БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс VIII сард жилийн дүнгээр 2.8 хувиар өслөө www.bloombergtv.mn
БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс наймдугаар сард жилийн дүнгээр 2.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Хэрэглээний үнийн индекс өмнөх сараасаа буурна гэж шинжээчид таамаглаж байсан юм. Хэдий тийм боловч өмнөх сарынхаа өсөлтийг хадгалсан байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн үнийн индекс 0.8 хувиар буурсан нь эдийн засагчдын таамгаас 0.1 нэгж хувиар бага гарлаа. Инфляцыг өдөөсөн хүчин зүйлс хэвээр байгааг шинжээчид онцолж байна. Ялангуяа гахайн махны үнэ эрчимтэй өсөж байгаагаас хүнсний бүлгийн бараа, бүтээгдэхүүний инфляц өндөр байгаа ажээ.
Нийтэлсэн огноо2019-09-10