1 TAX REFORM PACKAGE TO REDUCE TAX BURDEN BY MNT 2.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      2 EU–MONGOLIA COOPERATION ON GREEN, SUSTAINABLE INVESTMENT STRENGTHENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      3 OYU TOLGOI MANAGEMENT FEE REDUCTION TALKS TO BE FINALIZED IN MARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      4 MONGOLIA, U.S. TO MARK 40TH ANNIVERSARY OF DIPLOMATIC RELATIONS NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      5 'KHURDAN' SERVICE POINTS DELIVER GOVERNMENT SERVICES IN 31 COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      6 MONGOLIA TOPS CHESS GENDER EQUALITY INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      7 MONGOLIA’S ORKHON VALLEY AMONG CNN’S ‘BEST PLACES TO VISIT IN 2026’ WWW.HERALDNEWS.COM PUBLISHED:2026/03/16      8 HOW THE NEW GULF WAR IS IMPACTING MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/13      9 TWO INTERPOL-WANTED SUSPECTS ARRESTED IN KAZAKHSTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/13      10 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2026/03/13      БОДИТ ЦАЛИНГИЙН ИНДЕКС ӨМНӨХ УЛИРЛААС 3.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "Н.УЧРАЛ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХ ХҮРТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОХГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     У.ХҮРЭЛСҮХ: УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИН БАТАЛНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА НИЙТЭЛСЭН:2026/03/16     ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ 32 ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ДАЛАНЗАДГАД ХОТЫГ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБОХ ТӨСЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТЭЗҮ-ИЙГ ХАМТРАН БОЛОВСРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ТӨМӨР ЗАМЫН ЭКСПОРТЫГ 30 САЯ ТОННООР НЭМЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "2026 ОНД АЛТ, ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨЛТӨӨ ХАДГАЛНА" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ ТАТВАРЫН АКТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХОЁР ЭТГЭЭДИЙГ КАЗАХСТАНААС ОЛЖ АВЧРАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Н.Учрал албан тушаалаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй" www.news.mn

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:-Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь Монгол Ардын Намын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан Намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй.

Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой үйлдэл биш. Парламент өөрөө олон намын төлөөллөөс бүрддэг, мөн УИХ хоёр дэд даргатай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий. Бодлогын, зарчмын болон үйл ажиллагааны хувьд ч тодорхой үндэслэлүүд байгаа.

Бодлогын түвшинд авч үзвэл 2016 оноос хойш ойролцоогоор 10 орчим жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин дангаар ноёрхсон байдалтай засаглаж ирсэн. Энэ хугацаанд юу болж өнгөрснийг олон нийт харж байгаа байх. Нэг өгүүлбэрээр дүгнэж хэлбэл, энэ бол авлигыг системийн хэмжээнд хүргэсэн 10 жил байлаа. Гэтэл энэ улс төрийн хүчнийг даргалж байгаа намын дарга эрүүл саруул бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь зарчмын хувьд буруу. Цаашид ч үүнийг зарчим болгож ажиллах ёстой гэж бид үзэж байна. Үүнийг бид өнөөдөр л шинээр ярьж байгаа зүйл биш. УИХ-ын дарга Н.Учралыг томилогдох үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн барьчихсан хуулийн төсөл бий. Энэ бол зарчим. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаараа сонгогдоно гэхэд яг энэ шийдвэрийг Ардчилсан намын бүлэг гаргаж байсан. Зарчим адилхан л үйлчлэх ёстой. Ардчилсан намын бүлэг нэг асуудлаар өөр өөр шийдвэр гаргахгүй гэж 41 гишүүн бүгд дэмжиж ийм шийдвэр гаргалаа.

Сэтгүүлчийг хорих асуудлыг зүгээр энэ намынхан тойрч сууж байгаад л шийдчихдэг. Үүнийг нь биелүүлчихдэг шүүх тогтолцоо Монгол Улсад байна. Бид үүнийг хэвийн юм шиг хүлээж авч байна. Хэрвээ Ардчилсан оронд, хууль хэрэгждэг оронд ийм зүйл гарсан бол юу болохыг би хувьдаа төсөөлж байна. Гэтэл та бид үүнд аль хэдийн дасчихсан. Үүний бодит фактыг энэ намын дарга, Ерөнхий сайд байсан хүн нь хэлээд л сууж байдаг ийм л түвшинд очсон байна.

Хууль зүйн сайд нь авлига авсан асуудлыг ярьж байна. Олон улсад үүнийг шударга ёсны сайд гэж нэрлэдэг юм гэнэ лээ. Ийм систем угсарчихсан намын дарга парламентын дарга байх нь зохисгүй гэж бид үзэж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Парламентын ардчиллыг хөгжүүлсэн улс орнуудад нэг нийтлэг зарчим байдаг. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламент нь олон ургалч үзэл, бодлогын өрсөлдөөнийг дэмжихийн тулд мэтгэлцдэг талбар байх ёстой. Гэтэл энэ талбарын толгой дээр нэг намын дарга суучихвал парламентын үйл ажиллагааг намын хурал мэт удирдах хандлага бий болдог. Энэ нь өөрөө парламентын ардчиллыг сулруулж, үгүй хийх эрсдэлтэй.

Иймээс парламентын спикер буюу Монгол Улсын Их Хурлын даргыг намын даргын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай санаачилгыг өмнө нь гаргаж, Ардчилсан Нам-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, холбогдох хуулийн төслийг өргөн барьж байсан.

Энэ бол хэн нэгэн хүнд зориулсан зарчим биш. Анх Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллаж байх үед, намынхаа дотоод өрсөлдөөнд оролцох гэж байсан үеэр энэ зарчмыг ярьж байсан. Парламентын спикер намын дотоод өрсөлдөөнөөс ангид, бие даасан байдлаар төвийг сахиж ажиллах ёстой.

Хэрэв намын дотоод өрсөлдөөнд оролцвол парламентыг өөртөө татан оруулах эрсдэл бий болдог. Ингэснээр парламентын ардчиллыг нам доторх зөрчил, тэмцлийн нэг хэрэгсэл болгох аюултай. Тиймээс бид энэ зарчмын шаардлагыг өмнө нь ч тавьж байсан гэлээ.



Нийтэлсэн огноо2026-03-16