1 LUNAR NEW YEAR GREETINGS FROM AMBASSADORS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/16      2 G.ZANDANSHATAR AND RIO TINTO AGREE TO INCREASE MONGOLIA’S SHARE IN OYU TOLGOI WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/16      3 MONGOLIA ANNOUNCES TENDER FOR BORTEEG COAL PROJECT INVESTOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/16      4 IN 2025, MONGOLIA EXPORTED OVER 85,000 TONS OF MEAT AND MEAT PRODUCTS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/16      5 TMK ENERGY EDGES CLOSER TO GAS FLOW MILESTONE IN MONGOLIA WWW.THEWEST.COM.AU/ PUBLISHED:2026/02/16      6 ASIAN BATTERY METALS EXTENDS MONGOLIA COPPER-GOLD ACQUISITION TIMELINE WWW. PUBLISHED:2026/02/16      7 MONGOLIA HOME TO 166 CENTENARIANS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/16      8 THE BRITISH AMBASSADOR VISITED THE BRITISH BUSINESS CENTRE WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2026/02/13      9 URANIUM NEO-COLONIALISM IN MONGOLIA: CRIME BUT NO PUNISHMENT WWW.FPIF.ORG PUBLISHED:2026/02/13      10 FOREIGN MINISTER BATTSETSEG MEETS US SECRETARY OF STATE MARCO RUBIO WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/13      ЭЛЧИН САЙД НАР ЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/16     ҮСХ: НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ БОДИТ ОРЛОГО 1.9 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/16     МОНГОЛ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД 50 ОРНЫ 300 АЛБА ХААГЧИДТАЙ ӨРСӨЛДӨЖ, ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/16     ХИЛИЙН АВТОЗАМЫН БООМТУУДЫГ 18, 19, 20-НЫ ӨДРҮҮДЭД ТҮР ХААНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/16     1.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛЖ, ОРГОН ЗАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ ТУРК УЛСААС ОЛЖ ТОГТООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/16     САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ ИХТЭЙ 60 БАЙРШЛЫН ЗОГСООЛЫГ НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/16     ДАРХАНЫ ДЦС-2 ТӨСЛИЙН ТООЦООЛЛЫГ ЦЭГЦЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/16     БРИТАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД BRITISH BUSINESS CENTRE-Д ЗОЧИЛЛОО WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/02/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13     ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХИЙЖ БУЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ЭЦЭСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13    

ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.9 сая төгрөгт хүрчээ www.eagle.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлийг танилцууллаа. 

ҮСХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Баасан" Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2025 оны IV улирлын дүнгээр 2020 оны үнээр илэрхийлсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.9 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 88.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх улирлаас 9.5 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 86.8 мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 6.4 мянган төгрөгөөр буурсан байна.

Бодит орлогын өсөлтийг төрлөөр нь авч үзвэл,

Цалин хөлсний орлого 54.1 мянган төгрөгөөр,
Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 17.8 мянган төгрөгөөр,
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.2 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь бодит нийт орлого 5.0 хувиар өсөхөд нөлөөлжээ.
Үүний зэрэгцээ нэг өрхийн сарын дундаж нийт зарлага оны үнээр 3.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 382.5 мянган төгрөгөөр (14.1 хувь), өмнөх улирлаас 10.0 мянган төгрөгөөр (0.3 хувь) өссөн байна.

Мөн нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.9 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 366.3 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.6 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Мөнгөн зарлагын бүтцийг авч үзвэл,

69.6 хувь (2.0 сая төгрөг) нь хүнсний бус бараа, үйлчилгээний зардал,
17.3 хувь (508.4 мянган төгрөг) нь хүнсний бүтээгдэхүүний зардал,
11.0 хувь (321.9 мянган төгрөг) нь бусад зардал,
2.1 хувь (62.1 мянган төгрөг) нь бусдад өгсөн бэлэг, тусламжийн зардал тус тус эзэлж байна" хэмээлээ.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2025 оны дөрөв дүгээр улирлын дүнгээр 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.9 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 88.5 мянган төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх улирлаас 9.5 мянган төгрөгөөр буурсан байна.

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 86.8 мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 6.4 мянган төгрөгөөр буурчээ. Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс цалин хөлсний орлого 54.1 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 17.8 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 5.0 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна. 

Нэг өрхийн сарын дундаж нийт зарлага, оныүнээр 3.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс382.5 (14.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас10.0 (0.3%) мянган төгрөгөөр, мөнгөн зарлага 2.9сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 366.3(14.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.6(0.4%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Мөнгөн зарлагын бүтцийг авч үзвэл, мөнгөнзарлагын 69.6 (2.0 сая) хувийг хүнсний бус бараа,үйлчилгээний зарлага, 17.3 (508.4 мянга) хувийгхүнсний бүтээгдэхүүний зарлага, 11.0 (321.9мянга) хувийг бусад зарлага, 2.1 (62.1 мянга)хувийг бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлагаэзэлж байна.  



Нийтэлсэн огноо2026-02-16