1 BANGLADESH TO SEND FIRST BATCH OF 12 WORKERS TO MONGOLIA NOV 1 WWW.THEFINANCIALEXPRESS.COM.BD PUBLISHED:2026/10/26      2 MONGOLIAN AMBASSADOR PRESENTS CREDENTIALS TO KING CHARLES III WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/26      3 JAPAN GOVT SAYS IT TAKES MONGOLIA WILDFIRE SERIOUSLY WWW.JEN.JIJI.COM PUBLISHED:2026/10/26      4 MONGOLIA TO CONSIDER SEEKING COMPENSATION OVER GRASSLAND FIRE WWW.NIPPON.COM PUBLISHED:2026/10/26      5 MONGOLIA’S TAX AND SOCIAL INSURANCE BURDEN TO BE REDUCED BY US$278.3 MILLION NEXT YEAR WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/26      6 48 BROWN BEARS KILLED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/26      7 PERSONNEL RECEIVE RESCUE TRAINING FOR CABLE CAR SYSTEM WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/26      8 WILL RIO TINTO ALSO RECEIVE DIVIDENDS IF GOVERNMENT RECEIVES THEM? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/25      9 INDONESIA INTERCEPTS MONGOLIAN-FLAGGED TANKER CARRYING 1.16 TONNES OF KETAMINE WWW.MARINEINSIGHT.COM PUBLISHED:2026/10/25      10 EXPERT WARNS OF COMPLEX ECOLOGICAL FALLOUT FROM MONGOLIA GRASSLAND FIRE LINKED TO JAPANESE COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/25      NVIDIA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КАЗАХСТАН УЛСЫГ ФИЗИК ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ДЭЛХИЙН ТӨВ БОЛГОХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     О.ӨМӨРБЕК: "МОБИКОМ КОРПОРАЦ" ХОХИРЛЫГ ТОГТООХОД ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЗАРДАЛ, ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГИЙГ БҮХ ТАЛААС НЬ ҮЗҮҮЛНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     АРВАННЭГДҮГЭЭР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ ХАРАМСАЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     Н.АЛТАНХУЯГ НАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРЛИЙГ 15 БАЙРШИЛД ХИЙЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     Б.ПҮРЭВДАГВА: НИЙСЛЭЛЧҮҮДЭД 0.7 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ОЧЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     МОНГОЛ, ФИНЛАНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 10 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Арваннэгдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байна www.itoim.mn

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын төлөвийг гаргажээ. Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ажиглагдах магадлалтай. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд эрс хүйтэрнэ.
Арваннэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнодын тал газраар -2...-8°С, бусад нутгаар -8...-12°C хүйтэн. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог. 
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.

Батхуяг МӨНХЗУЛ

Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-10-26