1 THE REPUBLIC AT 102: WHO HOLDS THE POWER? WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      2 GOVERNMENT TO HOLD TALKS ON STATE OWNERSHIP IN ENTRÉE COMPANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      3 MONGOLIA ESTIMATES 928 MLN USD IN DAMAGE FROM WILDFIRE LINKED TO JAPANESE-INVESTED COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/26      4 “SHOULD ALL OF RUSSIA THEN BE GIVEN TO MONGOLIA?” LUKASHENKO REFLECTED ON UKRAINE'S “PRIMORDIALLY RUSSIAN” LANDS WWW.NASHANIVA.COM PUBLISHED:2026/11/26      5 MONGOLIA UPGRADES ITS OPEN-SOURCE GOVERNMENT DATABASE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      6 DZUD THREAT LOOMS OVER 18% OF MONGOLIAN TERRITORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      7 PM UCHRAL PUSHES AIMAG LEADERS TO QUICKLY IMPLEMENT WINTER PREPARATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      8 CHINA-MONGOLIA-RUSSIA WEEKLY PASSENGER TRAIN STARTS OPERATION FROM NOVEMBER 25, BOOSTING CROSS-BORDER EXCHANGES WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/11/25      9 BEAR SIGHTINGS REPORTED IN RESIDENTIAL AREAS ACROSS MONGOLIA AMID WINTER CONDITIONS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/25      10 ULAANBAATAR TO SHIFT 7,800 HOUSEHOLDS TO ELECTRIC HEATING THIS WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛД “BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP” ХӨРӨНГӨ ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Ж.ЛХАМСҮРЭН: BOENG737 MАХ 8 ОНГОЦООР АНУ-ЫН СИАТЛ ХОТООС АЛЯСКААР ДАМЖИН ШУУД НИСЭЖ ИРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     5.3 САЯ ТОЛГОЙ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ А. ЛУКАШЕНКО: ПУТИНИЙ ЛОГИКООР БОЛ ОРОС УЛС НУТАГ ДЭВСГЭРЭЭ МОНГОЛД БУЦААЖ ӨГӨХ ЁСТОЙ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ₮3.5 ТЭРБУМААР 1000 ТОНН БАРЬЦАЛДУУЛАГЧ АВЧ, ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ С.ДАВААСҮРЭНГ МАРГААШ ШҮҮНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     АТГ-ААС 1.082 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД "BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP" ЯЛАЛТ БАЙГУУЛСАН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     “ОНТРЭ” ХХК-ТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭГ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН ГЭЖ ДҮГНЭСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ж.Лхамсүрэн: BOENG737 MАХ 8 онгоцоор АНУ-ын Сиатл хотоос Аляскаар дамжин шууд нисэж ирлээ www.gogo.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд 2024 онд байгуулсан гэрээний дагуу АНУ-ын Boeing компаниас Boeing 737-8 MAX загварын шинэ агаарын хөлгийг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авлаа. Монгол төрийн их хаадын нэг Өгөдэй хааны нэрээр нэрлэсэн уг хөлөг МИАТ ТӨХК-ийн нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж буй хоёр дахь Boeing 737-8 MAX онгоц болж байна.

EI-MGT бүртгэлийн дугаартай тус агаарын хөлөг нь 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдвэрээс гарсан бөгөөд бизнес ангиллын 12, эдийн засгийн ангиллын 156, нийт 168 зорчигчийн суудалтай, 6,570 км хүртэлх нислэгийн алслалттай. Ойрын болон дундын зайн нислэгт ашиглахад тохиромжтой энэхүү загвар нь шинэ үеийн LEAP-1B хөдөлгүүрээр тоноглогдсон, түлшний зарцуулалт, ашиглалтын үр ашгийг сайжруулсан орчин үеийн агаарын хөлөг юм.  

BOENG737 MАХ 8 агаарын хөлгийн дарга Ж.Лхамсүрэн, Би 1991 онд Нисэхийн сургууль төгссөнөөс хойш 25 жил нисэж байна. BOENG737 MАХ 8 онгоц АНУ-ын Сиатл хотоос Аляскаар дамжин шууд нисэж ирлээ. Нийт 12.30 цагийн шууд нислэг хийгээд Улаанбаатарт газардлаа. Агаар сайхан байлаа, анхны нислэг үйлдээд ирсэндээ маш их баяртай байна. 

BOENG737 MАХ 8 онгоц түлшний зарцуулалт багатай, холын зайд ниснэ. Тэгэхээр Хонгконг, Нарита, Сингапур руу нисэхэд ямар ч асуудалгүй гэв.

ТҮЛШНИЙ ЗАРЦУУЛАЛТЫГ ЦАГТ 400 КГ-ААР БУУРУУЛНА

Boeing 737-8 MAX агаарын хөлгийн нэг цагийн түлшний зарцуулалт ойролцоогоор 2,100 кг байгаа нь өмнөх үеийн Boeing 737NG загварын үзүүлэлттэй харьцуулахад цагт 400 кг-аар бага байна. Ийнхүү цагийн түлшний зарцуулалтыг ойролцоогоор 16 хувиар бууруулах нь нислэгийн үйл ажиллагааны зардлыг оновчтой болгох, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад эерэг нөлөөтэй юм.

Бээжин, СБөүл, Токио, бангкок зэрэг чиглэлийн олон улсын нислэгт явуулна. МИАТ ТӨХК шинэ агаарын хөлгөө Бээжин, Сөүл, Токио, Бангкок зэрэг чиглэлийн олон улсын нислэгүүдэд ашиглахаар төлөвлөж байна. Boeing 737-8 MAX загварыг сонгохдоо нислэгийн сүлжээ, нислэгийн алслалт, зорчигчдын тав тух, түлшний хэмнэлт болон эдийн засгийн өгөөжийг харгалзан үзжээ. Мөн нэг үйлдвэрлэгчийн ижил төрлийн агаарын хөлгүүдийг ашиглах нь нислэгийн үйл ажиллагааны уялдаа, техникийн үйлчилгээ, ашиглалтын зохион байгуулалтад давуу талтайг тооцсон байна. 


АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД BOEING 787-9 ЗАГВАРЫН АГААРЫН ТАВАН ХӨЛӨГ АВАХААР СУДАЛЖ БАЙНА

МИАТ ТӨХК агаарын хөлгийн паркаа өргөжүүлэх, техникийн аюулгүй байдлыг сайжруулах, Монгол Улсаас АНУ-ын чиглэлд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд алсын зайн нислэг үйлдэх чадамжтай, өргөн их биет Boeing 787-9 загварын агаарын хөлөг  таван ширхгийг авах боломжийг судалж байна. Энэ хүрээнд АНУ-ын Boeing компанитай агаарын хөлгийн нийлүүлэлтийн хугацаа, санхүүжилт болон бусад нөхцөлийн талаар санал солилцож байгаа бөгөөд одоогоор энэ асуудал судалгаа, хэлэлцүүлгийн шатанд байна.

DAE КОМПАНИТАЙ ХАМТРАН АГААРЫН ХӨЛГИЙГ ТҮРЭЭСЭЭР АШИГЛАНА

Шинэ Boeing 737-8 MAX агаарын хөлгийг худалдан авах бус, агаарын хөлгийн түрээсийн DAE компанитай хамтран ажиллах замаар түрээслэн ашиглахаар болжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, агаарын хөлгийн паркын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой юм. 

МИАТ ТӨХК ойрын болон дундын зайн нислэгийн хүчин чадлаа шинэ үеийн Boeing 737-8 MAX агаарын хөлгөөр нэмэгдүүллээ. Мөн алсын зайн нислэгийн паркын өргөтгөлийн боломжийг судалж, олон улсын агаарын тээврийн зах зээлд өрсөлдөх чадвараа бэхжүүлэх, зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэчлэлийн бодлогоо үе шаттай хэрэгжүүлж байна.



Нийтэлсэн огноо2026-11-26