1 MONGOLIA, REPUBLIC OF KOREA AND AUSTRALIA DOMINATE ON DAY 4 OF FIBA 3X3 ASIA CUP 2026 WWW.FIBA.BASKETBALL PUBLISHED:2026/04/05      2 PRIME MINISTER UCHRAL APPOINTS NEW CABINET MEMBERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/05      3 ULAANBAATAR TO PROVIDE FREE LPG HEATING SYSTEMS TO INSULATED HOUSEHOLDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/05      4 PARLIAMENT ELECTS BYAMBATSOGT AS SPEAKER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/05      5 PENSION RESERVE FUND ASSETS INCREASE BY MNT 2.7 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      6 TENDER FOR ‘FIRST RING PROJECT’ CONTRACTOR ANNOUNCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      7 GROUNDWATER EXPLORATION TO BE CONDUCTED AT 25 LOCATIONS IN DORNOGOBI AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      8 TECH COMPANIES MUST END COMPLICITY IN ONLINE REPRESSION OF MONGOLIAN CULTURE WWW.TECHPOLICY.PRESS PUBLISHED:2026/04/03      9 MONGOLIA HAS ITS FIRST LUXURY HOTEL. IT WAS WORTH THE WAIT WWW.FORBES.COM PUBLISHED:2026/04/03      10 N.UCHRAL: SOME MINISTERS MAY BE RETAINED BASED ON PERFORMANCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/02      МОНГОЛБАНК III САРД 949.5 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05     ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ НҮБ-ЫН COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05     ДИЗЕЛЬ ТҮЛШ САР ХҮРЭХГҮЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05     УИХ-ЫН 15 ДАХЬ ДАРГААР С.БЯМБАЦОГТЫГ СОНГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИАС УСТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ЭРДЭНЭС МОНГОЛ: СТРАТЕГИЙН ОРДОД ХАМААРАХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЭМБЭЛЖ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     Н.УЧРАЛ: ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОВОЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЦАГ ИРЛЭЭ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БАРААНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын COP17 хурлын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна www.montsame.mn

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар Бага хурлыг энэ оны наймдугаар сарын 17-18-нд зохион байгуулна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир албан ажлаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах төслийн талбайгаас эхлүүллээ.

Энэ үеэр төслийн явцын талаар БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгөв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 26.9 га талбайд СОР17 хурлын үндсэн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үүнээс барилгажих талбай нь 44 мянган м.кв. нийт 800 машины авто зогсоол, 20 түр байгууламж барина.

Инженерийн шугам сүлжээ, ус, мэдээлэл холбооны сувагчлалын ажил төлөвлөгөөний дагуу хийж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Үндсэн зам талбайн ажил тавдугаар сард дуусна. “Цэнхэр бүс”-д хийх ажил төлөвлөгөөний дагуу явж, наймдугаар сарын 5-нд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа аж. “Цэнхэр бүс”-д хийж байгаа ажлууд НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон Аюулгүй байдлын газартай бүх ажлыг зөвшилцөн хийж байна. Харин хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлах “Ногоон бүс”-ийн ажлыг эрчимжүүлэх, хурлын танхим, тоног төхөөрөмжийн угсралтыг шуурхай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг төслийн гүйцэтгэгч байгууллагаас танилцууллаа. Мөн тохижилт, хурлын танхимын угсралт, тоног төхөөрөмж суурилуулах гүйцэтгэгчийг шуурхай шалгаруулж, ажлыг зэрэг эхлүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Салбарын сайд Ц.Сандаг-Очир бэлтгэл ажлын чанар, хугацаанд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудад тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, уялдаа холбоог сайжруулах, ажлыг зэрэг эхлүүлж хугацаанд нь бүрэн дуусгах чиглэл өглөө.

COP17 Талуудын бага хурал нь Монгол Улсын хувьд олон улсын тавцанд байгаль орчин, уур амьсгалын асуудлаарх манлайллаа харуулах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж юм.



Нийтэлсэн огноо2026-04-05