Сэрэмжлүүлэг: Цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна www.news.mn
Энэ сарын 14-ний өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж цаг агаарын мэдээг тухай бүрт нь авч, техникийн бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөн оролцохыг Цаг уурын байгууллагаас анхааруулав.
2025 оны аравдугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 17-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -23-28 хэм, өдөртөө -10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -15-20 хэм, өдөртөө -3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0.+5 хэм, өдөртөө +5+10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -9-14 хэм хүйтэн, өдөртөө -4+1 хэм дулаан байна.
Нийтэлсэн огноо2025-10-14