрийн групп л гэхэд баруун Австралид Оюу толгойтой эн тэнцэхүйц 17 уурхай, тэдгээрийг холбосон төмөр зам, усан тээвэр, боомт, логистикийн цогц систем бүхий дэлхийн түвшний уул уурхайн бизнес байв. Одоо тэрээр тушаал дэвшиж 36 оронд 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх дэлхийд хоёр дахь том уул уурхайн бизнесийг удирдахаар болоод буй.
Оюу толгойн гол хөрөнгө оруулагч, менежментийг хариуцдаг гэдэг утгаараа Саймон ирэх хэдэн жилийн турш монголчуудтай ойр ажиллах хүн юм.
Саймоны Тротт ажлаа аваад гаргасан эхний том шийдвэр юу байв
Өнгөрсөн 7 хоногт олон улсад гарсан мэдээллүүдээс харвал Саймон Рио Тинтогийн бүтцийг ирээдүйн металлуудад чиглүүлж world class буюу олон улсад хүчтэй өрсөлдөж, тэргүүлэх чадвартай 3 групп болгон зохион байгуулж байгаагаа зарлажээ. Энэ групп нь
Төмрийн хүдэр
Хөнгөн цагаан болон лити
Зэсийн групп байх аж.
Зэсийн группэд Оюу толгой багтдаг билээ. Энэ шийдвэрээс харвал тэрээр ирээдүйд хүн төрөлхтний ногоон хөгжил, цахилгаанжуулалтад шаардагдах гол металлууд руу илүү ойлгомжтой, цомхон бүтэцтэйгээр үйл ажиллагаа чиглүүлж байна. Бусад буюу титан, борат, очир эрдэнэ зэрэг эрдсийн бизнесүүддээ үнэлгээ хийж цаашдын ирээдүйг нь шийдэх аж.
Мэдээнд ашигласан эх сурвалж: Rio Tinto



Нийтэлсэн огноо2025-09-07