1 WHY CHINA HOLDS THE UPPER HAND AS RUSSIA PUSHES FOR MAJOR GAS PIPELINE DEAL WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2026/11/29      2 DICE, GAME TILES FOUND AT SHIP FROM MONGOLIAN INVASION IN 1281 WWW.ASAHI.COM PUBLISHED:2026/11/29      3 NEW RAILWAY OPENS TO DIVERT FREIGHT TRAFFIC AROUND ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      4 MONGOLIA-JAPAN PUBLIC-PRIVATE PARTNERSHIP CONSULTATION HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      5 PRIME MINISTER APPOINTS MP BAT-ERDENE AS CHIEF OF CABINET SECRETARIAT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      6 LAWMAKERS SUBMIT BILL TO COMBAT USURY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      7 MPS SUBMIT BILL TO REVISE LAW ON SPECIAL PROTECTED AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      8 THE REPUBLIC AT 102: WHO HOLDS THE POWER? WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      9 GOVERNMENT TO HOLD TALKS ON STATE OWNERSHIP IN ENTRÉE COMPANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      10 MONGOLIA ESTIMATES 928 MLN USD IN DAMAGE FROM WILDFIRE LINKED TO JAPANESE-INVESTED COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/26      Б.БИНДЭРЪЯА: МОНГОЛ УЛСЫН НЭГ ИРГЭН ОРОС-УКРАИНЫ ДАЙНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АМИА АЛДСАН, НЭГ ИРГЭН ОЛЗЛОГДСОН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “УБТЗ” ХНН: ЗАМЫН-ҮҮД – ЭРЭЭН ӨРТӨӨ ХООРОНДЫН ЭКСПОРТЫН АЧААТАЙ ГАЛТ ТЭРЭГНИЙ СОЛИЛЦОО ХОНОГТ 16-17 БОЛЖ ӨСӨВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     "ШИНЭ ӨРТӨӨ-ТОЛГОЙТ" ЧИГЛЭЛИЙН 17.4 КМ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, НИЙСЛЭЛИЙН ТӨВӨӨР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХГҮЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “ӨВЛИЙН ИДЭШ-2026” ХУДАЛДААГААР МАЛЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧИД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНД СУРАЛЦАХ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН ЗАДАРГААГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ САНААЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛД “BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP” ХӨРӨНГӨ ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Ж.ЛХАМСҮРЭН: BOENG737 MАХ 8 ОНГОЦООР АНУ-ЫН СИАТЛ ХОТООС АЛЯСКААР ДАМЖИН ШУУД НИСЭЖ ИРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     5.3 САЯ ТОЛГОЙ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ А. ЛУКАШЕНКО: ПУТИНИЙ ЛОГИКООР БОЛ ОРОС УЛС НУТАГ ДЭВСГЭРЭЭ МОНГОЛД БУЦААЖ ӨГӨХ ЁСТОЙ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Чех Улсад богино хугацаанд суралцах бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа www.montsame.mn

Монгол, Чех Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд Чех Улсын их, дээд сургуульд 2-10 сарын хугацаанд суралцаж, туршлага судлах тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлалаа.

Тус хөтөлбөрт бакалавр, магистр, докторын түвшний суралцагчид хамрагдах боломжтой ба бүртгэлийг 2027 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахимаар хүлээн авна.

Тавигдах шаардлага:

Бакалаврын хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1,2 дугаар курст суралцдаг, голч дүн нь 3.0 ба түүнээс дээш оюутан өргөдөл гаргах боломжтой.

Магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй, голч дүн нь 3.0 ба түүнээс дээш, хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай, магистрантаар суралцаж буй иргэн хамрагдана.

Харин докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй, голч дүн нь 3.0 ба түүнээс дээш, хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай, докторантаар суралцаж буй иргэд өргөдөл гаргах эрхтэй.

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтана. Харин олон улсын тээврийн зардал, виз олголттой холбоотой зардал, даатгалын төлбөрийг суралцагч өөрөө хариуцах юм.

Бүртгэл, бүрдүүлэх материал

Сонирхсон иргэд https://scholarship.esis.edu.mn/ цахим системд хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцсаны дараа цахим өргөдлөө бөглөж илгээнэ.

Өргөдөлд дурдсан баримт бичиг бүрийг англи хэлээр орчуулж, эх хувьтай нь хамт PDF хэлбэрээр (нэг файлын хэмжээ 5 МВ-аас ихгүй) системийн “Баримт бичиг” хэсэгт хавсаргах шаардлагатай.

Бакалавр, магистрын хөтөлбөрт бүртгүүлэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Хоёр багшийн тодорхойлох захидал

Бакалаврын хөтөлбөрт суралцах иргэний бүрэн дунд, түүнээс дээш боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалт

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч бол дүнгийн хуулбар

Англи хэлээр 200-аас доошгүй үгтэй суралцах төлөвлөгөө болон түүний монгол орчуулга

Гадаад паспорт

Англи хэлний B2 түвшний мэдлэгтэйг батлах нотолгоо

Цагдаагийн тодорхойлолт (E-Mongolia системээс авах боломжтой)

Чех Улсын дээд боловсролын байгууллагад хүлээн авах, суралцахыг зөвшөөрсөн албан бичиг буюу элсэлтийн урилга (Acceptance letter).

Харин докторын хөтөлбөрт бүртгүүлэгчид:

Багш болон ажлын газрын тус бүр нэг тодорхойлох захидал

Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Англи хэлний B2 түвшний мэдлэгтэйг батлах нотолгоо

Англи хэлээр 500-аас цөөнгүй үгтэй суралцах төлөвлөгөө болон түүний монгол орчуулга

Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

Гадаад паспорт

Цагдаагийн тодорхойлолт (E-Mongolia системээс авах боломжтой)

Чех Улсын дээд боловсролын байгууллагын элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгосон элсэлтийн холбогдох материал (Acceptance letter) бүрдүүлнэ.

Бүгд Найрамдах Чех Улсын дээд боловсролын байгууллагын талаарх мэдээллийг www.studyin.cz, сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг https://regvssp.msmt.cz/registrvssp/csplist.aspx сайтаас авах боломжтой.



Нийтэлсэн огноо2026-11-29