1 US JUDGE SET TO APPROVE RIO TINTO'S $138.75 MILLION MONGOLIA MINE SETTLEMENT WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/10/16      2 AI ADDED TO 2026-2030 DEVELOPMENT PLAN WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/16      3 ANOTHER ‘SCAM’ CALLED NEW COOPERATIVE 2 WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/16      4 MONGOLIA JOINS INTERNATIONAL SOLAR ALLIANCE FRAMEWORK AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/16      5 EIB GLOBAL SIGNS MEMORANDUM OF UNDERSTANDING WITH MONGOLIA TO UNLOCK UP TO EUR 1 BILLION FOR CLEAN ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/15      6 URANIUM SUPPLIES, MEGA REFINERY, DEFENCE IN FOCUS AT INDIA-MONGOLIA MEETING WWW.HINDUSTANTIMES.COM PUBLISHED:2025/10/15      7 MONGOLIA SEES INCREASE IN NEWBORN LIVESTOCK SURVIVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/15      8 MONGOLIA AND EUROPEAN INVESTMENT BANK TO PEN COOPERATION AGREEMENT FOR 1 BILLION EUROS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/10/15      9 2 DIE IN SUSPECTED CARBON MONOXIDE POISONING IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/15      10 INDIA, MONGOLIA INK 10 PACTS, TIES ELEVATED TO STRATEGIC PARTNERSHIP WWW.INDIANEXPRESS.COM  PUBLISHED:2025/10/15      ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     “ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ЭХНИЙ ШАТ ХЭРЭГЖСЭНЭЭР ХОТЫН ТҮГЖРЭЛ 20 ХУВИАР БУУРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТ ЭХЭЛСЭН Ч ХҮРЭЛЦЭЭ МУУ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     ТББХ: ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     "МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Ж.БАТЖАРГАЛЫГ СОНГОЛОО" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭНЭЭС ШАЛТГААЛСАН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛДАГДАЛ 800 ТЭРБУМ ТӨГРӨГ ДАВЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ БҮРИЙН ЗАРДЛЫГ 10 ХУВИАР БУУРУУЛЖ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТББХ МАРГААШ 09.00 ЦАГТ ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     Н.УЧРАЛ: ЯАМД ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭ АХИУЛСАН УУ ГЭДЭГ ҮР ДҮНГ ХАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15    

ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй www.montsame.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулан, хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж эхлэх үеэр байнгын хорооны дарга хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Өнөөдрийн хуралдаанаар дээрх саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Монгол Улс парламентын засаглалтай болсон 35 жилийн хугацаанд нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.8 жил байсныг, харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн тогтвортой ажилласан бөгөөд ийнхүү төрийн тогтвортой байдлыг хангахад парламентын дэмжлэг чухал байсныг Б.Жавхлан гишүүн хэллээ. 
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн хэлэлцэж буй саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн, бүх шатандаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг эшилж, төсөв батлах, өвөлжилтийн бэлтгэл хангах тэргүүтэй хийх ажил их байгааг сануулж, нийтээрээ хууль дээдлэх зарчмыг баримтлахыг хүсэв. 
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, төлөөллийн чадавхаа бэхжүүлсэн ардчилсан парламентын засаглалтай улс орны үнэ цэний талаар үг хэлээд, баримт нотолгоогүйгээр нэгнээ гүтгэж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулан, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа хариуцлагыг хүлээлгэх үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж байна гэлээ. УИХ-ын гишүүн М.Мандхай, Э.Болормаа нар эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулсан нөхцөл үүсээд байгаагаас үүдэн иргэдийн амьдралд хүндрэх эрсдэл бий гэдгийг сануулаад, төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Батлут Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.
Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд оролцсон УИХ-ын 22 гишүүний 19 нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй. Иймд энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2025-10-16