Гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх оноос 4.1 хувиар буурчээ www.eagle.mn
Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2025 оны долоодугаар сард 146.9 болж, өмнөх сараас 3.2 хувь, өмнөх оны жилийн эцсээс 5.0 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар буурчээ.
Экспортын үнийн индекс 2025 оны долоодугаар сард 166.1 хувь болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 8.0 хувиар буурч, өмнөх оны эцсээс 1.9 хувь, өмнөх сараас 4.7 хувиар тус тус өссөн байна. Ингэж буурахад чулуун нүүрсний үнэ 44.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин импортын үнийн индекс 2025 оны долоодугаар сард 113.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 4.1 хувь, өмнөх оны эцсээс 3.0 хувиар буурчээ. Улмаар өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна. Импортын үнийн индекс буурахад цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлсийн бүлгийн үнэ 12.3 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-09-15