1 E-MONGOLIA PLATFORM MAKING TANGIBLE CONTRIBUTION TO DELIVERING PUBLIC SERVICES EFFICIENTLY TO CITIZENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      2 18 STATE OWNED COMPANIES TO BE PUBLICLY TRADED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/22      3 MONGOLIA, RUSSIA AGREE TO WORK TOWARD RESTORING DIRECT FLIGHTS BETWEEN THEIR CAPITALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      4 SCIENTISTS FOUND A HIDDEN CLOCK INSIDE DINOSAUR EGGSHELLS WWW.SCIENCEDAILY.COM PUBLISHED:2025/12/22      5 MONGOLIA’S FIRST NATIONAL REFINERY PROJECTED TO BEGIN OPERATIONS IN 2026 WWW.ENERGIESMEDIA.COM  PUBLISHED:2025/12/21      6 TRACES OF THE FASTEST DINOSAUR EVER DISCOVERED IN MONGOLIA BY A TEAM OF ARCHAEOLOGISTS WWW.DAILYNEWSHUNGARY.COM PUBLISHED:2025/12/21      7 MONGOLIA AND THE RUSSIAN FEDERATION STRENGTHEN COOPERATION IN THE FIELD OF TRANSPORT WWW.OPEN.KG PUBLISHED:2025/12/21      8 ULAN BATOR AND G7 COUNTRIES SIGN STRATEGIC AGREEMENT WWW.ASIANEWS.IT  PUBLISHED:2025/12/19      9 TRACKING RUSSIAN DISINFORMATION IN MONGOLIA WWW.AKADEMIE.DW.COM PUBLISHED:2025/12/19      10 ‘GOVERNMENT TO SUPPORT BUSINESS FREEDOM, GUARANTEE PROTECTION OF PRIVATE PROPERTY’ WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/19      ЭНЭ САРЫН 29-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     УЛААНБААТАР ХОТОД 9000 МЯНГАН ТОНН АИ-92 БЕНЗИН БУУНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ 2027 ОНЫ ЗУН НЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     THE CONVERSATION: МОНГОЛ, ХЯТАД ХОЁР ТОМООХОН ШОРООН ШУУРГУУДЫН АСУУДЛЫГ COP17 ДЭЭР ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ШИЙДЭЛ БАЙНА УУ | ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХАХУУЛЬ ₮20 САЯД ХҮРЧ, 35 МЯНГАН ИРГЭН ЖАГСААЛТАД ХОЁР ЖИЛ ГАЦЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/21     2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ОХУ-ЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/21     ШИНЖЭЭЧИД: ЗЭСИЙН ХОМСДОЛ 2026 ОНООС БОДИТ АСУУДАЛ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19     МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР 40.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 4.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ӨСӨӨД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19     МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛОГДСОН С.НАРАНЦОГТ ТАМГАА ГАРДАЖ АВЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19    

The Conversation: Монгол, Хятад хоёр томоохон шороон шуургуудын асуудлыг COP17 дээр хэлэлцэнэ www.eguur.mn

“The Conversation” сэтгүүл БНХАУ, Монгол Улс хоёр шар шорооны шуургатай тэмцэж байгаа талаар нийтлэл оруулжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.    
БНХАУ-ын хойд хэсэг, тэр дундаа нийслэл Бээжин хот шороон шуурганд тогтмол өртдөг. Сүүлийн жилүүдэд Хятадын эрдэмтэд болон албаны хүмүүс энэхүү шуурганы эх үүсвэрийг Монгол Улстай холбон тайлбарлах болсон.
Жишээ нь, 2023 оны хавар Бээжин хотыг бүрхсэн их хэмжээний шороо Монголын зарим нутгаас гаралтай байсан. Тухайн бүс нутгийн уур амьсгал дулаарч, хуурайшсантай холбоотой шуурга үүссэн гэж үздэг.
Монгол Улсын байгаль орчны асуудал Хятадын хувьд ч тулгамдсан асуудал болоод байна. Хятадын цахим орчинд зарим хэрэглэгчид Монголын малчид болон уурхайн салбар байгалийн нөөц баялгийг зүй бусаар ашиглаж, байгаль орчныг сүйтгэж байна гэж буруутгах болжээ.
Ингэж шороон шуурганы бурууг өгөхдөө тэд БНХАУ-ын эрэлт хэрэгцээ Монголын байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг анхаардаггүй. Монголын өмнөд хэсэгт Хятад руу нүүрс тээвэрлэж буй ачааны машинууд шороон замаар явахдаа их хэмжээний тоос босгож байгаа нь нутгийн иргэдийн санааг зовоож байна.
2026 оны наймдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод цөлжилттэй тэмцэх асуудлаар НҮБ-ын томоохон бага хурал болно. Зохион байгуулагчдын хэлж буйгаар Монгол Улс цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн орнуудын нэг юм. Үржил шимт газар элсэн цөл болон хувирч, ургамлын бүрхэвч үгүй болж байна. Үүний улмаас Монгол Улсын нутаг дэвсгэрийнх нь 77 орчим хувь нь доройтолд оржээ.
Сүүлийн жилүүдэд БНХАУ цөлжилтөөс урьдчилан сэргийлэх туршлагаа Монголд нэвтрүүлэхээр ажиллах болсон. НҮБ-ын бага хурал нь БНХАУ цөлжилтийн эсрэг хүчин чармайлтаар дэлхийд тэргүүлэгч гэдгээ харуулах талбар болох юм.
Гэвч БНХАУ-ын цөлжилттэй тэмцэх арга барил Монголд хэрхэн хэрэгжих вэ гэдэг нь эргэлзээ дагуулж буй. Жишээлбэл, Хятадад ийм арга хэмжээ нь голдуу малчид руу чиглэдэг бол Монголд нүүдэлчин мал аж ахуй нь үндэсний үнэт зүйлийнх нь цөм болдог.
2023 оны хавар БНХАУ хэд хэдэн удаа маш хүчтэй шороон шуурганд өртсөн. Тэнгэр улбар шар өнгөтэй болж, агаарын чанар муудсан тул Бээжингийн эрх баригчид оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг анхааруулахад хүрсэн юм.
Шар шороон шуурга нь олон зуугаас мянган км-ын зайд оршдог хуурай хөрснөөс гаралтай байдаг. Ургамалгүй, хуурай хөрс хүчтэй салхинд хийсэж ийнхүү шуурга үүсгэдэг аж. Шороон шуурга ихсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, хур тунадас багассан явдал болон цөлжилттэй холбоотой. Газрын буруу ашиглалтаас болж хөрс доройтож, элсний нүүдэл ихсэж байна.
БНХАУ сүүлийн жилүүдэд цөлжилтийн эсрэг олон арга хэмжээ авсан. Үүний нэг нь 1978 онд эхлүүлсэн "Ногоон хэрэм" төсөл юм. Энэхүү төслөөр Хятадын эрх баригчид хойд болон баруун хойд нутагтаа олон тооны мод тарьж, элсний нүүдлийг тогтоохыг зорьжээ. Эдгээр моднууд нь салхины хаалт болж өгдөг.
Зургийн эх сурвалж: Live Science
Цөлжилттэй тэмцэх тал дээр харилцаагаа хөгжүүлж байна уу?
2023 онд Улаанбаатар хотод Хятад-Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх төв байгуулагдсан. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар уулзах үеэрээ Монголын "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийлсэн байдаг. Энэхүү хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбум мод тарих зорилготой.
Монгол Улстай хамтран ажиллах нь Хятад улсад өөрийн технологи, туршлагаа гадаадад таниулах боломжийг олгож буй.
БНХАУ-ын инженерүүд мод тарих, сүрлэн хаалт хийхээс гадна элсний нүүдлийг зогсоох олон төрлийн техник боловсруулсан. Үүнд ган болон бетонон хашаа, нарны хавтан барих зэрэг арга хэмжээ багтдаг. Сүүлийн үед босоо бүтэцтэй салхины хаалт болж өгдөг нарны хавтанг их ашиглах болсон. Гэвч элсний нүүдлийг зогсоосон ч ургамалгүй газраас шороо босохыг бүрэн зогсоож чадахгүй.
Хятад цөлжилтийн эсрэг явуулж буй тэмцэл нь үндэсний цөөнх болох малчдын амьжиргаанд нөлөөлдөг. БНХАУ-ын эрх баригчид малчид малынхаа тоог хэт их өсгөж, бэлчээр сүйтгэсэн гэж буруутгадаг. Албаныхан малчдыг бэлчээр нутгаас нь нүүлгэн шилжүүлэх "экологийн нүүдэл" бодлогыг хэрэгжүүлдэг байна. Харин нутагтаа үлдсэн малчдад малын тоо толгой болон бэлчээр ашиглалтын хатуу хязгаарлалт тавьдаг юм.
Бэлчээр ашиглалтыг хязгаарлахын тулд бэлчээрийг хувьчлах, хашаа барих гэх мэт бодлого хэрэгжүүлдэг байна. Энэ нь малчдын нүүдэллэх боломжийг хязгаарладаг. Зарим судлаачид газрыг ийнхүү хувьчилж, хашаалах нь бэлчээр доройтох гол шалтгаан болсон гэж үздэг.
Нэг газарт удаан бэлчээрлэх нь газрын хөрсийг дордуулдаг юм. Мөн бэлчээрийг ойжуулах эсвэл нарны цахилгаан станц барих зорилгоор хаах нь малчдад ногдох бэлчээрийн газрыг улам бүр багасгаж байна.
Тэгвэл БНХАУ цөлжилттэй тэмцэх ажлын загвараа хөрш орнууддаа нэвтрүүлэх үү? Саяхан "South China Morning Post" сонин БНХАУ-ын "Ногоон хэрэм" Монгол руу тэлэх боломжтой талаар бичсэн. Мөн Хятадын энэхүү төсөл Африкийн зарим орнуудад үлгэр жишээ болсон өгчээ.
Хятадын "хэрэм" Монголын нутаг дэвсгэр рүү тэлэх санаа нь монголчуудад төдийлөн таалагдахгүй байх магадлалтай. Учир нь монголчууд Хятадын газар нутгийн бодлогод үргэлж болгоомжтой ханддаг. БНХАУ-ын тал үүний оронд хоёр орны хил дамнасан экологийн аюулгүй байдлын хаалт хамтран байгуулах талаар ярьж байна.
БНХАУ-аас ялгаатай нь Монголын бэлчээр нутаг хашаагүй, нээлттэй байдаг. Монголчууд нүүдэлчин соёлоороо бахархдаг тул бэлчээрийг хашаалах, малын тоог хязгаарлах бодлого ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй юм.
Одоогоор хоёр орны хамтын ажиллагаа туршилтын бүсүүд, эрдэм шинжилгээний ажил болон "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд хязгаарлагдаж байна. Тус төсөл ямар нэгэн "ногоон хэрэм" барих талаар дурддаггүй аж.
Монголд болох НҮБ-ын хурал нь "Олон улсын бэлчээр ба нүүдэлчин малчдын жил"-тэй давхцаж байгаа юм. Малчид биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа энэ үед БНХАУ ямар байр суурь баримтлах нь сонирхол татаж байна.
Эх сурвалж: The Conversation



Нийтэлсэн огноо2025-12-22