1 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      2 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      3 KOREAN CONVENIENCE STORES DRAW LINES IN MONGOLIA AS RETAILERS EXPAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/19      4 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      5 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      6 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      7 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      8 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      9 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      10 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     АНУ ГАДААД ОЮУТНЫ ВИЗИЙН ХУГАЦААГ ХЯЗГААРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ашигт малтмалын 8 зөвшөөрлийн хариуд ₮2.7 тэрбумыг авсан Ш.Ганхуяг, өгсөн Эдвард Сүрэн нарыг 1 сар хорив www.eguur.mn

“Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн, АМЕГ-ын дарга асан Ш.Ганхуяг нарыг авилга өгсөн, авсан хэргээр нэг сарын хугацаатайгаар цагдан хориод байна.
Тодруулбал, Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна. Улмаар тэрбээр үүнийхээ хариуд Эдвард Сүрэн нараас 2.7 тэрбум төгрөгийн хахууль авсан болохыг АТГ-аас олж тогтоосон байна.
Эргэн сануулахад: "Олон овоот" ордыг анх “Монгол газар” болон “Жаст групп” ХХК хамтран эзэмшиж “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулсан байдаг. Улмаар уг орд “Алтжин” группийн мэдэлд шилжиж байжээ. Гэвч тэд Монголбанк болон дотоодын арилжааны банкуудад их хэмжээний өр тавьж, барагдуулахгүй 13 жил өнгөрсөн байна.
Тэдний үүсгэсэн 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд банк дундын барьцааны зүйл болох найман ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгсөн ажээ.
Тодруулбал, нийт 18 гүйцэтгэх баримт бичигт үндэслэн гурван шатны шүүхийн шийдвэрээр, хамгийн сүүлийн баримт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэр, 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрээр “Олон-Овоот гоулд” ХХК-ийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Овоот-1 нэртэй 940.35 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015274, MV-015275,  MV-015282,  MV-015283,  MV-020764,  MV-021489,  MV-021490 дугаартай 7 тусгай зөвшөөрлийг “Олон-Овоот гоулд” ХХК-иас, MV-019336 дугаартай 1 тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-иас “Монголын актив удирдлагын корпорац” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д тус тус шилжүүлсэн байдаг байна.



Нийтэлсэн огноо2025-12-05