British Business Centre үүд хаалгаа нээлээ www.mongolianbusinessdatabase.com
10 жил тогтвортой үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа Mongolian Business Database ТББ-д суурилсан British Business Centre оффис/showroom үүд хаалгаа нээж байна.
Британи-Монголын бизнес эрхлэгчдийн харилцааг тусгайлан дэмжиж, зарим нэг англи бүтээгдэхүүнийг (to be announced soon) зах зээлд байршуулах, franchise-ийн хөгжүүлэлт, багавтар хэмжээний арга хэмжээ, B2B уулзалтууд зохион байгуулагдана. British Business Centre (BBC) нээлтэд ирж оролцсон Их Британи Улсын Элчин Сайдын яамны Дэд тэргүүн/Хэргийг түр хамаарагч София Уорал, энэхүү оффисын тохижилтын ажлыг хэрэгжүүлсэн Эрсү компанийн захирал Эрдэнэсүх ба түүний багийнхан болон Beatles, Queen, Elvis Presley-ийн эх зургуудар өнгө төрх нэмж өгч байгаа чөлөөт уран бүтээлч Б.Батбилэг-т тусгайлан талархал илэрхийлье!
Дашрамд дурдахад British Business Centre (BBC) оффис 2-3 бие даасан entrepreneur залуустай "coworking tenant/office share" хэлбэртэйгээр хамтран ажиллах боломжтой. Утас 99066062
Нийтэлсэн огноо2025-11-03





