1 ACWA AND SUN STEPPE POWER EXPLORE 4.5GW PROJECT IN MONGOLIA WWW.ASIAN-POWER.COM PUBLISHED:2026/10/15      2 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO GERMANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      3 ZAMIIN-UUD LOGISTICS CENTER TO HANDLE 111,000 CONTAINERS THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      4 VEHICLE MAY HAVE SPARKED MONGOLIA WILDFIRE, PUTTING CHINA RESCUERS ON HIGH ALERT WWW.SCMP.COM PUBLISHED:2026/10/15      5 CHINA-MONGOLIA TRADE DEEPENS WIN-WIN COOPERATION, STRENGTHENING GOOD-NEIGHBORLY TIES WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/10/15      6 TAKHI POPULATION REACHES 160 IN KHOMIIN TAL THROUGH INTERNATIONAL COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      7 DUNDGOBI BUILDS 1.5-HECTARE POND TO BOOST WATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      8 AZZURO RESOURCES SECURES STRATEGIC A$3.06M INVESTMENT TO ADVANCE MONGOLIAN PROJECTS WWW.THEASSAY.COM PUBLISHED:2026/10/14      9 MONGOLIA'S INFLATION RATE RISES TO 12.9 PCT IN SEPTEMBER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      10 BEAR SIGHTINGS RISE IN MONGOLIA'S RESIDENTIAL AREAS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ III УЛИРАЛД 27 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МАРГААШНААС ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     “МОНГОЛ, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ФИФА-ГААС ҮНДЭСНИЙ ХОЛБОО БҮРД 25 САЯ ДОЛЛАР ОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5.3 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 14 ЖИЛИЙН ДАРАА ГЕРМАНД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     “ОНТРЭ”-ТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙГ САЙД Г.ТЭМҮҮЛЭН АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     Н.НОМТОЙБАЯР: ЭРХҮҮД ГАРСАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДЭГ ӨМӨЗО-Ы ХӨЛӨНБУЙР ХОТОД ИЛЭРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Шинэ эриний жуулчлал монгол малчныг хүлээж байна www.zgm.mn

Дэлхийн жуулчдыг татах боломж жирийн монгол малчинд байна
Монгол хүн морин дэл дээр хүн болдог шиг Азийн зарим орны иргэд мопедний суудал дээрээ өсөн торнидог гэлтэй. Бидний нэрлэж заншсан мопед буюу мотоцикл Вьетнам, Малайз, Тайланд зэрэг орны иргэдийн хөл дүүжлэх гол унаа болоод зогсохгүй амьжиргаагаа залгуулах чухал хэрэгсэл болжээ.
 
Лин, Жин хоёр эгч дүүс. 22-24 насны охид Ханой, Хой Ань зэрэг Вьетнамын таван хотоор жуулчдыг аялуулж, мөнгө олдог. Тус бүр нэг жуулчинг мопеднийхоо ард сундлаад Вьетнамд зочилсон жуулчдад жолооч, хөтөч, орчуулагч, гэрэл зурагчин зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хар багаасаа унаж сурсан хоёр дугуйт хүлгээрээ орлого олдог тэд тур оператур компаниас хямд үнээр чанартай атлаа цомхон үйлчилгээг үзүүлдэг тул жуулчид тэдэн шиг хувиараа бизнес эрхлэгчдийг сонгох элбэг аж. Ер нь ийм төрлийн багц нь аяллын компанийн санал болгодог үйлчилгээнээс даруй 2-3 дахин бага байдаг аж.
 
Хорь гаруйхан настай, турьхан биетэй энэ хоёр охин бол дэлхийн аялал жуулчлалын салбарыг орвонгоор нь шинэчлэгсдийн төлөөлөл. Яг тэдэн шиг айл өрх, найз нөхдөөрөө нэгдэн жуулчдад үйлчилгээ үзүүлж, орлого олдог иргэдийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсөж, энэ хэрээр аяллын зууч том компаниуд үүдээ барихад хүрээд байна.
 
Жуулчид аялахын тулд компаниудад хандах шаардлагагүй болсон
 
Технологийн дэвшил хорвоо дэлхийг хил хязгааргүй болгож, хүн хоорондын харилцаа холбоог ойртон дотносуулснаар аялах нь хямд бөгөөд хялбар болж эхэллээ. Гар утас атгасан жуулчид гадаадад аялахын тулд дундын зуучлагч компаниудад хандаж, үйлчилгээний өндөр үнэ төлөх шаардлагагүй болсон. Харин цахимаар аяллаа төлөвлөөд, өөрийн зохиосон маршрутын дагуу илүү хэмнэлттэй, уян хатан аргаар зугаалж болж байна. Жуулчдын энэ хандлагыг даган сүүлийн таван жилд мэргэжлийн бус буюу хувиараа бизнес эрхлэгчид аялал жуулчлалын салбарт хүч түрэх болов. Ялангуяа, аялал жуулчлалын халуун цэг болдог Зүүн өмнөд Ази болон Европ, Африкийн орнуудад энэ төрлийн аялал эрчтэй хөгжиж байна. Эдгээр улсын залуус ч гадаадын жуулчдаас мөнгө олж болох энэ аргад илүү амтшиж, түүртэхийг умартаж, үйлчилгээ үзүүлж байгаа.
 
Франц, Итали зэрэг усан үзэм, дарс амтлах аяллыг тус улсын фермерүүд зохион байгуулах нь түгээмэл байдаг. Тэгвэл Тайландын зарим иргэн өөртэйгөө адил цагаан хоолтнуудад зориулсан аяллын хөтөлбөр санал болгодог. Дэлхийн олон орноос жимс, ногоонд дурлагсад тус улсаар зочилж, аяллын үйлчилгээ авдаг. Үүнээс гадна гэрэл зураг, хувцас загвар, ном гээд хүсэл, сонирхол ижил хүмүүсийг эх орноороо аялуулж, амттай адал явдал дурсамж бүтээгчид олон болжээ. Дэлхийгээр зугаалах жуулчдын тоо дээд цэгтээ хүрсэн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт олон жил ноёрхсон зарим компани санхүүгийн гачигдлын улмаас дампуурлаа зарлаж буйн шалтгаан энэ. Жуулчид өндөр өртөг, хатуу цагийн хуваарьтай, уйтгартай группийн аяллаас татгалзаж, ганц, хоёроороо үүргэвчээ үүрээд, нутгийн иргэнтэй хамтран хямд өртгөөр хүссэн газраараа аялахыг илүүд үзэх болсноор аялал жуулчлалын салбарын “аварга загас”-нууд эхнээсээ амьсгал хурааж эхэлжээ.
 
Үүнээс гадна тэрбумаар тоологдох болсон дэлхийн жуулчдад сонголт хийх, сонирхсон үйлчилгээгээ олоход зориулсан Airbnb, Lyft зэрэг цахим талбар олноор бий болсон.
 
Малчид тусгай гэр бариад жуулчдыг хүлээн авч эхэлжээ
Жуулчдад аяллын олон төрлийн үйлчилгээг санал болгодог энэ цахим захаас байр, унадаг дугуй зэргээс өөртөө тохирохоо сонгоод л аялалдаа гардаг. 2009 онд байгуулагдсан Airbnb цахим талбараар дамжин зургаан сая хүн аяллаа зохицуулдаг байна.
 
Энэ төрлийн аялал, Ази болон Африкийн аялал жуулчлалыг дэмжиж байгаа аж. Тухайлбал, Airbnb-гээр дамжин Африк руу аялах хоёр сая аяллын захиалга ирдэг байна. Тэдний 60 орчим хувь нь Millennials буюу мянганыхан бөгөөд тэд аялж буй газрынхаа бодит амьдралыг мэдрэх сонирхолтой байдаг аж. үүнд ч мэргэжлийн хөтөч орчуулагчдаас илүү орон нутгийн иргэд, жирийн хүмүүс илүү чухал үүрэг оролцоотой. Өмнөд Африкийн Кейптаун хотын иргэд жуулчдад дарс амтлуулж, дугуйгаар аялаад 100 ам.доллар олдог байна. Тэгвэл Африкийн зарим орны найруулагчид жуулчидтай хамтран богино хэмжээний кино хийгээд 65 ам.долларын төлбөр авдаг аж.
 
Тиймээс Airbnb компани Өмнөд Африкийн Кейптаун хотын ядуу өрхүүдэд зориулан аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлж, нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр өрхийн амьжиргааг дэмжээд зогсохгүй жуулчдыг татахад түлхэц үзүүлнэ. Орон нутгийн иргэд ч өөрсдийн амьдралын хэв маяг, соёл заншлаа хуваалцан, хөтөч, үйлчлэгч, жолооч хийж, орон байр, хоол хүнсээр хангаад, жуулчдын халаасыг сэгсрээд буцаадаг.
 
Дэлхийн аяллын тулх цэг өөрчлөгдөж, том компаниас айл өрх, иргэн төвтэй үйлчилгээ рүү шилжиж байна. Тэгвэл энэ төрлийн үйлчилгээг гадныханд үзүүлж, жуулчдын нүдийг хужирлах хамгийн боломжтой улс бол Монгол. Дэлхийд ховорхон нүүдлийн соёл иргэншил, ариун дагшин үзэсгэлэнт байгалиа унаган байдлаар нь өдий хүртэл хадгалж ирсэн Монгол Улс өөрт заяагдсан, бэлэн давуу талуудаа ашиглаад жуулчдыг татаад байж болох нь.
 
Үүнийг анзаарсан манай сүйхээтэй, сэргэлэн малчид ийм үйлчилгээ хэдийн үзүүлж эхэлжээ. Хотоос холгүй нэгэн малчин өрх жуулчдад зориулан тусгай гэр бариад гадаадын иргэдийг хүлээн авдаг байна. Тэд дээс томох, гүү саах, ааруул ээзгий хийх, нүүдэл суудал зэрэг монголчуудын ахуй амьдрал, нүүдэлчин соёлыг сурталчилдаг аж. Жинхэнэ нүүдэлчний бодит амьдрал ч жуулчдын сонирхлыг татаж эхэлснээр өдгөө бизнес улам өргөжөөд байгаа аж. Үүнээс үүдэн тэд үйлчлүүлэгчдэдээ зориулан цахим хуудас хөтөлж эхэлжээ. Мөн орос, англи хэлний багш мэргэжилтэн нэгэн эмэгтэй мөн л хөдөө суурьшиж, энэ төрлийн бизнес эрхэлдэг байх жишээтэй. Таван хошуу малын жижиг аж ахуй эрхэлдэг тэрбээр 23 орноос жуулчин хүлээж авчээ. Энэ мэтээр морь болон тэмээн аялал, цагаан идээ боловсруулах, хадны сүг зураг үзэх гээд олон төрлийн аяллыг манай малчид, орон нутгийн иргэд зохион байгуулж болох нь. Мэдээж энэ төрлийн аялал нэмүү өртөг шингээдэггүй, мөн албан бус зэрэг сөрөг тал дагуулж болох ч үүнийг нь эдийн засгийн хөшүүргээр дамжуулан шийдсэн орон цөөнгүй байна. Дэлхий өндөр байшин, өргөн зам, тансаг ресторан, урдаас зэхэж бэлтгэсэн жүжигчилсэн адал явдлаас уйдаж эхэлсэн энэ үед ертөнцийн хаана ч өөр байхгүй ахуй соёл, аж амьдралаа дэлгэн харуулаад, доллар татах боломж малчдад байна. Энэ хэрээр малчдын орлого дээшилж, иргэд төдийгүй орон нутгийн эдийн засаг сайжирна. Үүнд манай малчид, иргэдээс багахан овсгоо самбай, хичээл зүтгэл л шаардах нь. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нүсэр дэд бүтэц, их хэмжээний хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг шаардлагатай хэмээн байнга ярьдаг. Гэтэл байгаа давуу талаа багахан тордоход л дэлхийн жуулчдыг татах боломж мал сүргийнхээ захад суугаа жирийн монгол малчинд байна.


Нийтэлсэн огноо2019-04-22