1 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      2 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      3 KOREAN CONVENIENCE STORES DRAW LINES IN MONGOLIA AS RETAILERS EXPAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/19      4 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      5 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      6 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      7 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      8 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      9 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      10 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     АНУ ГАДААД ОЮУТНЫ ВИЗИЙН ХУГАЦААГ ХЯЗГААРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг 2021 онд дуусна хэмээн ОУВС анхааруулжээ www.eagle.mn

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг 2019 оны зургаадугаар сарын 19-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу тус сангийн Удирдах зөвлөл албан ёсоор хэлэлцээг дүгнэн мэдээлэл гаргажээ.
 
Уг албан мэдээнд Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс эргэн сэргэж байгаа гээд 2019 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрсэн бол 2018 онд төсвийн тэнцэл ашигтай гарч эхэлсэн гэж онцолсон байна.
 
Мөн гадаад валютын албан нөөц 2016 оноос хойш 2.5 тэрбум ам.доллароор өссөн гэсэн гол тоонуудыг дурджээ. “Хэдий тийм боловч Монгол Улсын эдийн засаг гадаад “шок”-т эмзэг хэвээр байна. Учир нь гадаад өрийн хэмжээ өндөр, эдийн засаг түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай байгаа” гэж онцолжээ. Түүнчлэн эдийн засаг сайн байгаа ч зарим анхаарах асуудлуудыг дурдсан байна. Эдийн засгийн өсөлтийг 2019 онд 6.5 хувь, дунд хугацаанд 5-6 хувьтай байна гэж төсөөлжээ. Мөн ирээдүйд тулгарах гол асуудал бол экспортын хэмжээ буурах, зээлийн өсөлт буурах асуудлууд байна. Учир нь олон улсын зах зээлд уул уурхайн түүхий эдийн эрэлт буурах нь экспортод нөлөөлнө гэжээ.
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн байх төлөвтэй байгаа, мөн урсгал дансны тэнцэл сайжирч байгаа нь нөөцийг нэмэгдүүлж байна. Хэдий тийм боловч энэ хандлага дотоодын бодлогоос үүдэж 2021 оноос саарах магадлалтай. Үүн дээр нэмээд доноруудаас орж ирж байгаа их хэмжээний санхүүгийн дэмжлэг дуусна гэдгийг анхааруулсан байна.
Үүнээс гадна цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төсвийн шинэчлэлийн хэрэгжилтийг тууштай хангах, санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах шаардлагатай гэж ОУВС-гийн Удирдах зөвлөл үзсэн байна. Мөн төсвийн зөвлөлийн үйл ажиллагааг сайшаажээ. Тус Удирдах зөвлөлөөс Монгол Улс нөөцөө нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлэх, савлагааг бууруулах, “ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих шаардлагатай хэмээн зөвлөж байгаагаа хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
 
Түүнчлэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй зургаа дахь шатны үнэлгээг дуусгахын тулд хийж буй санхүүгийн салбарын реформыг гүйцээхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Засгийн газрын өртэй холбоотой тулгарах эрсдэлүүдийг бууруулахын тулд Засгийн газар өрийн менежментийн талд идэвхийлэн ажиллах хэрэгтэй гэж үзжээ.


Нийтэлсэн огноо2019-09-19