Монголбанкны алдагдал 6.9 их наядад хүрчээ www.itoim.mn
Төв банкны алдагдал 6.9 их наядад хүрчээ. Төсвийн болон төсвийн шинжтэй бодлогын зардлуудыг Төв банкны тэнцэл дээр бүртгэж алдагдлыг нь нэмж иржээ. Тухайлбал, Засгийн газрын сангууд, Хөгжлийн банк, ипотекийн хөтөлбөрүүд зэрэг төсвийн шинжтэй зардлуудыг Монголбанкны баланс дээр бүртгэгдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Монголбанкны санхүүгийн эрсдэл нь хууль эрх зүй, бодлогын алдааны үр дүн. Инфляцыг бууруулах, иргэдийн орлогыг хамгаалах боломж мөнгөний бодлого талаасаа хумигдмал байна" гэсэн юм.
Эргэн сануулахад, 2023 оны байдлаар Монголбанкны алдагдал хоёр тэрбум ам.доллар буюу 7,4 их наяд давсныг ОУВС анхааруулан байдаг. 2023 оны дүнгээр нийт актив 19 их наядад, пассив 26 их наядад хүрсэн бөгөөд үүний зөрөө нь Монголбанкны алдагдал 7.4 их наяд төгрөг болоод байсан юм.
Монголбанкны алдагдлыг бий болгож буй хүчин зүйлүүд:
• Ипотекийн зээлийн 4.5 их наяд төгрөгийн үлдэгдэл
• БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдэл 6 тэрбум юан
• Урт хугацаатай своп дийлэнхийг эзэлжээ.
Тэгвэл цаашдаа Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулж Төв банкны үндсэн зорилтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Төв банк үнийн өсөлтөөс хамгаалж, инфляцыг тогтвортой байлгах, хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, төсвийн шинжтэй үйл ажиллагааг бүрэн зогсоох ёстой.
Пүрэвдагва БУЛГАН
Нийтэлсэн огноо2026-06-10





